Monday, November 27, 2006

SMOKE


"Тэр сvvлийн хэсэг ёстой тансаг аа"
Smoke-ийн фенvvд уулга алдацгаана.


Тамхиний утааг хэрхэн жинлэж болох вэ? Тамхийг татаж дуусгаад акуркийг нь жигнээд, тамхиний жингээс хасвал утааны жин гарна. Иймэрхvv энгийн боловч хєгжилтэй яриагаар энэ кино дvvрэн.
14 жилийн турш єглєє болгон Брvvклины нэгэн гудамны єнцєгт зураг дарах Оогий(auggie-Harvey Keitel), эхнэрээ vхvvлсэнээс хойш vзэг барихаа больсон зохиолч эр, зохиолчийг ослоос аварсан хар жаал...Кинонд гол дvр онооё гэвэл энэ. Гэхдээ гол дvр биш.
Оогий нэг жижигхээн тамхиний дэлгvvртэй. Тvvний тамхины мухлагт цуглах хvмvvсийн єдєр тутмын vйл, эгэл хvмvvсийн эгэл амьдрал, харилцан яриа, vнэн худал. Энэ бол киноны гол дvр юм. Яагаад ч юм сэтгэл тайвширна, уужирна. Ийм л шидтэй кино доо. Эгэл жирийн юм сэтгэлд дулаан байдаг ч байж болох юм…

Киноны сvvлийн хэсэг. Оогий хэрхэн зураг авдаг болсон тухайгаа ярина. Конец.

Хар цагаан кино эхэлнэ - “Крисмасаар Оогийд тохиолдсон явдал”. Сохор эмгэн, Оогий 2-ын бяцхан уулзалтыг vзэхэд ууж байсан угаадас шиг вино маань шууд bordeaux болж хувирсан. Нээрэн гэм. Tom Waits-ийн Innocent When You Dream зvрх маажих шиг эгшиглэнэ. Тохирсон гэж янз. Согтуурахын жаргалаа гэж.

Гэснээс тамхиний мухлагт Жим Жармуш орж ирээд сvvлийнхээ тамхийг амттай нь аргагvй татахад би єєрийн мэдэлгvй тамхинд буцаад орж билээ :P
Хэрвээ энэ киног vзээд таалагдсан бол дараагийн vзэх кино-"Blue in the Face"

Sunday, November 26, 2006

Уриалга

Юуны ємнє хамтран блог бичиж байгаа нєхєддєє талархаж явдагаа илэрхийлэх нь зvйтэй болов уу.
Энд би зарчмын талаас хэдэн vг хэлхээр зорив. Бvгдээрээ хэлэлцвэл буруугvй гэдэг байх аа, энд хэлэлцэх хэрэгтэй хэдэн асуудал байна.
1. Энэ блог нь таны бас миний, бид бvгдийн ємч . Тийм ч учраас та идэвхтэй (идэвхтэй гэхээр шахаад байна аа гэж ойлгож болохгvй) бас соёлтой, нэг БАГ (One Team) болж ажиллах хэрэгтэй болов уу. Message vлдээх самбар дээр элдэв зvй бус vг хэллэг хэрэглэх, хэрвээ ийм асуудал гарсан тохиолдолд бид бvхэн бичээгvй, бид бvхний хийсэн vйлдэл биш ээ хэмээн бусдад ойлгуулах, тэр хvртэл итгэл найдварыг бусдаас олох хэрэгтэй болов уу.

2. Уг блог нь харилцан бие биедээ кино урлагийн гоо сайхныг танилцуулах, рекламдах, тvvнчлэн блог руу маань орж ирсэн тэр "азтай уншигч"-д киноны талаар ойлгоогvйг нь ойлгуулах, vзээгvйг нь "vнэртvvлэх"-д оршиж байгаа. Тийм учраас киноны vйл явдлыг тоочихдоо бус, бие биедээ киногоор дамжуулан шинэ мэдээллийг хvргэх хэрэгтэй болов уу. Энэ талаар Тvвшингийн бичилтууд нэлээд таалагддаг. Киноны дэлгэц дээрхийг биш, найруулагчийн толгойг нь ухаж гаргах нь бидний зорилго, зорилт.

