Monday, November 06, 2006

Tmavomodrý svet (Dark Blue World)

Гvн хєх тэнгэр

Агаарын тулаант кинонд дуртай vзэгчдэд таалагдахаар дажгvй кино.

Vйл явдал дэлхийн 2-р дайны vед Чехийн сєнєєгч нисэгчид Их Британы тэнгэрт Германий фашизмын эсрэг тулалдаж байсан ба хожим тэднийг эх орондоо эргэн ирэхэд нь тухайн vеийн Чехийн эрх баригчид шоронгийн хаалгаа нээн угтсан бодит тvvхэд тулгуурлан бичигдсэн ба Франта, Карель хэмээх хоёр найз нисэгчийн амьдралыг харуулна.

Хvvхэний тэнгэртэй, арай ахмад Франтаг юм vзээгvй хvvхдээрээ шахуу ч, чадварлаг сайн нисэгч болох Карель дагалдан нисдэг бєгєєд хvнд бэрх хэд хэдэн тулааныг ардаа хийнэ.

Нэгэн єдрийн тулаанд Карелийн онгоц оногдох ба тэр шvхрээ задлан vсэрч амжихгvй байсаар унаж орхино. Эндээс л бvх зvйл эхлэх бєгєєд учир нь Карель амьд vлдснээс гадна анги руугаа буцах замдаа Сюзан хэмээх царайлаг англи бvсгvйн гэрт саатах ба тvvнд анхны хайр сэтгэлээ гээж орхино. Гэвч дараа нь Франта Сюзан хоёр сэтгэлтэй болох бєгєєд азгvй дурлалын гурвалжин хэрхэн цааш vргэлжлэх, хэн эрчvvдийн андын холбоогоо аминаасаа илvv эрхэмлэх, хэн гал халуун дурлал тачаалын боол болж эрхэм анд нєхрєєсєє салах vйл явдал, гvн хєх тэнгэрт хэрхэн болж єнгєрєхийг vзээрэй!

9-р рот

9 дvгээр РОТ

Сvvлийн vед манай хойд хєрш ОХУ ах нарын кинонууд маш их сайжирч Холливудын тvвшинд тун дєхєж байгааг "Турк гамбит", "Сvvдрийн тулаан", "Шєнийн харуул" гэх мэт бvтээлvvдээс тодхон харж болно.

Энэ танилцуулж буй кино маань ч тэдний адил аль аль талаараа єєлєх зvйлгvй сайн бvтээл болсон гэж хувиасаа vнэлмээр байна.

Ерєнхий найруулагчаар нь алдарт Сергей Бодарчукийн /Хvний хувь заяа, Дайн ба энх/хvv Федор Бондарчук ажиллаж мєн уг кинонд гол дvрийг бvтээжээ.

... Дєнгєж цэргийн албанд татагдаж ирж байгаа омголон залуус хєєрцгєлцєєж, маргааш хувь тавилан яаж эргэхийг эргэцvvлэх ч сєхєєгvй дарвилдацгаана. Тэдний дундаас 9-р ротын залуусын хэрэг зєрчил, танхай авирыг ахлагч нар тэсвэрлэн єнгєрєєх нь ёс журмыг хатуу сахидаг цэргийнхэн гэхэд хачирхалтай. Учир нь тэдгээр давилуун залуус 9-р ротд хуваарилагдаж Афганистанд болж буй дайнд оролцож цусаа асгаруулахыг нь тэд мэдэж байж л дээ...
... Цэргийн хуаранд бэлтгэгдэж буй шинэхэн цэргvvд єдєр бvрийн хичээл нэртэй тамлалаас vнэндээ залхацгаах бєгєєд vхэхээс бусдыг vзсэн хошуучын (Алексей Серебряков: Штрафбат) зааж буй Афганий ёс заншилын тухай хичээл нойр хvргэмээр. Гэвч хошууч нэг л vгийг шvд зуун хэлнэ: Тvvхэнд хэзээ ч, аль ч улс Афганистаныг эзлэж чадаагvй юм...

