Thursday, August 03, 2006

Fearless *(Spirit, 2006)

Гоц гойд гээд байхааргvй энгийн экшин... Гэхдээ багаасаа кvнфvтэй кино vздэг байсан миний хувьд нэлээд таалагдсан. Та нар санаж байгаа байх, бидныг жоохон байхад OPT- гээр бvтэн сайны vд дундад "Вокруг Свeта" гэж нэвтрvvлэг гардаг байсан. За тэгээд тєгсгєлд нь 15 минутаар тасалж "Ємнєд Умардын Шаолин" гарна аа. Эээ, мєн их хvлээж байж vзнэ шvv, vзээд л 15 минутаас илvv нисэхээ шахна даа. :P

____

Хvo Юанжиа гээд тулааны урлагийн тэр дундаа кvнфvг олонд таниулсан Мастерын амьдрал, хэрхэн "нисэж" байгааг эндээс vзэж болно. Єєрийн хvч чадалтайдаа бардамнан, залуу насны аагаар хєєрч, тулааны урлагийг бусдыг зодох хэрэгсэл , тvvгээрээ нэр хvнд олохоор Хvo мань зvтгэнэ. Эцэст нь Кvин Лаи - тай хийсэн зодоон манай хvнг єєрчлєгдєх шалтгаан болдог. Ингээд цааш нь бичээд дэмий биз. Нэмж дурдахад, Жет Ли-гийн сvvлийн кино болoхоор заавал Yзээрэй ! , сэтгэгдлээ vлдээгээрэй !

P.S: Киноны DVD-г авч vзвэл "Behind the Scene"- ийг заавал vзээрэй гэж зєвлєe. Миний энд бичсэнээс илvvг ойлгох байх.

4 comments:

Зэлмэ said...

Чиний энэ блогийг үзээд хүүхэд нас санаанд орчихлоо. Аялагчдын клубээр үхтлээ хүлээж байж Өмнөд умардын шаолин г үздэг байж билээ. Дараа нь нинжа, Брюс Ли гийн цувралууд нэг хэсэг гарсан сан. Яагаад ч юм манай үеийнхэн кунфутэй кинонд их дуртай байдаг хэхэ. Дараа нь хорооллын хэдэн подвал 2 төгрөгөөр видёо үздэг байж билээ.

Хєлгєн. Б said...

1 tugrug baisan uye ch bii, 56-r delguur, 61-r bair geed l. daan ch maigaa, domboo, gugu geed nuhduud daramtlah geed joohon aidastai... hehe huuhed nasa gej

Зэлмэ said...

би 56-р байр, 61-р байранд аль алинд нь зөндөө кино үзсээн. хэхэ. тэгэхдээ би 1-р хорооллоос ирж үздэг байлаа. 1 төгрөг байхад нь ч үздэг байсан. Чи харваас манай талын хүн бололтой. Анх Солонго рестораны ард үзэж эхэлсэн юм. Нэг үзсэн киногоо өөр газар үзэхэд өөр нэрээр тавивихсан дахиад л үздэг байж билээ. Би одоо ч гэсэн авгайдаа мангараараа дуудуулаад л кунфутэй кино үзнэ шүү дээ хэхэ

Хєлгєн. Б said...

tsust sport, shilen beeliitei nudargan zodoon, tsust devjee geh meteer ner soliod l . za barag l ahiinhaa ushuug herhen avsan be gej l nerlehees naashgui ... hehe