3. Ач холбогдол єгєхгvй байж болохгvй. Хvн бvр єєрсдийн чадах хэмжээгээр энэ блогдоо хандаад vзэх хэрэгтэй. Энэ бидний багаар ажиллаж байгаа анхны тохиолдол. Тийм ч учраас би номдоо хайртай гэдэг шиг (хадуурахнээ) , сэтгэл зvрхнээсээ ханд !!!, Ялангуяa Хашаа... Фэнvvд чинь хvлээж байна. :P

4. Бичилт хийхдээ аль болох vг єгvvлбэрийн алдаагvй, мєрийг тэгшлээд гоё замбараатай , єєрєєр хэлбэл тогтсон нэг стандарттай бичих хэрэгтэй болов уу. Энд нэмж дурдахад энэ блог дээр бичсэн бичилтээ, єєрєєр хэлбэл киноны тухай бичилтээ хувийн блог дээрээ аль болох тавихаас зайлcxийх нь зvйтэй болов уу. Ажил дээрээ суудаг миний сандал гээд гэртээ авчрах нь утгагvй биз дээ.. зvйрлvvлcэн болоод єнгєрье.
5. Гишvvд нэмж хасах тал дээр Хєлгєн би єдийг хvртэл дураараа их дургисан нь vнэн болно. Гишvvд нэмэгдэх тусам зохион байгуулалт маань алдагдах болов уу гэж айна. Гэтэл нєгєє талаас блог маань єргєжєєд орж гарах хvмvvс нь ихсээд ашигтай тал байдаг. Энэ удаад тогоруу, Хишгээ 2-ыг гишvvнээр нэмсэн боловч, Бета-гаас Блоггер рvv орж ирэх нь асуудалтай байгаа бололтой.Ер нь гишvvдийг нэмэж хасах талаар надад хандаж болно. Хувийн нууцыг хуулиар хамгаална ...
6. Энэ блогны гадаад vзэмж байдлыг Эрхэмээд даатгая уу хэмээн бодож байгаа. Компьютертэй холбоотой мэргэжилтэйх боломжтой биз ээ... Ёрошикv !!!

За ингээд дуусгая. Анхаарал тавьж уншсанд баярлалаа. Санал сэтгэгдэлээ vлдээнэ биз ээ...

Санасан хэрэг Сэтгэчлэн бvтэx болтугай !!!

Saturday, November 25, 2006

Green Mile

- "Амийг амиар" гэдэг vзэлтэй та санал нийлдэг vv?
- Цаазлуулж буй алуурчинг хараад, та тvvнийг єрєвдєж байв уу?
_____
Энэ олон асуултад хууль янз янзаар хариулна. Орчин vеийн энэрэнгvй нийгэмд "Цааз"-ыг зvй бус хэрэг хэмээн vзэх улс орон байхад, нийгмийг эрvvлжvvлэх арга хэлбэр талаас "хардаг" улсууд ч байна. Европын холбоо Цаазыг 100% эсэргvvцдэг, тиймээс ч тэнд хvн алсан ялтанууд шоронгоос єєр гэргvй .
Улс улсаас хамаараад цааз ноогдуулах тухай заалтууд єєр єєр байх, єєрєєр хэлбэл хvнд эсвэл хєнгєн гэж ялгагдана. Жишээ нь японд хvн амины хvнд гэмт хэрэгтнvvдийн (сvрэглэн хороосон) 10 хvн тутмын 1 нь, хєнгєн гэмт хэрэгтнvvдийн (1 хvн алсан) 500 хvний 1 нь цаазын ял сонсдог байна. Харин энэ тоо Америкт 2-3 дахин бага.

Цаазаар авах арга хэлбэрийн талаас авч vзвэл их сонин мэдээлэл бий. Мєн л улс орноос хамааран єєр єєр байна.

