Sunday, March 18, 2007

Гурван зуу




Нум сумаа барьсаар
Саадаг хоромсгоо дэрлэсээр
Ясаа хээр орхихоос
Эрхэм сайн їхэл
Эр хїнд байх буюу?
гэж Бэлгүтэй ноён Нууц Товчоонд өгүүлсэн байдаг. Тэгвэл үнэхээр энэ мөртийг дэлгэцнээ Заке Сньдерс кино болгон өгүүлжээ. Хорвоогийн тоосыг хөдөлгөх өчүүхэн хүмүүн бид төрөхдөө энэ ертөнцөд юу бүтээх гэж ирдгээ мэдэхгүй боловч өсөж том болсон хойноо өөр өөрийн гэсэн зорилго өвөрлөн амьдардаг билээ. Спарта гэх Грекийн нэгэн хотод эрчүүдийн амьдарлын зорилго нь бол сайн үхлээр үхэх явдал юм. Төрөхөд нь ямар нэг гажуудал байвал тэр хүнийг өсгөхгүй хээр тал хаядаг аж. Хамгийн шилдгийн шилдэг нь л өсөж бойжин эр цэргийн хүрэм өмсөх тавьлан тохиодог юм байна.
Лиондес хаан бол энэ нийгмийн бүхий л шалгуурыг өөрийн хүчээр давж гарсан нэгэн. Түүнд сул тал гэж үгүй, тиймээс ч эрлэг номуун хааны өмнөөс ч дальдарлагүй ширтэх чадалтай. Нэгэн нартай өдөр Грекийн бусад хаадын гавалыг шуудайнд агссан Персийн элч Спарта хотод хүрэлцэн иржээ. Түүний авчирсан мэдээ нь бол Спартачууд Персийн хаанд дагаар орох гэсэн ганц л боломж олгож. Гэвч...

Лиондес ч буцашгүй шийдвэрээ гаргаж. Ингээд гурван зуун цэргээ аван дайсны сүрийг даран сєнєєж, дахин босох чадлы нь мєхєєхөөр аянд мордож Персийн түмэн цэрэгтэй далайн эрэгт учрахад тэдгээр баатар эрс үзэгдэх дайсныг халтиртал дайрч, замдаа тохиолдсоныг зад цохисоор эхний тулаан бүрт ялалт байгуулав. Маргааш өглөө нь харийн дайсан дахин довтлоход Лиондес ба түүний баатар эрс бат хуягаа ємсєж бараан жадаа атгаж мєртєє тохиолдсоныг мєлт цохиж, илдээр илдийг нь хариулж, төмөр хуягийг нь нэвт сүлбэсээр хоёр дахь өдрийг өнгөрөөв. Хэдийгээр баатар болж өссөн ч ганц бие мянгайтай тулалдах хүчин мөхөсдөхь тул цэрэг эрс нэг нэгээр дайсны илдэнд унасаар гурав дахь өдөр болоход ихэнх нь нөгөө ертөнц рүү аль хэдийн хальсан байлаа. Гэвч дуусашгүй мэт дайсны цэрэг үлдсэн хэсэг баатарыг Лиондесийн хамтаар бүслэн авахад үхэх амиа хайрлахгүй Лиондесийн баатарууд эцсийн мөчөө хүртэл хаантайгаа хамт тулалдсаар насан эцэслэв.

Эр зориг мандтугай!

Зургийг Time.com-c авсан болно.

7 comments:

Anonymous said...

Nadad ene kino taalandsan. Gexdee ooriin chin bichsen jaaxan dytmag sangdlaa. Ene kinon deer erelxeg baatar archyydiig yalgaj avch daichid bolgodogch gesen. Gantsaxan tiim bish ymaa gedgiinx n neg jishee n Senate baij baigaad baigaa ym. Bas 300 xan tsereg l yavax bolson shaltgaan n' Senate iin neg gishyyn n' Persiin xaand yrvaad Oracle yydiig mongoor xaxyyldan avsand baidag. Spartanii xaan bolgon ayan daind garaxiinxaa omno zaaval Oracle yyddeer ochij adis avdag, gevch ted xaxyyland avtan Spartanii army daind yavj boloxgyi gesen shiidver gargadag. Ingeed l xaan ooriin ynench gesen 300 tsergee minii biee xamgaalagchid nadtai tsyg yavj baigaa ym gej Senated xeleed daisnaa tosoj ochdog. Bas byslegdsen shaltgaan n' spartanii baga baixdaa gologdson ch etseg ex n; nyyts baidald osgoj boijyylsan taxir dytyy negen yravsanaas boldog. Nadad kino n exneesee mash ix taalagdaj bailaa. Gantsxan setgel dyndyyr yldsen ym n' nairyylagch xamgiin syyld Leonardos xaaniig tsergyydiinx n xamtaar mash xoorxiiloltei baidlaar yxyyldeg. Minii bodloor bol exneesee tiim erelxeg baildan daisnaa darj baisan baataryydiig yag ter chigeer n baildyylsaar baigaad etssiin tsysiig n dyslyylsan bol saixan dyysax bailaa. Togsgold n xichneen Spartanchyyd Greece yydtai xatran daisnaa daraxaar beldej baigaa ch gesen, ter 300 baataryydiin yldsen xeseg n xaramsaltaigaar ami yregdsen n neg l gomdoltoi.