Уг кинонд бодит vнэн тvvхийг єгvvлдэг ба улс тєрчдийн бодлогын золиос болон vлдэх Зєвлєлтийн залуу vе, армийнхны тухай єгvvлнэ. Афганистаны дайны тєгсгєлийг vзvvлэх уг кино нь Оросын шинэ vеийн кино урлагийн нэгэн хэмжvvр болсон гэлтэй. ЗХУ задран унаж, эх захгvй vймээн эхлэн, Афканаас цэргээ маш яаралтай гаргах болоход тухайн vеийн vймээний золиос болон нэргvй нэгэн єндєрлєгт зvгээр л мартагдан хоцроод эцэст нь Душмануудын дайралтад хvйс тэмтрэгдсэн 9-р ротын хэдхэн дайчидын тухай болж єнгєрсєн гашуун vнэн тvvхийг энэхvv киноноос vзээрэй.

... Эх орны тєлєє, эв нэгдэл, интернационализм социализмийн тєлєє зэвсэг нэгт ахан дvvсээ хядуулан байж нэргvй єндєрлєгийг хамгаалан эцсээ хvртэл зогссон энэ бvх тэмцэл, байлдааны алдарын хэдэн одон хэсэгхэн хугацааны дараа ямар ч vнэ цэнэ, утга учиргvй болон хувирах цаг vе ...

Wednesday, October 25, 2006

Хар чихт цагаан Бим

Оросын кино урлагын сонгодог бvтээл Станислав Ростоцкий 1977 онд бvтээгдсэн энэ киногоороо найруулагч Станислав Ростоцкий, зураглаач Сергей Серебренников мєн гол дvрийн жvжигчин Вячеслав Тихонов гурвуул Лениний шагнал хvртэж, энэ кино оны шилдэг киногоор шалгарч эх орон Оросдоо шуугиан тариад зогсохгvй, дараа жил нь Шилдэг Гадаадын Киногоор Оскарын шагналд нэр дэвшиж, мєн Карл Варын Олон Улсын Кино наадмын Тэргvvн шагнал Болор Бємбєрцєг (Crystal Globe)-ийг хvртэж байсан юм.

Оросын алдарт Вячеслав Тихоновыг Хаврын арван долоон учрал киноны оросын тагнуулч Штирлицийн дvрээр андахгvй байхаа.

Оросын нэрт зохиолч Гавриила Троепольскийн туужаас сэдэвлэн бvтээсэн энэ кинонд эзэн нь євдєн эмнэлэгт хэвтснээс болж гудамжинд гарах Бим нэртэй анч vvлдрийн нохойн тухай єгvvлнэ. Ганц бие зохиолч Иван Иванович байгаль, ан амьтанд хайртай нэгэн бєгєєд ганцаардмал амьдралаа єєрчилєхєєр шийдэн, хэдий vлдрийн хувьд гологдмол сонин єнгєтэй ч гэлээ сэргэлэн байрын Сээтэр (black stallion) vvлдрийн цагаан гєлєгийг гэртээ авчран ханисна. Иван Иванович эх орны дайнд оролцож байсан ба тvvний дайнаас олсон шарх сэдэрч улмаар эмнэлэгт хэвтэснээр Бим нохойгоо хажуу хєршийндєє vлдээнэ.

Бим эзэнээ ирэхийг хvлээн, хоол унднаас гарч єдєржин эзэнийгээ авч явсан замыг ширтэн хэвтэнэ.

Нэг удаа гудамжинд явж байгаад эзэнийгээ авч явсантай адил тvргэний тэргийг даган явж эмнэлэгт хvрэх бєгєєд буцахдаа замаа олохгvй тєєрч гудамжины амьдралаар амьдарч эхэлдэг.