Цахилгаан сандал - Америк

Тариа тарих - Америк, Хятад, Тайланд, Филлипин, Гватемаль

Буугаар буудах - Беларvсь, Хятад, Сомали, Тайвань , Yзбекистан, Вьетнам

Толгєй таслах - Саудын Араб, Ирак,

Хоолой боох - Эгипт, Иран, Япон, Жордан, Пакистан, Сингапур

Чулуугаар шидэх - Афканистан, Иран

_____

Yхэл рvvгээ алхам алхмаар ойртох тэр мєч , тэр мэдрэмж. Нvдэнд нь бvрэлзэх нулимсан дунд ногоон будагтай хана л харагдана. Энэ бол ногоон коридор, амийг амиараа тєлєх ялтангуудын vхэл рvv гээ хvрэх коридор ...

Энэ коридороор Жон Коффи алхаж байна. Пол тvvнйиг 2 ихэр охин алсан гэдэгт хэзээ ч итгэдэггvй. Учир нь тэр гаднаас харaхад асар том аварга биетэн хэдий ч, дотроо 5 настай "хvvхэд". Пол тvvнд итгэдэг, энэрэнгvй шvvх ирэх тэр цаг хугацааг хvлээдэг. Пол ємнє нь "ногоон коридор"-оор алхаж байхдаа хэзээ ч ингэж бодож байгаагvй. Гэвч тэр шоронгийн цагдаа, тvvний ажил тамын vvдийг ялтанд онгойлгож єгєх.


... Учир нь тэр Коффид итгэж байсан. Тийм болоод л Пол энэрэнгvй шvvхийг хvсэх болно.

Friday, November 24, 2006

Брусь Вилс, чи шүү!

АРВАН ХОЁР САРМАГЧИН
Аюулт вирүс газар авч ирээдүйд хүн төрөлхтөн "Улаан ном"-д бичигдэн, газар дор амьд үлдсэн хэсэг нь амьдарч эхлэх болно. Энэ үед хэрэгтэн Кол-г сонгон өнгөрсөн рүү юуны учир энэ тахалт вирус тарсныг шинжлүүлэхээр явуулна. Гол дүрийг "Хатуу Самар"-н гол баатар Брусь Вилс, туслах дүрүүдийг "Батьралцах Дугуйлан"-н Брат Питт болон "Муу охид" кинонд тоглосон үзэсгэлэнт бүсгүй нар бүтээжээ.

Та энэ киног үзээд амьдарлын утга учир гэж юу вэ гэдгийг эргэж нэг харж ч болох юм. Аль эсвэл бүр хадуураад цаг хугацааны машин байдаг болов уу гэж бодон Стевен Кинг-н номыг эрж хайж ч болзошгүй. Ер нь тэгээд ирээдүйд тахал дэгдвэл галзуугийн эмнэлэгт хэвтэж байсан нөхрөөр удирдуулсан "12 Сармагчин" бүлэглэл биш харин "гэмгүй" ковбой нөхөр дэгдээсэн гэдэгт итгэж болно. Учир нь өндөр зэрэглэлийн халдамтгай вирус зохиоход "12 Сармагчин" бүлэглэлийн ямар ч гишүүний "толгой" хүрэхгүй.
9/11-н дараагаар smallpox-н хэд хэдэн тохиодол гарч, үүнийг санаатайгаар зохион байгуулсан нь илэрхий болсон билээ. Үүн шиг гэхдээ бүр аюултай вирусыг дэлхийн хамгийн том 6 хотод тараахад долоо хоногийн дотор бүх дэлхийгээр тарж чи би, бид бүгдээрээ нөгөө ертөнцийн үүдэнд очёрлон ёстой алаан болно доо. Ингээд бодохоор зориг мохож, зүрх үхээд байх юм. Ум маани бадми хум. Гурван удаа мод тогшив!

