Sunday, November 26, 2006

Уриалга

Юуны ємнє хамтран блог бичиж байгаа нєхєддєє талархаж явдагаа илэрхийлэх нь зvйтэй болов уу.
Энд би зарчмын талаас хэдэн vг хэлхээр зорив. Бvгдээрээ хэлэлцвэл буруугvй гэдэг байх аа, энд хэлэлцэх хэрэгтэй хэдэн асуудал байна.
1. Энэ блог нь таны бас миний, бид бvгдийн ємч . Тийм ч учраас та идэвхтэй (идэвхтэй гэхээр шахаад байна аа гэж ойлгож болохгvй) бас соёлтой, нэг БАГ (One Team) болж ажиллах хэрэгтэй болов уу. Message vлдээх самбар дээр элдэв зvй бус vг хэллэг хэрэглэх, хэрвээ ийм асуудал гарсан тохиолдолд бид бvхэн бичээгvй, бид бvхний хийсэн vйлдэл биш ээ хэмээн бусдад ойлгуулах, тэр хvртэл итгэл найдварыг бусдаас олох хэрэгтэй болов уу.

2. Уг блог нь харилцан бие биедээ кино урлагийн гоо сайхныг танилцуулах, рекламдах, тvvнчлэн блог руу маань орж ирсэн тэр "азтай уншигч"-д киноны талаар ойлгоогvйг нь ойлгуулах, vзээгvйг нь "vнэртvvлэх"-д оршиж байгаа. Тийм учраас киноны vйл явдлыг тоочихдоо бус, бие биедээ киногоор дамжуулан шинэ мэдээллийг хvргэх хэрэгтэй болов уу. Энэ талаар Тvвшингийн бичилтууд нэлээд таалагддаг. Киноны дэлгэц дээрхийг биш, найруулагчийн толгойг нь ухаж гаргах нь бидний зорилго, зорилт.

3. Ач холбогдол єгєхгvй байж болохгvй. Хvн бvр єєрсдийн чадах хэмжээгээр энэ блогдоо хандаад vзэх хэрэгтэй. Энэ бидний багаар ажиллаж байгаа анхны тохиолдол. Тийм ч учраас би номдоо хайртай гэдэг шиг (хадуурахнээ) , сэтгэл зvрхнээсээ ханд !!!, Ялангуяa Хашаа... Фэнvvд чинь хvлээж байна. :P

4. Бичилт хийхдээ аль болох vг єгvvлбэрийн алдаагvй, мєрийг тэгшлээд гоё замбараатай , єєрєєр хэлбэл тогтсон нэг стандарттай бичих хэрэгтэй болов уу. Энд нэмж дурдахад энэ блог дээр бичсэн бичилтээ, єєрєєр хэлбэл киноны тухай бичилтээ хувийн блог дээрээ аль болох тавихаас зайлcxийх нь зvйтэй болов уу. Ажил дээрээ суудаг миний сандал гээд гэртээ авчрах нь утгагvй биз дээ.. зvйрлvvлcэн болоод єнгєрье.
5. Гишvvд нэмж хасах тал дээр Хєлгєн би єдийг хvртэл дураараа их дургисан нь vнэн болно. Гишvvд нэмэгдэх тусам зохион байгуулалт маань алдагдах болов уу гэж айна. Гэтэл нєгєє талаас блог маань єргєжєєд орж гарах хvмvvс нь ихсээд ашигтай тал байдаг. Энэ удаад тогоруу, Хишгээ 2-ыг гишvvнээр нэмсэн боловч, Бета-гаас Блоггер рvv орж ирэх нь асуудалтай байгаа бололтой.Ер нь гишvvдийг нэмэж хасах талаар надад хандаж болно. Хувийн нууцыг хуулиар хамгаална ...
6. Энэ блогны гадаад vзэмж байдлыг Эрхэмээд даатгая уу хэмээн бодож байгаа. Компьютертэй холбоотой мэргэжилтэйх боломжтой биз ээ... Ёрошикv !!!

