Sunday, February 26, 2006

12 Angry Men

Найруулагч:Sydney Lumet
Гол дүр:Henry Fonda
(гол дүрийг нэрлэх хэцүү боловч Fonda-ын бүтээсэн дүр уг киног яахын аргагүй чимж байлаа.)
Хэзээ хийгдсэн:1957 он, хар цагаан


Хүн амины хэрэгт сэжиглэгдсэн ядуу, хар жаалыг шүүх ажиллагаанд иргэдийн төлөөлөгчөөр(juror) томилогдсон 12 эрчүүдийн 90 минутын яриа. Киноны бүхий л үйл явдал ганцхан өрөөнд өрнөнө. Ерөнхий зураглал бичигдсэнээс
screenplay by Reginald Rose хойш ердөө 17-хон хоногын дотор бүх зураг авалтыг дуусгаж амжсан гэж байгаа. Миний хувийн үнэлэмжээр "бага төсөвтэй, лут кино"-уудын хоёрдугаарт бичигдэнэ(1-т Darren Aronofsky-ийн "Pi"-г оруулж буй ухаантай). Үзэхэд зураг авалт, үйл явдлын өрнөц, найруулга 'солиотой'гоос гадна нилээн сургамжтай кино шиг санагдсан(even academically fruitfull,could I say).

Киноны гол үйл явцыг хураангуйлан бичвэл.
Асуудлыг хэлэлцэхээс өмнөх анхан шатны санал хураалтаар "11-жаалхүү алуурчин, 1-жаалхүү буруугүй" гэсэн дүн гарна. 6 төлөөлөгч эргэлзэх зүйлгүй гар өргөх бөгөөд, Juror#8-аас бусад үлдсэн 5 төлөөлөгчид тэднийг дагах маягтай гараа өргөцгөөнө(
Дийлэнхийн амыг харж тэднийг дагах нь өөртөө итгэлгүй эсвэл тухайн асуудлын талаар нухацтай шийдээгүйн шинж. Үүнийг хүний төрөлхийн шинж чанар хэмээн үзэх нь ч бий: herd behaviour-гээд google-дээд үз. Бас нилээд дээр үеийнх ч, 集団圧力-группын дарамт?тай холбогдуулсан нэг сонирхолтой туршилт байдаг-Asch conformity experiments. ). Гол дүр Henry Fonda (Juror#8) маань бусдаас өөр саналтай буй хэрэг. Мэдээжийн, бодоожын, ойлгомжтой, илэрхий асуудал дээр эргүүтээд, амархан шийдвэрийг ярвигтай болгоод буй Juror#8-д бусад ' зав муутай, ардаа илүү чухал ажилтай' төлөөлөгчид унтууцан, түүний харалганыг гайхацгаана.
"-Би гараа өргөх төдийхнөөр тэр жаалыг цаазын тавцан руу явуулмааргүй байна. Бидний хэдэн иргэдийн төлөөлөгчид бүхэл бүтэн хүний амийг 5-хан хоромд шийдчихнэ гэж ... " .Juror#8-ын хүсэлт ердөө л энэ. (
Иргэдийн төлөөлөгчийн үүргээр шүүлтэд оролцож буй тэдний шийдвэр шүүхийн эцсийн шийдвэрт нилээд том жин дардаг: see- jury and odds ). Кино үргэлжлэх тусам, энэхүү энгийн хүсэлтийн цаанаас нухацтай, нягт, шударга, хүндлүүштэй нэгэн характер тодрон гарч, нэг л мэдэхэд та өөрийн хамаг бодлоо орхин түүний үг бүрийг хичээнгүйлэн сонсож байх болно(もしくは俺だけでしょうか:)). Киноны өрнөл хэсгийн харилцан яриа бүрийн дараа үзэгч миний болон тэдгээр төлөөлөгчдийн бодол чиглэлээ аажмаар өөрчлөн "жаалхүү буруугүй" руу даялан явах нь гайхалтай. Хальт 'жаргон'двал бүхэлдээ "Bayesian Learning" байлаа.
Мэдээж хэрэг сүүлийн шийдвэр "1-11". Хамгийн эцсийнх "0-12not guilty,notguilty:хөлсөө арчих".
Үзлээ, мэдэрлээ...Та ч бас үз.

by Цыган

2 comments:

Anonymous said...

Saihan buteel boljee.

Duraaraa huselt gargachihya.

The Shindlers list, Bicentennail man, The Shawshank redemption, Eternal sunshine of the spotless mind ... geed olon saihan kinonuudiin tuhai nemj bicheerei.

Chamka.

S. B. said...

үйл явдал агуулга нь одоо ч хуучраагүй кино. 1 хүн ганцаараа бүгдийн эсрэг зогсч байгаад төгсгөлд нь бүгд түүний талд ордог, нэг бодлын хүний хувиа хичээсэн зан, бусдад хайхрамжгүй хандах байдал, нөгөө талаас шүүх системд laymen-ий гүйцэтгэх үүргийн давуу болоод сөрөг талыг маш сайн харуулсан гэж бодож байна.