НҮГЭЛТ ХОТ буюу SIN CITY
Би баргын юманд үнэмшдэггүй нэгэн. Гэтэл энэ бол үнэмшсэн ч харамсахааргүй кино байв. Энэ кино нь хоёр параллел үйл явдалуудыг гаргах бөгөөд нэг зохиолынх нь баатраар Майкл Рорке (Марв) харин нөгөө зохиолын гол баатарыг "Хатуу Самарын"-н Брусь Вилс (цагдаа) бүтээж. Гол дүрүүдийг бүтээхтээ хоншоортой ч бүтээж, энэ хоёр нөхөр намайг үнэмштэл жүжиглэж.
Дээр өлгөөстэй зурганы зүүн гар талд буй залууг Марв гэнэ. "Марв бол галзуу солиотой нэгэн биш. Харин чиг ухаан нь хэтэрхий эрүүл. Гэвч төрөхдөө л цаг хугацаагаа олж төрөөгүй юм. Тэрээр тулааны талбарт сүх эргүүлж, хэн нэгний тархин дундуур татан яваж байх эрин зуунд л төрөх байсан юм. Одоо яая гэхэв энд нэгэнт хүн болж ирж. Одоо түүний зүүдэн дахь бүсгүйг хороосон хүн цусаараа үүнийгээ төлөхөөс өөр гарцаагүй. Марв ч муу алуурчин нохойн гөлөгийг болгож тавьснаараа таашаал авах биз."
Марвын хайрт бүсгүйг алсан өдөр Марв дахин төрсөн мэт болж өөрийн гэсэн амьдарлын зорилгыг тодорхойлдог. Уул нь нэг алуурчны л эсрэг тэмцлээ гэтэл тэр нь бүхэл бүтэн дээдсийн ноёрхолын эсрэг болж төгсдөг. Гэвч зорилгодоо хүрэх нь амьд сажилснаас ч чухал билээ...
Алуурчинг өөртөйгөө гавлаж орхисны дараагаар "I got you little bastard, now try to hop around" гэж хэлнэ. Сүүлд түүнийг цахилгаан сандал дээр суулган "тачигнуулах" гэж байхад лам багш ирэн хойдохыг нь унших гэтэл тэрээр "If you move now, cos I have not got all night."

Брусь Вилс энэ кинонд нас ахиж яваа цагдаагийн дүр бүтээсэн. Энэ цагдаа бол нүгэлд живсэн хар нийгэмийн (Нүгэлт Хот) үдэж хоцорсон цөөхөн "цагаан" эсүүдийн нэгхэн ширхэг нь. Гэвч энэ ганц ширхэг эс эрүүл бол бусдад сайн сайхныг бэлэглэж болдог юм шүү хүү минь гэсэн "мэссеж"-г далд агуулсан байлаа. Би гар утасгүй болохоор кинонаас л мэссеж авах юмдаа. Чухам яав гэхээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бараг л улсдаа нэг номерын улс төрчийн хүү нь удаа дараалан гарсан аллаганы эзэн гэдгийг хүн бүр мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрч байлаа. Нэг ч цагдаа түүнийг баривчилж өөртөө эрсдэл хүлээхийг хүсэхгүй байв. Гэтэл алуурчин бяцхан охидыг хүчиндэж, тэднийг хөнөөсөөр. Брус Вилс азаар үйлдэл дээр нь иртэл хамтрагч нь хүртэл түүнийг алуурчинг баривлахгүй өнгөрөөхийг ятгаж дургуйг нь хүргэв. Гэвч нэг ч гэсэн охины амийг аврахын тулд үүрсэн үүргээ биелүүлж алуурчинг зогсоож чаддаг. Энэ хэсэг нь хатаж чулуужсан миний зүрхийг бага ч гэсэн норгож зөөлрүүлэв.