Ийнхvv олон хvнтэй урчирч, хэн нэгний цэвдэг сэтгэлт хатуу гарыг, бас хэн нэгний сайхан сэтгэл, дулаан харьцааг мэдрэхийн зэрэгцээ тэрээр єєрєє ч мэдэлгvй олон хvнийг хvн бvрт байх ёстой нинжин сэтгэл, шудрага занд сургахыг энэхvv киноос олж харах болно.

Тухайн vед Гадаадын Шилдэг Киногоор Оскарын Кино Наадамд нэр дэвшиж байсан ч тэр vеийн улс орны таарамжгvй харилцаа ч нєлєєсєн vv, аваагvй ч уг киноны Бим нохойгоор дамжуулан аль ч нийгэм дэхь аль ч хvмvvст байдаг тэрхvv єрєвдєж хайрлах, єшиж хорсох, хvн чанараа алдсан зан чанар зэргийг хурцаар дэлгэн тавьж, сонирхолтой бас харамсалтайгаар харуулж чадсанаараа энэ кино агуу гэсэн бодол над єєрт минь vлдлээ.

Та ч гэсэн энэхvv киног vзэж Бимийн туулсан амьдралыг vзээрэй.

Wednesday, October 18, 2006

Батьралцах дугуйлан


Хэн ч "Батьралцах дугуйлан"-д юу хийдэгийг асуулгvйгээр тааварлаж байгаа байх. Тэнд нєхдvvд эд хаваа харуулж бие биенээ батирдаг. Нэг ёсондоо нударган гараараа болъёо гэтлээ сэтгэл ханатал нvдэлцдэг. Хєх нvдтэй, эмтэрхий шvдтэй, шалбарсан арьстай мєртлєє тун дажгvй хувьцалсан явж байгаа хэн нэгнийг та лав харсан байх. Тэгвэл ийм залуусийг хараад тэд яах гэж балбалцдаг юм болоо гэсэн бодол уншигч танд ємнє нь бууж байсан байх. Тэгвэл энэ киног vзсэнээр та асуултандаа цоо шинэ хариулт авах болно.

21-р зуунд хvн тєрєлхтєн хєл тавин орж ирсэн цаг єчигдєрхєн. Гэтэл манай иргэншил улам дэвшин дээшилж, биеийн хvчний ажил багасаж, цагаан захтангууд ихсэн, хvний биенд буй энерги гадагшилалгvй хадаглагдан, бидний дотор хуримлагдан нэмэгдсээр ємнє нь хэзээ ч байгаагvй тэр хэмжээнд тулан очижээ. Аль хvй нэгдлийн vед амин чухал байсан тэр их хvч єнєєдрийн нийгэмд хашигдаж, ил ухамсраас далд руу шилжин бидэнд vл мэдэгдэхvйцээр дарамт vзvvлнэ. Нэг хэвийн хэвшмэл амьдарлаас гарч шинэ ертєнцєд амьдрах хvсэл ухамсаргvйд нь хадгалагдан явсаар.


"Faith in God is dead as a matter of cultural fact, and any meaning of life in the sense of supernatural purpose is gone. Now it is up to man to give his life meaning by raisin himself above teh animals and the all-too-human. Our so-called human nature is precisely what we should do well to overcome; and the man who has overcome it Zarathustra calls the overman." гэж Ницьше нэгэн цагт айлдажээ. Тэгвэл єнєєдєр бид амьдарлын зорилгоо юугаар тодорхойлно вэ? Мєнгєєр vv? Эсвэл эрх чєлєєгєєр vv?


