Sunday, February 26, 2006

Memento

... Ой санамж машины єнгийг, єрєєний хэлбэрийг єєрчилж чадна. Товчхоноор бол ой санамжийг єєрчилж болно. Тэр бол бодит явдал (fact), бичигдээд хадгалсан дvрс (record) биш...

I. Киноний гол дvр Лeoнард урт хугацааны ой санамжаа алдсан хvн. Ердєє л 10 минутын доторх vйл явдлыг санаж чадна. Энэ тохиолдолд ой санамжиндаа итгэх vv эсвэл, бичиж vлдээсэн зурвас, полорайдаар авсан зурагтаа итгэх vv гэдэг асуудал тvvнд тулгарна. Тэр 2 дахийг нь сонгодог.

II. Хэрвээ та уг киног vзээгvй бол энэ бичилтийг цааш vргэжлvvлж уншаад хэрэггvй болов уу!!! Уучлаарай...

III. За тэгээд киноны талаар нэг бvрчлэн тайлбарлаад юукэв. Та мэдээж vзсэн болоод vvнийг уншиж байгаа байх.

Би vзэж дуусаад хэдэн эргэлзээтэй асуултанд хариулт авах зорилгоор "Мементo Мори" гээд зохиолыг нь уншиж vзсэн. Угаасаа зохиол нь єєрєє хариулт єгєлгvй тєгсчих юм билээ. Хэхэ хvний сэтгэхvйгээр тоглоод єнгєрсєн байна .
Лeнни тархиндаа гэмтэл авсны улмаас урт хугацааны ой санамжаа алдсан хvн vv, vгvй юу гэдэг нь гол эргэлзээг vvсгэнэ.

IV. Энд би киноны триктэй хэсгийн хэдэн зургуудыг тавья.

1. Эхнэрээ алуулсаны дараа энэ 2-ын хэн нь гэртээ сууж байна вэ???
10 дахь хэсгийн эхний хэсэгт Лeнниг сууж байгаа дvрс гарна.




Тeддигийн машины дугаар



2. Ленни Тэддигийн машины дугаарыг тэмдэглэж авч байгаа нь ,,, Тэр алдаа гаргасан уу? эсвэл албаар ингэсэн vv???





3. Наталитай kафeд уулзаад, Лeнни маань єнгєрсєн амьдарлаа санах гээд оролддог. Энэ дурсийг харна, энэ vед Лeнни цаана нь яриж байгаа сонстоно. Энэ удаад Сэмми биш Лeннигийн хоолой байгаа.




4. Энэ хэсэгт Теддигийн жолооны vнэмлэхийн дуусах хугацаа нь 2001 оны 2 сарын 29 гэж байгаа. Гэхдээ vvнийг, vнэмлэх хийсэн хvний алдаа биш найруулагч албаар тоглоод єнгєрсєн гэж бодож байна.


5. Леoнардыг утасаар "би чамайг хуурч байгааг мэдлээ" гэж хэлэх vед энэ сум єєр рvv заасан байгаа.

Энэ бvхнээс дvгнээд энэ нь ийм. тэр нь тийм гээд дугнээд хэлэхэд хэцvv байгаа юм. Ингэхэд та vзээд юу гэж ойлгов???




(posted by Khulguu)



3 comments:

Anonymous said...

stupid movieeeeeeeeeeeeee........

Anonymous said...

Great work!
[url=http://rompweid.com/lzgu/nksu.html]My homepage[/url] | [url=http://foyrqjlt.com/iiye/qkxp.html]Cool site[/url]

Anonymous said...

Good design!
http://rompweid.com/lzgu/nksu.html | http://vlqzzyhe.com/shyy/bxar.html