"Зохиолыг бичсэн нөхөр ингэж бичиж, кино найруулагч нь киног ингэж зураг авч, үзэгч нь над шиг үзвэл ёстой тасархай эд болно" гэж өчигдөрийн ярилцлагандаа Noam Chomsky хэлж байна лээ. Худлаа, худлаа энэ молиго байлаа. Chomsky тийм юм яриагүй. Би л өөрийн сэтгэн бодох чадвараа ашиглан худлаа хийрхэж байна. Гэхдээ Chomsky л тийм юм яриагүй болохоос биш кино нь бол дашсан чөмөгний тос л гэсэн үг. Их идвэл пологдож ч болохоор эд. Өчүүхэн миний бодлоор энэ кино бол Оскар-с 10 шагнал авахаар кино. Гэхдээ яахав 9-н Оскар өгвөл би гомдохгүй. (Нээх миний дураар болчих юм шиг ярьсан намайг уучил!) Зураглал, үйл хөдлөл, найруулга тэгээд л цааш жагсаавал жагсаахаар. Би өөрөө Мax Payne тоглож комьпютер график-г нэгэнтээ биширсэн тул миний хувьд энэ кино нь тоглоомын эзэнт гүрнээс киноны эзэнт гүрэн рүү хийсэн алхам байлаа. Бурхан багш нэгэнтээ "мэдэрсүгэй биширсүгэй" гэж хэлсэн билээ. За за энэ бас молиго байлаа. Бурхан багш тэгж хэлээгүй шүү. "Ламжав" энэ блогыг уншаад дараа нь лам багшдаа тэгж айлдаад банздуулвал миний буруу биш шүү.


P.S: Хэрэв эмэгтэй та энэ киног үзэхээр бол хоёр гараа хоосон байлгаарай. Учир нь үе үе нүдээ дарах хэрэг гарна. Барьсан ч алзахгүй!

An Inconvenient Truth

Бага байхад зун зусланд гарна гэдэг ёстой жаргалын далай байж. Єглєє нь нар мандахтай зэрэгцээд л євєє эмээгийнхээ цайны сvvг нь авах гэж ойр хавийн vнээ малтай айлуудаар жирийлгэнэ. Єдєр нь нар дээр гарах цагт сэрvvцэх гэж голын усанд шумбана. Нар хэвийх vед ой мод руу орж жимс, жимсгэнэ тvvж иднэ. Зун цаг ч гэж зун цаг шиг байж, зуслан ч гэж зуслан шиг байдаг байв.

Гэтэл сvvлийн хэдхэн жилд байдал шал єєр болов. Єнєєх дотор нь живэхээ дєхдєг байсан гол чинь шагайгаар ч татахаа болив. Юун нов ногоон зvлэг ногоо, єдєржин хуурай халуун агаар шороо хийсгээд эгээ л хамелеон адил шар єнгєнд хувирчихсан. За тэр ой моддын талаар бол ярих юм биш, Сибирээс нvvдэллэж ирсэн гэх хvр хорхойнд шимэгдээд амьгvй, хvв хvрэн єнгєєр гангарна. Царцаа, шавж, хорхойн талаар бол дурьдаад яахав, зарим газар шєнє олигтой унтуулахаа больсон юм гэнэ лээ. Гэхдээ энэ бол ердєє л хотын гаднах ногоон бvсэд болж буй vйл явдал шvv дээ. Тэр алтны уурхайтай хэсгvvдэд бол мал адгуус оршин тогтнох нь битгий хэл хvний нvд агаарт дэгдсэн тоосноос нь болоод сохорч байгаа юм гэсэн. Нэг ёсондоо энэ бvхэн бидний нvдний ємнє байгал эх ямар хурдтайгаар єєрчлєгдєж буйг илтгээд буй мэт. Магад манай эмээ євєєгийн vед иймэрхvv хэмжээний єєрчлєлт гарахад дор хаяж хагас зуун жил шаардлагатай байсан биз. Гэтэл одоо бол ердєє л 18 настай миний хувьд харьцуулж харж болхоор хэмжээнд тулж иржээ.

