Thursday, April 06, 2006

Of Mice and Men (1939), (1992)

Нобелийн шагналт зохиолч Жон Штайнбeк (1902-1968)-ийн "Of Mice and Men" гээд хєєрхєн зохиол бий. Америкийн их уналтын vеийн фермерvvдийн амьдралыг єгvvлнэ.
"Бидэнд мєрєєдєл бий, хэзээ нэгэн цагт єєрийн гэсэн газартай болоод тэндээ жижигхээн байшин барьна" гэж 2 нєхєр ярилцана. Зохиолын гол дvр жижиг хочит Ленни vнэндээ асар том биетэй залуу, 2 хvний хоол иднэ, гэхдээ 5 хvний ажлыг хийдэг. Гол нь мань хvн сэтгэцийн гажигтай, зєєлєн даавуун эдлэлд хvрэх, барих онцгой дуртай. Барьсанаа чанга атгадаг нь асуудал vvсгэдэг гэх vv дээ. Хулгана барьж, илж тоглож байгаад тvvнийгээ алчихна. Гэхдээ тэр vхсэн гэж мэдэхгvй илээд л хєєрхийлєєд л... Жорж гуйж байж ємхийрсєн хулганыг хаяуулдаг.
Жоржийн дvр бас их сонин, Ленни-тэй багаасаа найзалж ирсэн, єєрийгєє найзынхаа ємнєєс хариуцлага хvлээх vvрэгтэйд тооцсон, хувьдаа газартай болоод найздаа туулай авч тэжээлгэнэ гэж мєрєєддєг нєхєр.
_____
Зохиолч маань єєрєє их сонин хvн л дээ. Калифорниад тєрсєн, Монтереид (Жижигхээн тосгон) ихэнх амьдралаа єнгєрvvлсэн гэж байгаа. 1920-26 оны хооронд Стэнфoрдын Их Сургуульд сурч байх vедээ ажилчдын дунд санамсаргvй орж vзээд, тэндээсээ зохиолынхоо дvрvvдийг харж эхэлжээ. За тэгээд сургуулиа тєгсєлгvй нєхдvvдийн дунд ороод Монтерeигooс зохиолуудaa бичсэн байгаа юм.
  • Нэртэй зохиолууд нь гэвэл:
The Pearl (1947)
____
Киноны хувьд 2 хувилбартай, 1939, 1992 онуудад 2 удаа найруулагдсан. Єнгєт кинонд дуртай бол 92 оныхыг нь vзэхийг зєвлєе. Жон Малкович нэлээд сайн дvр гаргасан байгаа.

2 comments:

Anonymous said...

Super color scheme, I like it! Good job. Go on.
»

Anonymous said...

Very pretty design! Keep up the good work. Thanks.
»