Vл ухамсарт нь шингэсэн тэр их энэрги Эдвард Нортон гээч залуугийн дотор тэсэрч эрх чєлєєт ертєнцєд бvрэлдэмой. Тvvнийг Тайлар Дордэн гэдэг. Эдвард тэр хоёр анх "Батьралцах дугуйлан"-г санаацлан эхлvvлсэн тvvхтэй. Тэндээ тэд уйлж, дуулж, нийргэдэг залуус. Эдгээр залуусын зорилго нь єєрсдийн дотор бугшин, булшлагдан хадаглагдаж буй бvхнээ єєр нэгэнтэй батьралцах замаар "тун энгийн"-р гадагшлуулж єєрийн амьдралдаа єєрчлєлт хийхэд оршино.

Эдвард єєр бол ноомой даруу залуу боловч эрх чєлєєг далд ухамсартаа агаар мэт хvснэ. Vvнийг нь тэр биш, харин тvvний хоёрдахьч "би" болох Тайлор гvйцэтгэдэг. Тайлар ямар нэгэн хууль журам, загвар жишээнд баригдалгvй амьдардаг тул Эдвард Нортоны мєрєєдлийн залуу нь гэж хэлж болно.


Харин та хэн болохыг хvсэж, яаж амьдармаар байна даа?

Тэнцвэрийн талбар

Шекспирын Хамлет жvжигийн гол дvр Хамлет нэгэнтээ
"Give me that man
That is not passion's slave, and I will wear him
In my heart's core, ay, in my heart of heart,
As I do thee" гэж хэлсэн нь цаанаа сэтгэл хєдлєл гээч эд хvнийг боолчилдог гэсэн далд утга агуулжээ.

Хvн гэдэг амьтан єєрийнхєє сэтгэл хєдлєлийг удирдаж чадахгvйгээс болж алдаа мадаг гаргадаг. Хайр дурлал, инээд хєєр гэх эерэг энергитэй сэтгэлийн хєдлєл хэдийгээр байвч сєрєг нєлєєлтэй уур хилэн, шунал тачаал, хонзогнох сэтгэл зэрэг нь хvнд илvv илэрдэг мэт. Дэлхийн Нэгдvгээр дайн єш хонзогнол дээр vндэслэн Евроазийг самирсан бол Дэлхийн Хоёрдугаар дайн vзэн ядалт дээр vvсэн цэцэглэж эх дэлхийг vнсэн товрог болгохоо шахсан билээ. "Тэнцвэрийн Талбар" кино нь танд хvний сул тал болох сэтгэл хєдлєлєєс vvссэн Дэлхийн III дайны дараах нийгэмд тохиолдож буй vйл явдлуудыг vзvvлнэ. Дэлхийн III дайн хvн тєрєлхтєнийг улаан номонд бичихээ шахсан тул амьд vлдсэн хvмvvс нийгэмдээ сэтгэл хєдлєлгvйгээр амьдрахаар химийн бодис зохион бvтээнэ.


Гэвч энэ нийгмийг эсэргvvцэгч шаврын хаалтууд энд тэндгvй vvрлээстэй. Эдгээр бvлэглэлтэй тэмцдэг тусгай албад байдаг ба тvvнийг "ААВ" удирдана. Тусгай албадын шилдэгvvдийг Клэрик гэнэ.


Хамгийн шилдэг Клэрик хамгийн шилдэг тєрсєндєє биш, vргэлж єєрийгєє бэлдэж байж л хамгийн шилдэг vлдэж чадаж байгааг энэ кинонд харуулна. "You are the best because you are always practicing Cleric!" гэж найз нь хэлдэг. Хамгийн шилдэг байснаар тэрээр хvссэн мєрєєдєлдєє киноны тєгсгєлд хvрнэ. Vзээд суухаар єєрєє єєрєєсєє мєрєєдєлдєє хvрэхийн тулд юу хийж байна вэ гэж асуумаар санагддаг юм. Хэзээ ч сэтгэл хєдєлж, хямраж, уйтгарлаж шаналахгvй болчихвол нэг бодлын амар ч юм шиг.

