Saturday, November 25, 2006

Green Mile

- "Амийг амиар" гэдэг vзэлтэй та санал нийлдэг vv?
- Цаазлуулж буй алуурчинг хараад, та тvvнийг єрєвдєж байв уу?
_____
Энэ олон асуултад хууль янз янзаар хариулна. Орчин vеийн энэрэнгvй нийгэмд "Цааз"-ыг зvй бус хэрэг хэмээн vзэх улс орон байхад, нийгмийг эрvvлжvvлэх арга хэлбэр талаас "хардаг" улсууд ч байна. Европын холбоо Цаазыг 100% эсэргvvцдэг, тиймээс ч тэнд хvн алсан ялтанууд шоронгоос єєр гэргvй .
Улс улсаас хамаараад цааз ноогдуулах тухай заалтууд єєр єєр байх, єєрєєр хэлбэл хvнд эсвэл хєнгєн гэж ялгагдана. Жишээ нь японд хvн амины хvнд гэмт хэрэгтнvvдийн (сvрэглэн хороосон) 10 хvн тутмын 1 нь, хєнгєн гэмт хэрэгтнvvдийн (1 хvн алсан) 500 хvний 1 нь цаазын ял сонсдог байна. Харин энэ тоо Америкт 2-3 дахин бага.

Цаазаар авах арга хэлбэрийн талаас авч vзвэл их сонин мэдээлэл бий. Мєн л улс орноос хамааран єєр єєр байна.

Цахилгаан сандал - Америк

Тариа тарих - Америк, Хятад, Тайланд, Филлипин, Гватемаль

Буугаар буудах - Беларvсь, Хятад, Сомали, Тайвань , Yзбекистан, Вьетнам

Толгєй таслах - Саудын Араб, Ирак,

Хоолой боох - Эгипт, Иран, Япон, Жордан, Пакистан, Сингапур

Чулуугаар шидэх - Афканистан, Иран

_____

Yхэл рvvгээ алхам алхмаар ойртох тэр мєч , тэр мэдрэмж. Нvдэнд нь бvрэлзэх нулимсан дунд ногоон будагтай хана л харагдана. Энэ бол ногоон коридор, амийг амиараа тєлєх ялтангуудын vхэл рvv гээ хvрэх коридор ...

Энэ коридороор Жон Коффи алхаж байна. Пол тvvнйиг 2 ихэр охин алсан гэдэгт хэзээ ч итгэдэггvй. Учир нь тэр гаднаас харaхад асар том аварга биетэн хэдий ч, дотроо 5 настай "хvvхэд". Пол тvvнд итгэдэг, энэрэнгvй шvvх ирэх тэр цаг хугацааг хvлээдэг. Пол ємнє нь "ногоон коридор"-оор алхаж байхдаа хэзээ ч ингэж бодож байгаагvй. Гэвч тэр шоронгийн цагдаа, тvvний ажил тамын vvдийг ялтанд онгойлгож єгєх.


... Учир нь тэр Коффид итгэж байсан. Тийм болоод л Пол энэрэнгvй шvvхийг хvсэх болно.

6 comments:

Tuvshin said...

Mongold bas buudaj aldag gej baigaa. Tur nariin shiriiniig ni medeeldegguy. Bur too barimt ni hurtel ulsiin nuutsad hamaarna (heden hun alsanaa helehguy baih ni ulsad yamar ashigtay baidag bainaa?). Ungursun jil lav internetees haigaad ene talaar yu ch olj chadaaguy.

Gesnees Hyatadad huniig tsaazlah uyed ni ger bul ni buudah sumniih ni mungiig tuldug yum gene lee.

Эрхэмээ said...

Тийм олон дуракууд юм чинь аргагүй биз дээ. хэхэхэ. Өдөрт л хэдэн саяаар нь бууддаг байлгүй.
Энэ кино бас л сайн хийгдсэн кино шүү.

Anonymous said...

Hi, mongold ygd nuudag ym bol, huuchin setgelgeeneesee garahgui l ym bh daa, ger buld ni hurtel shariliig ni ogdoggui haruuldaggui gsn sh d. Nogoo Korea-giin Shilmido geed kino shig tsaazalchihsan gecheed oor daalgavar ogood uldeechihdeg ch ym biluu yostoi chotgor buu med dee,

Anonymous said...

Ene sedevtei holbogduulan "The life of David Gale" gedeg kinog uzehiig sanal bolgoj baina.

Kevin Spacey Kate Winslet nar togloson ene kino hund neg yum bodogduulah baihaa.

Bayarlalaa.

Anonymous said...

Цаазаар авах ялыг эсэргүүцэх болсон шалтгаан гэвэл хүний эрх талаасаа хэрвээ уг хүн уг гэмт хэргийг хийгээгүй байхад цаазалсан байвал яагаад ч бүгдийг буцаах боломжгүй болчихдог. Үүний тод жишээ бол Prison Break байна шүү дээ. Монголын хувьд цаазаар авах ялыг гүйцэлдүүлэх нь нууцад хамаарна, ганц тодорхой зүйл нь буудаж гүйцэтгэнэ гэсэн байдаг. Бүүр гүйцэтгэдэг хүмүүсийг нь ч шоронгийнхан мэддэггүй.

Anonymous said...

mongold buudaj aldag tuxai soningoor garch l bdag shde.
neg xuniig tsaazlaxdaa 3 yum uu 4 khund bugdend ni buu uguud negend ni l jinxene suum ugdug gesen. tegeed xen ni ter xuniig alsan ni medegdexgui, bas dogi baigaa biz