Wednesday, July 25, 2007

Transformers (2007)

Хэхэ.. Тэгэлгүй яахав энэ бол Трансформерс ..

Нээлтээ хийгээд удаагүй байгаа ч рэйтинг нь нэхх буурахгүй явсаар л байгаа кино. Түрүү 7 хоногт Тэнгис кино театрт очиж "тухтай гэгч" нь үзсэн л дээ

( За тухтай гэдэг нь анх удаа Тэнгис кино театрт саатал гарч байхтай таарав. Кино гарч байтал гэнэт дуу нь алга болоод дүрс нь уруугаа хараад ухарч гарч байх юм. Тийм киног зохиолуудаа тонгороож бичдэг байсан Леонардо Да Винчи л ойлгох байх, жирийн эгэл төрсөн мань мэт бол тэгээд тэр хальсаа дахиж засч ороотол нь л хүлээхээс өөр сонголт юу байхав. Тэгээд хэсэг байж байж цагаан хоолойгоор техникийн саатал гарсан тул 20 минутын дараа үзнэ үү гэж авав. 20 минут өнгөртөл дахин 15 минут хүлээнэ үү гэж сонирхолтой киноны амтанд ороод тэвчээр заан суугаа олны дургүйг хүргэж авна лээ. За мань мэт нь ч яахав гэхэд жуулчид бололтой урд эгнээнд суугаа хямдхан үнэтэй театрт "хямд" киног үзэж байгаа гадныханаас санаа зовж дууссан маань юүхэв. Нэгэнт Тэнгис театрыг муулсаных гүйцээж орхиё: 1-д Орчин үеийн театр байж онлайнаар билет захиалга хийхгүй юм. Заавал очиод оочерлоно. За онлайнаа байг, ядаж Visa, Master гээд картаар тооцоо хийж болдоггүй л юм байх даа. 2-т шинэ кино ирсэн эсэх, ямархуу кино байгаа эдэрийг нь муухан ч гэсэн сайтаас нь орж хардаг байсан, одоо бүүр таг.. Хийгдэж байгаа юм бол тэрийгээ дууссан хойно нь тавьж болдоггүйм байх даа.. Товчоор хэлэхэд Тэнгисын Маркетерууд нь яацийм бол ? )

За одоо киногоо ярья. Уншигч таньд баахан хов хүргэж орхисонд өршөөхтий, манайдаа л урдаа барьдаг ганц кино театр маань иймэрхүү хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэж байгаад байнгын үзэгчийн хувьд жоохон уур хүрсэн хэхэ.

Анх энэ киноны трайлерийг нь үзэнгүүтээ л сэтгэл хөдлөөд өөрийн мэдэлгүй л "Би энэ киног үзнэ, би энэ киног үзнэ" гээд байсан гэсэн хажууд сууж байсан манай эхнэр бүүр гайхаад, дараа нь шоолоод ...
Дуу, дүрс болоод киноны хийц нь үнэхээр гайхамшигтай... Япон хүүхэлдэйгээр л гардаг байсан аварга том том робот, онгоц машин тэр бүү хэл танк нисдэг тэрэг болдог роботуудыг компьютер графикийн аргаар яаж жинхэнэ юм шиг амилуулж үзэгчдийн амыг ангайлгаж, алмайруулахыг энэ кино л үзүүлнэ дээ.
Киноын утга, зохиолын хувьд би лав сайн ухаагүй... Роботуудын амьдардаг гаригт сайн муу хоёр тал хоорондоо үзэлцээд нэг нь дийлсэн юм шиг байгаан.. Дараа нь тэдний амьдралыг үүсгэгч нэг жижиг ч болдог, том ч болдог кристалархуу шоо нь манай дэлхийд уначихсаныг киноны гол дүрийн залуугийн өвөө нь олж авсаныг л авах гэж баахан роботууд дэлхий дээр ирээд үзэж тарна...