Saturday, October 14, 2006

Easyrider (1969)


Питер Фонда, Деннис Хоппер нарын хамтдаа бичиж, хамтдаа найруулж, хамтдаа тоглосон алдартай бvтээл бий. Энэ бол Эрх чєлєєг хайгчид "Easyrider"-ийн тухай кино.
Америкийг домог болсон хууль сахиулагч Вайт Эрп, мєрийтэй тоглоомч хуулийг бусниулагч Кид хочтой Биллигийн дvрийг санагдуулам хувцасласан Хиппи 2 (єєрсдийгєє Captain America, Billy the Kid гэнэ) нєхрийн урт аялалыг єгvvлэх боловч, Yнэн хэрэгтээ Америк мєрєєдлєєс зугатан "Эрх чєлєє" гээчийг хайж яваа нєхдvvдийн тухай кино.

Мексикээс хууль бусаар оруулж ирсэн хар тамхийг хилийн ойролцоо зараад нэлээд их мєнгєтэй болж байгаагаар кино эхэлнэ. Ингээд л чоппер загварын мотоциклvvдээ унан Лос Анжелесийг зорьно.
Замдаа коммуны гишvvн Люктэй танилцан тэдний амьдралтай (сvргийн амьдрал) танилцах бєгєєд vйл явдал єрнєх тусам кино бvр ойлгомжтой, бас бvр ойлгомжгvй болж эхэлнэ.
Киног чимж єгсєн нэг хэсэг бол Коммуны тeатр халть гардаг хэсэг шиг санагдана. Их ойлгомжгvй, эрх чєлєєтэйгээр хvссэнээ хийе гэсэн нєхдvvдийн хvсэл эрмэлзэл нь "Горилла" гэсэн тэр театрыг бий болгон єєрсдєє жvжиг тавих хvртэл яaгаад хvргэв? ... Ууг нь зохион байгуулалт гэгчээс зугатаж яваа тэр нєхдvvд буцаад зохион байгуулалт гээч рvvгээ тэмvvлэхгvй л баймаар.
Тэндээс салаад манай 2 Лас Вегаст зєвшєєрєлгvй жагсаалд оролцсон хэргээр тvр хорихт хоригдох бєгєєд тэр vед танхай, зэрэглэл доогуур (японоор чинпира гэхvv дээ) ємгєєлєгчтэй (Хэнсoны дvрд Жэк Николсон) танилцана. Тэндээс 3-уулаа гаран аялалаа vргэлжлvvлэх бєгєєд зам зуур Хэнсoн мань 2-т "Эрх чєлєєний тухай тайлбарлах, эрх чєлєєтэй байх 2 их ялгаатай зvйлс. Бvгд л эрх чєлєєний тухай ярьдаг боловч эрх чєлєєтэй хvнийг харахаас айдаг" гэж хэлдэг.
Ингээд л кино маань ч vргэлжилнэ, харин эрх чєлєє гээч нь манай 2-ыг хааш хєтлєх бол?

Friday, October 13, 2006

Thank You for Smoking

Єнгєрсєн зун алдарт зохиолч Салман Рушди бээр “Bill Moyers on Faith and Reason” нэвтрvvлэгт єгсєн ярилцлагадаа “[…] it seems to me that that argument is freedom. You know, it's not to win the argument, because actually nobody ever wins that argument. But the argument itself is freedom” хэмээн нэгэн гайхамшигтай тодорхойлолтыг єгсєн байсан. Ухаандаа энэхvv тодорхойлолт ёсоор бол аргумент хэмээх зvйл нь ардчилсан нийгмийн оршин тогтнох гол vндсэн тулгуур ойлголт нь болох бєгєєд бусад дарангуйлагч нийгмээс ялгарах гол онцлог нь аж. Гэхдээ энэ нь аргумент єєрєє тєгс тєгєлдєр гэсэн vг огтхон ч биш. Єєрєєр хэлбэл дээрх тодорхойлолт нийгэмд хэрэгжиж байгаа цагт хэн хамгийн сайн аргументтай нь бус харин хэн аргументаа хамгийн сайн тайлбарлаж чадсан нь олонхийн дэмжлэгийг авна. Vvнийг ажигласан Ромын алдарт уран илтгэгч Цицерон эргэлт буцалтгvйгээр дарангуйллыг ємгєєлєх болсон ч гэдэг. Юутай ч энэхvv ардчиллын сул талыг элэглэсэн найруулагч Jason Reitman-ы “Thank you for Smoking” хэмээх киног энэ удаад та бvхэнд танилцуулж байна.

