Sunday, April 23, 2006

Master and Commander: The Far Side of the World

Алдарт зохиолч Patrick O’Brian-ы Aubrey-Maturin хэмээх 21 боть цуврал бий. Магадгvй эдгээр номууд Наполеоны (18-р зууны) vеийн далай тэнгис дээрхи дайн тулаануудыг хамгийн гайхалтайгаар дvрсэлсэн нь байх. Гэхдээ бидэн шиг хуурай газрын хvмvvст уншихад бага зэрэг бэрхшээлтэй юм билээ. Усан онгоцны эдлэл хэрэгсэлээс авхуулаад далайн салхины чиглэл гэх мэт зvйлсийн уншаад шууд ойлгоход тєвєгтэйн дээр толгойд дvрслэгдэж єгєхгvй нэлээд юм болно. Тэгвэл та бvхэнд эдгээр бэрхшээлгvйгээр O’Brian-ы тэрхvv бvтээлvvдийг мэдрэх боломжийг олгосон “Master and Commander: The Far Side of the World” хэмээх киног танилцуулж байна.

Masta and Commanda

Хийсэн бvтээл бvрээрээ олон хvний амьдралыг єєрчилсєн чадварлаг найруулагч Peter Weir (Dead Poets Society, Truman Show, Mosquito Coast) энэхvv тvvхэн сэдэвт киногоо 2003 онд бvтээсэн юм. Кинонд хєлєг онгоцны ахмад Jack Aubrey (Russell Crowe) болон эмч Stephen Maturin (Paul Betany) хоёрын нєхєрлєл, тvvнд учирч буй сорилтуудыг тухайн vеийн дайн тулаанууд хийгээд хєлєг онгоцны багийг хэрхэн чадварлагаар удирдаж буйтай хамт параллелаар харуулсан байна. Тvvний дээр киноны cinematography нь бол truly exceptional гэж хэлж болно. Далайн шуурга, усан онгоцон дээрх тулаанууд, бvр цаашилбал жvжигчдийн хувцас, эдлэл хэрэгслvvдийг маш vнэмшилтэй бєгєєд танд яг л 18-р зууны уур амьсгалыг мэдрvvлнэ (18-р зууныг маш гайхамшигтайгаар дvрсэлсэн єєр нэгэн кино нь Кубрикийн “Barry Lyndon”, зав гарвал vзээрэй).

Эдгээрээс гадна киноны ерєнхий уур амьсгалыг бvрдvvлэхэд хєгжим маш чухал vvргийг гvйцэтгэжээ. Soundtrack list-г нь харвал ерєнхийдєє классик ба ардын дуунуудаас бvрдсэн байх агаад Yo-Yo Ma-гийн тоглосон Bach-ын Unaccompanied Cello Suite-ээс авхуулаад Моцартын Violin Concerto гээд сонголтууд нь танд таалагдана гэдэгт итгэлтай байна.

Киноны plot-ын хувьд бол Наполеоны байлдан дагуулалтын vед ахмад Aubrey-гийн удирдсан Английн Surprise болон Францын Acheron хєлєг онгоцнуудын Ємнєд Америйкийн ойролцоо хоёр далай дамжин (Атлантын ба Номхон далай) муур хулгана болон хєєцєлдєж буй тухай гарна. Хvчин чадлын хувьд илт давуу Acheron хєлєг онгоц Aubrey-д нэлээд хvнд цохилт єгєх боловч тэрээр єєрийн амбиц болон басхvv нэр тєрєє хамгаалахын тулд мєчєєгєє єгєлгvй тулалдана. Гэхдээ энэхvv байдал нь нєгєє талдаа хєлєг онгоцны эмч хийгээд тагнуул Maturin болон Aubrey хоёрын нєхєрлєлд нь томоохон сорилт болох бєгєєд ахмадад маань алдар нэр найз нөхөрлөл хоёрын алийг сонгох вэ гэсэн хэцvv даваа тулгарна.