За тэгээд хувиас зөвлөхөд уг киноны гол зохиомж эдэр нь нээх чухал биш, киноны хурдан өрнөл, гайхамшигтай дуу эффект, роботуудын хувиралт, аймшигт тулаан зэргийг үзэж кайф авагтун, энэ хурдан өрнөл тулаан дунд угаас юун тэр зохиол мохиолтой манатай болно доо...

Тэгээд киног үзэж дуусаад гарч ирэх үзэх юмсан гэсэн хүсэл аяандаа дарагдаж тайвшираад нэг сайхан болох вий, харин гудамжаар Форше ч юмуу, нэг тиймэрхүү 2 хаалгат спорт машин эдэрийг хараад энэ ямар робот болох бол гээд бодогдоод унана шүү гэж lol :D

8 comments:

Tuvshin said...

Utgiig ni oilgohguygeer zugeer baildaantay hesguudiig ni uzeed baival hen ch shd ee :P

MW said...

Уран зөгнөлт кино угаасаа сайхан л даа. Тэнгисийнхэн маань жаахан алдаа гаргасныг эс тооцвол очоод үзчихмээр кино байх юун. Эрэлхэг автоботуудын хийх тулааныг үзээд уг киноны гүйцэтгэх продюсерууд болох S.Spielberg-т талархах, дээр нь овоо сайн найруулсан M.Bay нарт баярлах хэрэгтэй болно. Armageddon, Pearl Harbor, Island киногоороо олны танил болсон M.Bay бас нэгэн сэтгэл хөдөлгөм кино бүтээсэн байна. Tyrese Gybson дахиад л нэг зөгнөлт кинонд тоглоод авчээ.

Эрхэмээ said...

Кэкэ, Хүн хүн өөрийнхөөрөө киног үзэхэд юун буруу байхав дээ, Түвшээ

Үнэндээ сайхан сэтгэл хөдөлгөсөн тулаантай кино байсан шүү гэж

Anonymous said...

Hi

Dajgui kino bolsiim shig baina lee. Cinemad uzej amjaagui l yavna. France-iin auto Citroen -iin reklam deer heden jiliin umnuus l gardag baisan mashin ni robot bolood l. Tednuus ene zohioloos sanaa avsiim baishd, Ter reclam iig uzchiheed za mashiniig ingej reclamdaad yahav dee gej bodoj baisan kinond garchee,Citroen baahan zaragdah baih daa odoo.

Anonymous said...

Sain uu chini blogiig uzej sonirhoh ih durtai shuu.Chamd bas bayarlsanaa elerhiilei.Naiz ni chamaas neg yum husen bainaa.Bi eruusuu Forest Gump iig netees hiagaad olj uzej chadadguiee .On-air.mn deer bolhoor garahgui bainaa.Harin uur gadaad site uud deer baudaggui.Herev chi olj chadah yum bol blog deer tavij neg tus bolooch.Bayarllaa

Цовоо said...

Дуу дүрс график анимэйшн нь бол гайхалтай л болсон юм шиг байна лээ. Гэхдээ багаасаа "БОЛТРОН" нд дургүй байсан надад огт таалаглахгүйм байна лээ. Жаахан хүүхдийн кино шиг...

Tsoom said...

Unekheer ene kino denduu goy bolson bnlee. Manai duu ene kinonii reklaamiin kharchaad uzi gd gants muruudliin uzuulsendee. Bagaasaa l robotnii hobbitoi. Ene kinoni biletiig avakh gj 2 khonosondoo. Tengis tim bkhiin khezeech kharj bgaagui. Ekhnii udur ni 19 tsagiin ued bukh bilet ni sold. Kharin daraa udur ni 17 tsagt ochij bj 22:40 tsagiin bileet avsandaa. Uzsenii daraa ch mashiina kharkhad uur bailee shu.

Anonymous said...

Yostoi dajgv kino shv. Vzcheed teatraas garaad xarix zamdaa mashin zamaar boldog bol sak sport mashinaar svljeel yawax yumsan gej bodjilo, xarin Tengisiin xuwid yaxwee manaidaa gants bolxoor monopoldoj bxgv yu, uur ursuldux xemjeenii teatruud garch irwel medeej service , environment metiin yumnuudaa saijruulax l bx.

Angel