Нэгэн vе профессор Chomsky-той мэтгэлцсэн нэвтрvvлгээрээ шуугиан тарьсан алдарт сэтгvvлч William Buckley Jr.-ийн хvv Christopher Buckley-гийн бичсэн сатир зохиолоор хийсэн энэхvv киног єнгєрсєн жил найруулагч Jason Reitman бvтээжээ. Тэрээр урьд ємнє нь єєрийн хийсэн богино хэмжээний кинонуудаараа олон олон кино наадмуудын хvндтэй шагналыг авч байсан бєгєєд энэ удаагийнх нь тvvний анхны бvрэн хэмжээний кино юм. Ердєє 6.5 сая долларын тєсєвтэй киногоор 25 саяын орлого олно гэдэг залуухан найруулагчийн хувьд муугvй л эхлэл.

Киноны гол протагонист маань Тамхи Судлалын Академи хэмээх тамхи vйлдвэрлэгч том корпорацуудын “зєвшєєрлийг vйлдвэрлэдэг” нэгэн байгууллагын дэд ерєнхийлєгч. Ямар ч бэрхшээлтэй асуудлыг маш хєнгхєєн шийдвэрлэчихэж чаддаг тэрээр тамхи татагчдын эрхийг хамгаалах нэрийдлээр нийгмийг єєрийн талд оруулж тамхи vйлдвэрлэгчдийн халаасыг зузаална. Хэдийгээр тэрээр энэхvv vйлдэл нь олон хvний амь насанд аюул учруулж буйг мэдэх боловч хэн ч гэсэн эцсийн эцэст барьцаат зээлээ тєлєхийн тулд л байдаг шvv дээ хэмээн єєрийгєє зєвтгєх аж. Харин єєрийнхєє нийгмийн сэтгэл зvйгээр тоглож чаддаг тухайгаа тэрээр ардчиллын нэгэн гайхамшигт чанар болох єнєєх л аргументтай холбож тайлбарлана. Єєрєєр хэлбэл энд ноён зєвшєєрєл vйлдвэрлэгч маань заавал ч vгvй тамхи татах нь сайн гэж маргах хэрэггvй, харин тамхи татах нь заавал ч vгvй муу биш гээд баталчихад л бvх зvйл тvvний санаснаар болно. Ухаалаг бєгєєд энгийн байгаа биз?

Хэдийгээр киноны нэрээс авхуулаад сэдэв нь хvртэл тамхитай холбоотой боловч vнэн чанартаа энэ бол тамхины тухай кино огтхон ч биш юм. Энэ нь магадгvй кинон дээр нэг ч тамхи татаж байгаа хэсэг гардаггvйгээр батлагдах биз. Харин миний vзэж буйгаар бол энэ кино орчин vед нийтээрээ эргэлт буцалтгvйгээр тахин шvтэх болсон ардчилал хэмээх ойлголтын сул талыг нийгэмд таниулах гэсэн юм болов уу. Магадгvй ингэснээрээ энэ кино танд Noam Chomsky-гийн “The question in brief, is whether democracy and freedom are values to be preserved or threats to be avoided” хэмээх rhetorical question-г дахин нэг удаа тавьж байж ч болох.

