Tuesday, May 16, 2006

Barfly (1987)

Mickey Rourke-ийн "Barfly" (1987) гээд киног vзээрэй. Henry Chinaski-гийн дvр Mickey-гийн єєрийх нь дvр зураг байгаа. Жоохон хар талдаа кино.
(Кинонийх нь талаар товчхон: LA-ийн бaаруудад авъяаслаг яруу найрагч Henry Chinaski-гийн амьдрал єрнєнє. Тэр орой болгон архи уудаг. Нэг єдєр бааранд Wanda гээч архичин бvсгvйтэй танилцах бєгєєд ємнє нь найзалж байсан бvсгvйчvvдээс єєр, євєрмєц сэтгэгдэл тєрvvлж, яваандаа тэд бие биедээ хайртай болдог. Henry-гийн зохиолыг хулгайлж, тvvгээрээ саятан болсон Tully Sorenson гэгч бvсгvй Henry-д зохиолоо хэвлvvлэхийг зєвлєх бєгєєд, богинохоон хугацаанд Henry маань нэр хvндтэй, мєнгєтэй амьдарлыг биерээ туулж vздэг. Гэхдээ Henry болон Wanda-д, амьдарлын ганцхан зорилго бий бєгєєд тэр нь архи ууж єнгєрсєн азгvй амьдарлаа мартахад байдаг)
______

Улаан иштэй "марлборо" зуусан, дуу цєєнтэй, хааяa нэг амандаа бувтнаж ярьдаг Mickey маань яагаад ийм муухай царайтай болчихвоо. Fan-ууд нь тvvнийг архиа хаяад эргээд хуучний дvрvvдээ бvтээхийг нь хvлээж байв. Гэхдээ сvvлийн veд "Sin City" мэтхэн comic epic шиг юманд тоглоод, хаа нэгтээ clip-нд 'Bad Guy'-ийн (Муу хvн) дvр бvтээгээд явж байна.

80-аад оны дундуур Harley Davidson унасан Mickey яг л Marlon Brando, James Dean-ийн дараагын veд тооцогдож байлаа. "In Diner", "Rumblefish", "Barfly", "The Pope of Greenwich Village", "Angel Heart", "Year of the Dragon" , "9 1/2 Weeks" зэрэг киногоороо Hollywood-д єєрийн image-ээ бvрдvvлж чаджээ. Тиймээ тэр уeд тvvнд оргилсон авъяас, загвар ємсєгч эхнэр, алтадсан Rolls Royce гээд бvх зvйл байв.
"Гэхдээ би бvхнийг алдсан , Тиймээ vнэхээр гамшиг болсон" гэж хэлээд муухан инээж байсан ярилцлагыг би мартаж чаддаггуй юм. Надтай адил Mickey-гийн сая сая fan-ууд тэр interview-ийг санаж байгаа байх.
Тvvний нэр хvнд, мєнгє, тэр их авъяасыг ганцхан архи л булаасан гэдэгт би одоо болтол итгэдэггvй. Гэхдээ энэ бодит, болоод єнгєрсєн эмгэнэлт тvvх.

No comments: