Sunday, December 23, 2012

In the Mood for Love


Энэ амралтын өдөр энэ киног хэд хэд давтаж үзээд олон олон зүйл бодогдсоны дараа товчхон ч гэсэн сэтгэгдэл бичмээр санагдлаа.

Мэдээж энэ кино миний цуглуулгад зайлшгүй орох ёстой киноны нэг ба уг киног үзэж суухад илүүдсэн ч юм уу гэмээр үг яриа, үйл хөдлөл огт байхгүй мэт санагдав. Мөн зарим нэг кино шиг үзэгчдэд бэлэн хоол халбагадаж өгөхгүй тул их анхааралтай үзэх хэрэгтэй. 

Сэдэвийн хувьд нууцлаг амьдрал буюу нууц амрагийн тухай сэдвийг хөндөж харуулсан ба тус тусын эхнэр нөхөр хоёр нь араар нь тавьдагийг хөрш нөхөр эхнэр хоёр нь мэдэх ба улмаар тэр хоёр ч мөн адил бие биедээ татагдаж сэтгэл урвах болдог. Гэхдээ араар тавигчидаас ялгаатай нь өнөөх "хэлмэгдсэн" хоёр бие биедээ сэтгэлээ алдсан хэдий ч нөгөө хоёроос биеэ барьж чаддагаараа ялгаатай гэдгээ мэддэг. 

Хэзээ нэгэн цагт бидний сэтгэл зүрх урвах тавилантай тулгарвал уг хоёр шиг бие, сэтгэлээ барьж чадах болов уу?

Энэ киног найруулагч анх Нууц гэж нэрлэх гэж байгаад I'm in the mood for love гэсэн дууг сонссоны дараа нэрийг нь ингэж өгсөн гэдэг.

Энэ киног хэд дахиж үзсэн хэдий ч (өмнө нь англи subtitle-тайгаар үзсэн ба сая монгол subtitle-тай үзсэн хэдий ч) тайлж чадаагүй хэд хэдэн асуултанд хариулт олж чадахгүй л үлдэв:

-Ноён Чоугийн араас Чанг ирээд өрөөнөөс нь юу олсон юм бол?
-Чанг хүүхэд өргөж авсан гэж үү? Мөн нөхөрөөсөө салсан?
-Төгсгөлд гардаг Камбоджийн айлчлалын мэдээ юутай холбоотой вэ? гэх мэт.

Мөн энэ кино Days of Being Wild (1996) гээд өмнөх хэсэг,  2046 (2004) гээд үргэлжлэл хэсэгтэйг нь үзсэний дараа эдгээр хариулт тодорхой болж магадгүй юм.





http://www.imdb.com/title/tt0118694/?ref_=fn_al_tt_1