Эцэст нь хэлэхэд гайхалтай ухаалаг элэглэл, санаанд оромгvй уран шийдэлтэй энэхvv киног vзэхийг танаас хичээнгvйлэн гуйя.

Уншигч танд тамхи татсанд тань талархлаа :-D

Tuesday, September 19, 2006

Tootsie (1982)

Хорвоо ертєнц дэх хvний ааш авир дэндvv олоон... Тэр бvхнээс онцгой содонг нь харуулна гэдэг маань єєрєє кино урлагын vндсэн зорилго. 70, 80-аад оны сvпeр од Дастен Хоффманы тоглосон "Тутси" хэмээх их сентиментальныи кино бий. Гол дvрийн Майкл Дорсигийн зан авир бидний дунд цєєнгvй байдаг юм шиг ажиглагддаг.
Хумсын чинээ найдвар харагдвал, бусдын шардлагыг чих даран нийгмийн хууль журмыг хэнэггvй зєрчиж болдгыг Дорси мундаг харуулна. Єєртєє хэт итгэлтэй байдал нь мань хvнийг ажилгvй, бусдаас хєндийрvvлэн ганцаардмал байдалд оруулах боловч буцаад тууштай зан нь тvvнийг алдар нэрт хєтєлнє.
===
10-н оскар авсан yг киноны vйл явдлыг энд дурдах илvvц биз. Дурдлаа ч Сиднэй Поллак шиг илэрхийлж чадахгvй ч ойлгомжтой. Юутай ч vзээрэй гэж зєвлєх...

Friday, August 04, 2006

IKIRU

Удахгvй vхэхээ санамсаргvй тохиолдлоор олж мэдсэн, єнгєрсєн амьдралаа vхдэл мэт єнгєрєєсєн нэгэн хєгшин.
Нэгэн хэлтсийн даргын албыг 30-аад жил хашсан боловч бvтээсэн зvйл vгvй. Ханиа бие барснаас хойш ганц хvvдээ бvх амьдралаа зориулсан...vрийн элэг буруу. Ийм нэг vхдэл-хvмvvн, vхэл дєхєхєд амь орон, амьдралтай зууралдана. Yхлийн ялтай адил зиндаатай хорт хавдарт ороогдоод, хагас жил хvрэхгvй нас vлдсэн хєгшин юуны учир амьдралтай зууралднам...
Yхэхэд vнэмлэх хэрэгтэй
Киноны гол санаа энэ. Єнгєрсєн амьдралдаа юу хийв,юу бvтээв,амьдралын утга учир юунд байв. Yхдэл-хvн маань ийм асуулттай тулгарсан юм.Энэ vнэмлэхийг л олж євєртлєхгvй бол vхэж чадашгvй ээ.(Ярvv найрагч Галсансvхийн 'Yхэхэд 7 шалтаг хэрэгтэй' гэсэн шvлгийн мєрvvд ,энэ киноны агуулга нэг зоосны 2 тал юмдаа гэсэн бодол тєрєнхєн...)
Киноны шигтгээ
Yхдэл хvн маань нэг дор ажилладаг асан залуухан бvсгvйтэй дотносно. Yнэндээ яагаад, юуны тулд гэдгээ єєрєє ч сайн ойлгохгуй... Гэхдээ сэтгэлд нэгэн оч бий. Дєнгєж амьдралаа эхэлж буй залуухан бvсгvй, амьдралаас хагацаж буй євгєн.(дажгvй л contrast. 東京物語-д ч бас иймэрхvv contrast байдаг). Бvсгvйтэй хамт нэгэн уушийн газар сууж байгаад гэнэт юу хийх ёстойгоо мэдсэн vхдэл-хvн маань уушийн газраас яаран гарна. Энэ vед хэн нэгний тєрсєн єдрийг тэмдэглэж байсан хэсэг хvмvvс happy birthday to you хэмээн дуулалдсан нь, угтаа мань хvнийг дахин мэндэлснийг тэмдэглэж буй мэт сэтгэгдэл тєрvvлсэн. (Yнэхээр сайхан найруулга, Куросава-г биширмуй). Энэ явдлаас хойш 5 сарын дараа... Єєрийн босгосон цэцэрлэгтээ ер бусын амгаланаар нас нєгчсєн гол баатрын маань гашуудлын ёслол. Киноны сvvлчийн scene. Єнгєрсєн болон эдvгэгийн холбоосын найруулга, дэс дараа таалагдсан гэж жигтэйхэн. Хамгийн аюумшигтай, shocking хэсэг. Шvvмжлэгчид энэ хэсгийг 'bleak outlook of humanity' гэж vздэг юм билээ. Санал 100% нийлнэ. Кvрoсава-г ахин дахин биширмvй. Мєн тусгайлан тэмдэглэн хэлэхгvй бол болохгvй нэгэн зvйл... Гoл дvрийг бvтээгч, амьд домог болсон жvжигчин Такаши Шимура.Тvvний байгаа дvр тєрх, уран гоё жvжиглэлт энэ киног vнэхээр чимэглэж чадсан байлаа. Ер нь Куросава-ийн киног Такаши Шимура,Тоширо Мифунэ 2-оос салгаж тєсєєлшгvй. (за далийх нь)
Эхнээсээ аваад дуусталаа гоё кино болсон байлаа. Plato-ийн нэгэнтээ хэлсэн 'THE UNEXAMINED LIFE IS NOT WORTH OF LIVING' гэсэн vгээр энэ тэмдэглэлийг єндєрлєе .
命短し 恋せよ乙女
紅き唇 あせぬ間に
熱き血潮の 冷めぬ間に
明日という日は 無いものを
命短し 恋せよ乙女
黒髪の色 あせぬ間に
心の炎 消えぬ間に
今日は再び 来ぬものを
PS: あなたもこの映画を見て、人生を見極めてどうかい?
Анхааруулга болгон нэгэн шvvмжлэгчээс ишлэчихье 'It's a delibrately slow-paced film, and enjoyably so. If you stick with it you are in for a truly great cinematic experience but also a lot of personal soul-searching