“Космос” баримтат киногоороо бидэнд орчлон ертєнц гэж юу байдгийг яруу тодоор нь харуулж єгсєн алдарт астробиологич Карл Саганы Voyager 1 хєлгийн авсан “Цайвар Цэнхэр Цэг” хэмээх зурган дээр хийсэн нэгэн гайхалтай сэтгэгдэл байх. Тvvнийг нь энд сийрvvлбээс, “In our obscurity, in all this vastness, there is no hint that help will come from elsewhere to save us from ourselves. The Earth is the only world known so far to harbor life. There is nowhere else, at least in the near future, to which our species could migrate. Visit, yes. Settle, not yet. Like it or not, for the moment the Earth is where we make our stand.” Єєрєєр хэлбэл Саганы хэлж буйгаар бидэнд энэхvv “цэнхэр нvдэн гариг”-аас єєр амьдрах газар, хоргодох байр vгvй. Хэрвээ бид л vvнийг хайрлаж гамнахгvй юм бол бидний vр хvvхэд vйл лайг нь vvрэх нь гарцаагvй. Гэхдээ бидэнд энэ байдлаас гарах гарц байгаа аж. Бидэнд vр хvvхдийнхээ нvд рvv нь эгцэлж хараад, хуруугаараа тэртээх уулс толгод, ой мод, гол мєрнийг заагаад “Миний хvv энэ сайхан байгалийг хардаа” гэж хэлэх боломж байгаа аж.

Энэ удаад энэхvv тулгамдсан асуудлыг хєндсєн хийгээд тvvнийг шийдвэрлэх боломжийн талаар єгvvлсан “Дарамттай Vнэн” хэмээх баримтат киног танилцуулж байна. “Би АНУ-ын дараагийн [одоогийн] ерєнхийлєгч байлаа” хэмээн єєрийгєє танилцуулах АНУ-ын дэд ерєнхийлєгч асан Ал Гор энэхvv киноны туршид дэлхий ертєнцийн байгал, экологид ямар аюул учраад байгаа тvvнийг нь єєрсдийн явцуу эрх ашгийн тєлєє улс тєрчид хэрхэн хаацайлж буй тухай ярина.

Сvvлийн vед их яригдаад байгаа “тогтвортой хєгжил” хэмээх ухагдахууныг дэлхийн улс орнуудад єєрсдийн хэтийн бодлогын нэгэн хэсэг болгохыг Ал Гор уриалсаар ирсэн. Тэр ч утгаараа тэрээр 1992 оны Рио дэ Жанейро-гийн тvvхт Earth Summit-д АНУ-ын сенатын бvрэлдэхvvнийг толгойлж, дуулиант Киотогийн Протоколын mastermind-аар нь ажиллаж байв. Єєрєєр хэлбэл тэрбээр environmentalist-ынхаа хувьд дэлхийн дулааралтын асуудлыг арван хуруу шигээ мэднэ. Тvvнийгээ ч энэхvv кинонд маш цэгцтэй, энгийн хvн ойлгохоор, зураг диаграмаар тайлбарлажээ.

Vнэнийг хэлэхэд Ал Горын хэлж буй бvхэн vнэхээр “дарамттай”, болдогсон бол мэдэхгvй царайлаад нvдээ аниад єнгєрмєєр боловч яг л єнєє Марк Твэйны хэлдэг шиг "It ain't what you don't know that gets you into trouble. It's what you know for sure that just ain't so" (кинон дээрээс ишлэв) юм. Иймд бид зугтлаа гээд зугтах газаргvй тул энэхvv “vнэн”-тэй нvvр тулгарч, тvvнийг шийдвэрлэх л цорын ганц замтай бєлгєє.

Тэгээд эцэст нь Chicago Sun-Times сонины кино шvvмжлэгч Roger Ebert-ын “Та єєрєє єєрийнхєє тусын тулд энэхvv киног vзэх учиртай. Эс бєгєєс та ач гучтай болохын цагт тэрхvv шийдвэрээ тайлбарлах хэрэгтэй болно шvv” хэмээх анхааруулгаар тєгсгєе.

Vнэнийг уншихтун

Monday, November 06, 2006

Match Point (2005)

Холбох цэг (Match Point)

Match Point гэж теннисний эцэсийн хожилт авчирах оноог хэлэх бєгєєд хvний амьдралд ч vvний адил хожил, ялагдалын аль нэгийг шийдэх хамгийн эцсийн бємбєг байдгийг энэхvv кино сонирхолтойгоор харуулж чаджээ.

"Сайн хvн байснаас азтай байсан нь дээрээ гэж хэлсэн тэр хvн амьдралын хатуу хvтvvг амссан юм. Хvмvvс амьдралын нэг хэсэг азаас яаж хамаарахтай тулгарахаас айдаг. Юм хvний удирдлагаас гарна гэж бодохоор vнэхээр аймаар.

