Thursday, May 04, 2006

Bad Education (2005)






Cinema-д анх гарч эхлэхэд нь vзнэ дээ гэж бодсоор байгаад алдаад дараа нь DVD гээр гарч ирэхэд нь авч vзэж билээ... хvлээж хvлээж vзсэн, vнэн таалагдсан сvvлд нь cinema-д том screen дээр дахин vзсэн, єнгє будаг зураглал хєгжим гээд олон зvйлийг нь дахин мэдэрч чадсан тэгхэд...

Каннийн кино фестивал 2004 оны салхийг хагалах эрхэм хvндтэй vvргийг хvлээсэн "Bad Education" кино нь шашны сургуульд сурч байхдаа найзлан улмаар бие биендээ сэтгэл алдарсан 2 залуугын ээдрээтэй амьдралын тухай гардаг бєгєєд багад нь сургуулын багш нь нэгэнд нь дурласаны улмаас тэднийг салган, 16 жилийн дараа нэг нь нэр хvндтэй єсєж яваа кино найруулагч болсон байх бєгєєд тэр vед нь дахин анхны хайрттайгаа учирна, улмаар явсаар ээдрээ тайлагдаж тэр хайртай байсан залуу нь биш харин дvv нь байх бєгєєд ахынхаа нэрийг болон бичсэн зохиолыг нь ашиглан нэрд гарах гэсэн жvжигчин байсныг олж мэднэ. Хэдэн єгvvлбэрт багтаана гэвэл хэцvv, ээдрээтэй маш сонирхолтой уг кино зохиолыг бичсэн, найруулсан Pedro Almodavar нь уг кино хэсэгчилсэн байдлаар єєрийнхєє бодит амьдралд тvшиглэсэн гэдгээ зарлсан билээ. Уг киногоороо хvний амьдрал болон ах дvvсийн сэтгэл зvй, єшєє хорсол, ээдрээт хайр сэтгэл нь юунд хvргэдгийг харуулсан ба тухайн vеийн шашны сургалт сургуулийн бодит цочирдом vнэнийг гаргаж иржээ.
Єєрийн гэсэн хурц содон киногоороо дэлхийн кино урлагт Almodavar хэмээх урсгалыг гаргаж иртэлээ хєдєлмєрлєсєн уг найруулагч маань Гэй хvний хувьд энэ сэдвийг сонгон авч хvнд юм бодуулах даацтай уран бvтээлvvдийг олныг туурвисан бєгєєд дурдвал "All about my mother", "Talk to her", "Live flesh" "Tie me up tie me down"... гэх мэт.
"Bad Education" киноны гол дvрд одоо дэлхийн буюу World cinema урсгалын кинонуудад тоглон алдаршиж байгаа залуу жvжигчин Gael Garcia Bernal тоглон, straight жvжигчин залуу болон Drug Queen-ийн гэсэн эсрэг тэсрэг 2 дvрийг чадварлагаар гарган ирж oscar байтугай шагналыг ч авахаар зvйл хийсэн гэж хувьдаа бодож бна, Gael Garcia Bernal-г "Motorcycle diaries", "Amores Perros", "Y Tu Mama Tambien" (teenager-ийн дvрийг гоё гаргаж ирсэн бас л гоё киноны нэг дээ) зэрэг кинонуудаар нь сайн мэдэх байхаа...

7 comments:

Хєлгєн. Б said...

Cyrillic ruu horvuuleed orhiloo. Daraagiin udaanaas anhaarna biz. Ih l goyo kino bololtoi, hehe. Shine kino baih, uzeegui baina.

Особу said...

wow thank you, yamar hurvuulegch ashiglaj bgaa ve? bi cyrillic deer bichih bolomjgui bolohoor hurvuulch heregtei bna, thanks a lot :)

Хєлгєн. Б said...

tsahimurtuu.mn/horvuul.php ruu orood ... bolno baih gej naidaj baina.

Anonymous said...

zarim humuus n' gomo bololtoi... xaxa

Anonymous said...

kinog uzej bsan, joohon tsochirdson gehdee taalagdsan, goy review bichjee, umnu ni directoriinh ni talaar tag meddeggui bsiin , amjilt shu

Anonymous said...

haanaas olj uzeh uu?

Anonymous said...

Hi! Just want to say what a nice site. Bye, see you soon.
»