Thursday, August 03, 2006

Fearless *(Spirit, 2006)

Гоц гойд гээд байхааргvй энгийн экшин... Гэхдээ багаасаа кvнфvтэй кино vздэг байсан миний хувьд нэлээд таалагдсан. Та нар санаж байгаа байх, бидныг жоохон байхад OPT- гээр бvтэн сайны vд дундад "Вокруг Свeта" гэж нэвтрvvлэг гардаг байсан. За тэгээд тєгсгєлд нь 15 минутаар тасалж "Ємнєд Умардын Шаолин" гарна аа. Эээ, мєн их хvлээж байж vзнэ шvv, vзээд л 15 минутаас илvv нисэхээ шахна даа. :P

____

Хvo Юанжиа гээд тулааны урлагийн тэр дундаа кvнфvг олонд таниулсан Мастерын амьдрал, хэрхэн "нисэж" байгааг эндээс vзэж болно. Єєрийн хvч чадалтайдаа бардамнан, залуу насны аагаар хєєрч, тулааны урлагийг бусдыг зодох хэрэгсэл , тvvгээрээ нэр хvнд олохоор Хvo мань зvтгэнэ. Эцэст нь Кvин Лаи - тай хийсэн зодоон манай хvнг єєрчлєгдєх шалтгаан болдог. Ингээд цааш нь бичээд дэмий биз. Нэмж дурдахад, Жет Ли-гийн сvvлийн кино болoхоор заавал Yзээрэй ! , сэтгэгдлээ vлдээгээрэй !

P.S: Киноны DVD-г авч vзвэл "Behind the Scene"- ийг заавал vзээрэй гэж зєвлєe. Миний энд бичсэнээс илvvг ойлгох байх.