За ингээд дуусгая. Анхаарал тавьж уншсанд баярлалаа. Санал сэтгэгдэлээ vлдээнэ биз ээ...

Санасан хэрэг Сэтгэчлэн бvтэx болтугай !!!

9 comments:

Эрхэмээ said...

Сая амралтын өдрүүдээр Дархан руу ажилаар яваад ирлээ. Уул нь хэдэн киног оруулах санаатай точиклосон байсан. Амжсангүй.
Нөхдүүд харин нилээд бичлэг нэмжээ. Сайн байна. Сүүлийн хэдэн бичлэг дан минийх болчихоор нь хүлээж байлаа.

Хэдэн санал байна:
-Киноны үйл явдалыг биш, найруулагчийн талаас хандая гэж байна.
Энэ талаар бололцож байя. Гэхдээ кино найруулага зүй энэ тэр гээд онол эдэрийг уул шугмандаа үзэж байгаагүй болохоор тэр талаархи "Орос хэл" байхгүй. Хэхэхэ
Нөгөө талаас бүгд нэг хэв загварт орох гээд яахав дээ. Хүн бүр адилгүй, хүн бүр тухайн хүнд арай өөр амт мэдрүүлж байх нь зүйтэй бусуу гэж мунхаглав.

-Дизайнтай холбоотай асуудал.
Мэдээж татгалзах юу байхав. Дизайн болон бусад компьютерийн технологийн зүгээс нь хандаж байж болно. Мөн нэмээд нэг санал хэлэхэд Бадаагийн онлайн хөрвүүлэгчийн тэр ө, ү үсэгийн проблемийг шийдэхдээ ашиглаж байгаач, Алийн болгон энэ тета, v үсгээр бичихэв дээ. Шараа ш дээ :P

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Урилгыг хүлээж авлаа. Зохиолчын тархин дотор юу байгааг ухаж гаргаж ирэх нь амар хэрэг биш. Үүнээс гадны миний чалх хүрэх эсгийг сайн мэдэхгүй байна. :) Гэхдээ хичээнээ.
Уншигчид дандаа ийм төрлийн тайлбар хүсэхгүй байж болох юм гэсэн Эрхмээгийн санаатай бас санал нэгдэж байна. Тиймээс бага ч гэсэн "diversity" оруулахыг хичээнгүйлэн шамдая.
Хүндэтгэсэн,
З. Итгэл

Anonymous said...

Beta-s blogger luu negdeh gesn chin hamar tasalchih shaham tomor haalgatai bolchij.bi irsen zamaaraa uharch yavahdaa sujiggui zalhuu bolhooroo ta nariig beta shiljihiig huleegeel...

Хєлгєн. Б said...

blogger-t shine "dans" neelgej dee.. beta ene ter gej orchin uyeiin yum yarihaar tumur haalgaa neej chaddaggui asuudal bas bna.

hasha said...

yalanguya hashaa genee. Mani chini nuur toslogtood oligtoi bichij chadahaa bolison gsn:P
Kinonuudiig sergeej uzej baigaad haluun deer ni bichihgui bol budeg badag oindoo naidaj bichheer hachin yum bolood beesht.
Daraa doloo honogt 2 honog cinema-dna. Tegeed nemye.
-Dont come knocking
-3burials of melquiades estrada
-broken flowers

Tuvshin said...

Hashaa Der Himmel uber Berlin-ee duusga l daa :D

Эрхэмээ said...

Ter Beta gej umiig n tsag gargaj jaal sonirhohoos. Ene bolon busad bloguudaa BETA ruu n horvuuleh talaar boltsohgui bol odoo Togoruu kuuked maani orj irj chadahgui gejiishde .. 8-O Yavj Khishgeegees asuunaa hu

Tuvshin said...

End marketing sudaldag humuus olon baigaa baih. Gishuudiin toog 7-oos hetruuleed heregguy biz dee.

Anonymous said...

Tuvshin tegeed ahiigaa jiichihej bgaan bizdee gesn;)
joke, chinii zov, olon hun bgaad hereggui bh, tegeed ch bi itgel naidvar huleeh durgui.