Anonymous said...

Ганцхан санаандаа хетлегден олон зvйлийг (кино урлагийг урлагийн хэмжээнд байлгадаг зvйлvvдийг) орхигдуулсан арилжааны кино. Энэ киног нэг их кинотой андуураад байх ч эд биш. Менге олох зорилгоор комиксийг л байсан чигээр нь буулгасан, компьютераар хийсэн (шинэлэг зvйл оруулаагvй Lord of Rings мэтийн кинонд харагддаг зvйлvvд давтагдсан), кинооноосоо реклам нь давсан нэг тийм л арилжааны прожект.
Надад хамгийн их таалагдаагvй хэсэг нь хvvрэр хана босгодог хэсэг.... За за нурших нь байна. Энэ бол миний бодол бегеед энэ кино таалагдсан хvмvvсийг сэтгэлийг шvvмжлэх гэсэн хэрэг биш шvv. Хэрэв тийм сэтгэгдэл терvvлсэн бол хvлцэл ечье.

Эрхэмээ said...

Энэ киног одоогоор үзээгүй байна. Тийм болохоор саналаа хэлэх зүйл алга л даа. Яагаад үзээгүй вэ гэвэл 1д ойрд их ажилтай, гадуур их гүйж байна. 2т DVD -ээр нь олж аваад Sound Subwoofer эдэрээ залгаж байгаад, тухтай гэгч нь үзэх гээд хүлээгээд байгаа :D
Гэхдээ мэдээж рекламнаас нь харахад миний л хувьд энэ киноны хөгжим болон визуаль эффект эдэр нь түр зуурын сайхан кайф авахад зориулагдсан нэг тиймхэн түүх гэж санагдаад байгаа шүү

hasha said...

Urgelj Tarkovsky uzeed bailtai bish haaya neg iimerhuu kino uzeh zugeer sht.

mgloo said...

huuhnuud uhdeg kino gesen :D

Anonymous said...

яг үнэнийг хэлэхэд энэ киног хийсэн найруулагч болон зохиогч арилжааны зорилгоор хийсэн гэдэгтэй санал нэг байна. Үу түүхийг жаахан ч гэсэн үзвэл маш өөр өөр өнцөгүүд гарч ирнэ. Нэгдүгээрт, Персүүд гэнэт гарч ирсэн байсан тул цаг алдахгүйн тулд буюу Герегийн бусад хот улсууд хоорондоо нэгдэн тулах тогтоох боломж олгохын тулд Персийн тэр том армийг тогтоох үүрэг Спартанчуудад оногдсон гэж уншиж байсан юм байна. тэд ч тэгээд бид бууж өгөхгүй, уйлахгүй, үхэхгүй гэдэг билүү дээ үгээ хадан дээр сийлсэн байсан гэдэг. Энэ хооронд 3 хоногт амжиж Герегүүд эмх цэгцэнд орж тэднийг ялсан түүхтэй.

Тиймээс ч Спартанчууд Герегүүдийн Ораклийг шийд гарахыг хүлээлгүй тэгж тулсан гайхамшиг нь тэднийг бид ялах юм байна гэсэн итгэлийг өгсөн хэрэг.

2рт тэр зам заадаг нөхрийг нээрээ л ийм байж дээ гэмээр гаргасан байсан.

Хамгийн гол нь Спартанчууд яагаад агуу биш харин Афин агуу байсны шалтгаан нь тийм хүнийг өөрөөсөө урвуулахгүй, өөртөө татаж чадах удирдагчийн арга билиг байгаагүй л байж л дээ гэдгийг ойлгосон. Тэгээд ч тэрнийхээ горыг амсдаг.

Эрэлхэг байдлаар үхүүлсэнгүй гэсэн хүний бичсэнийг эсэргүүцэх шалтгаан байна л даа. Тэр нь нэгэнт араараа дайсан алдаад бүслэгдсэн хойно ямар ч аргагүй болсон хэрэг тэгээд ч эцсийн боломжоо ашиглаж Дарий III байхаа тээ тэрэн рүү жадаа шидэж байсан гэж ойлгосон.

Anonymous said...

Монголоор Лиондес биш Леонид гэдэг шд.

In English: Leonidas