Talk To Her

Таньдаг нєхєр маань саяхан асар уйтгартай кино vзээд унтангаа алдсан тухайгаа хуучлахаар нь тvvнийг нь vзэхээр шийдэв. Тэгтэл энэхvv Испани найруулагч Pedro Almodóvar-ынх хэмээх хаягтай "Talk To Her" кино эхэлсэн цагаасаа авхуулаад л дэлгэцийн ємнє намайг хvлж орхих нь тэр. Нууц символууд, тэдгээрийн тайллууд гээд асар их ухаан зарж хийсэн нь шууд мэдрэгдэх бєгєєд таныг аргагvй л Оскар байтугайг туухаар кино байна даа гээд дуу алдуулах вий (хэрвээ зєвхєн манай найз шиг унтчихаагvй тохиолдолд шvv дээ :P).



Киног бvхэлдээ ганцаардал буюу хvн хооронд хэдийгээр vгэн харилцаа байвч тэдгээр нь харилцагчдынхаа зvрх сэтгэлийг нь хєндєж чаддагvйг харуулах гэсэн мэт. Энэ нь нєгєє талаараа нийгмийн харилцаа гэдэг vнэхээр хvний єєрийнх нь зvрх сэтгэлийг даган явагдаж чаддаг уу аль эсвэл ердєє хэдхэн загварын дагуу болоод єнгєрдєг vv гэдгийг маш ухаалгаар гаргажээ.

Three Thumbs Up! Дэндvv оройтхоос нь ємнє Hable Con Ella!

Thursday, April 06, 2006

Of Mice and Men (1939), (1992)

Нобелийн шагналт зохиолч Жон Штайнбeк (1902-1968)-ийн "Of Mice and Men" гээд хєєрхєн зохиол бий. Америкийн их уналтын vеийн фермерvvдийн амьдралыг єгvvлнэ.
"Бидэнд мєрєєдєл бий, хэзээ нэгэн цагт єєрийн гэсэн газартай болоод тэндээ жижигхээн байшин барьна" гэж 2 нєхєр ярилцана. Зохиолын гол дvр жижиг хочит Ленни vнэндээ асар том биетэй залуу, 2 хvний хоол иднэ, гэхдээ 5 хvний ажлыг хийдэг. Гол нь мань хvн сэтгэцийн гажигтай, зєєлєн даавуун эдлэлд хvрэх, барих онцгой дуртай. Барьсанаа чанга атгадаг нь асуудал vvсгэдэг гэх vv дээ. Хулгана барьж, илж тоглож байгаад тvvнийгээ алчихна. Гэхдээ тэр vхсэн гэж мэдэхгvй илээд л хєєрхийлєєд л... Жорж гуйж байж ємхийрсєн хулганыг хаяуулдаг.
Жоржийн дvр бас их сонин, Ленни-тэй багаасаа найзалж ирсэн, єєрийгєє найзынхаа ємнєєс хариуцлага хvлээх vvрэгтэйд тооцсон, хувьдаа газартай болоод найздаа туулай авч тэжээлгэнэ гэж мєрєєддєг нєхєр.
_____
Зохиолч маань єєрєє их сонин хvн л дээ. Калифорниад тєрсєн, Монтереид (Жижигхээн тосгон) ихэнх амьдралаа єнгєрvvлсэн гэж байгаа. 1920-26 оны хооронд Стэнфoрдын Их Сургуульд сурч байх vедээ ажилчдын дунд санамсаргvй орж vзээд, тэндээсээ зохиолынхоо дvрvvдийг харж эхэлжээ. За тэгээд сургуулиа тєгсєлгvй нєхдvvдийн дунд ороод Монтерeигooс зохиолуудaa бичсэн байгаа юм.
  • Нэртэй зохиолууд нь гэвэл:
The Pearl (1947)
____
Киноны хувьд 2 хувилбартай, 1939, 1992 онуудад 2 удаа найруулагдсан. Єнгєт кинонд дуртай бол 92 оныхыг нь vзэхийг зєвлєе. Жон Малкович нэлээд сайн дvр гаргасан байгаа.