(Теннисний Match Point-д) Бємбєг торний дээд хэсгийг цохиход бємбєг зогсож урагшаа ч унаж болно, арагшаа ч унаж болно. Жоохон аз тохиовол энэ урагшаа унаж чи хожих болно. Vгvй бол энэ арагшаагаа унаж чи хожигдох болно." киноны эхлэлээс...

Гаргуун сайн теннисийн багш Крис (Jonathan Rhys Meyers) нь Лондонд саяхан ирсэн ядуу гаралтай залуу баячуудад теннис заах зууртаа томоохн бизнесийн залуу євлєгч Том (Matthew Goode) ба тvvний дvv охин Кло (Emily Mortimer) нартай танилцана.

Сайн хvмvvжилтэй, сайхан сэтгэлтэй Кло бvсгvй шинэ теннисний багшид татагдаж улмаар дурлах ба Крис ч энэхvv завшаантай явдалыг тааламжтайгаар хvлээн авна. Энэ нь тvvнд тохиосон аз завшаан гэмээр. Гэвч нэгэн удаа Томын гэрт нэгэн гайхалтай ялдам, дур булаам бvсгvйтэй таарсан нь Томын дурлалт амраг болох америк жvжигчин Нола (Scarlett Johansson) байх ба Крисийн мєрєєдєж явдаг бvсгvй яах аргагvй мєн байлаа. Нолад ч Крис тvvний мєрєєдлийн залуу байв. Гэвч Крис ядуу залуу ба Нола бvсгvйн гарал тийм ч таатай биш ба тvvнийг ээж дvvгийн нь хамт аав нь орхин явсан ба Нолагийн ээж нь архинд орсон нэгэн аж.

Элит гэр бvлд єссєн Томын эхнэр болоход амьдралд єєрийн гэсэн байр суурь, vнэлэмжээ олоогvй яваа Нолад Томын ээжийн зvгээс дарамж учирч, аз дутна. Сэтгэл санаагаар унасан Нолад Крис сэтгэл санааны туслалцаа vзvvлэх ба гэхдээ тэдний хоорондын харилцаа цааш хальтирч хэний ч хvсээгvй дотно харилцаанд єєрийн мэдэлгvй орж орхидог.

Крис єєрт таарсан Нола, Кло хоёр бvсгvйгээс Клог сонгож гэрлэх бєгєєд мэдээж элит хадамуудын зvгээс тодорхой халамжийг vзvvлж томоохон группын хэлтсийн захиралыг албыг авч єєрєє ч сайн ажиллана. Гэхдээ л нэгэн зvйл Крист дутуу санагдах боловч хангалуун элит, бизнесийн амьдрал нэг хэсэгтээ тvvнийг нєхнє.

Нэгэн єдєр тэр гологдсон Нолатай санааандгvй таарах бєгєєд урьдийн дотно харилцааг vргэлжлvvлэх болсноор Крисийн амьдралын тэнцвэр алдагдаж эхлэдэг. Єдєр бvрийн уйтгартай амьдралд, хичнээн хvсэвч хvvхэдтэй болдоггvй Клотэй єнгєрvvлж, далд нууцхан амьдралд халуун янаг Нолатай єнгєрєєх бєгєєд удалгvй Нола хvvхэдтэй болсон байдаг.

Match Point эндээс эхлэх бєгєєд

-ядуу тарчигхан ч, vр хvvхэдтэйгээр аз жаргалд умбаж амьдрах Нолатай юу?
-баян тансаг ч, vр хvvхэдгvйгээр уйтгартай амьдрах Клотой юу?

Клод бvхнийг хэлж бужигнаан тариад єєртэйгээ хамт амьдрахыг шаардах Нолагийн дарамтлал, гэнэт утас дуугарч ажил гарахыг гайхан хоцрох Клогын хардалт, томоохон ашиг олж болох бизнесийн шинэ тєсєл энэ бvхэн Крисыг ацан шалаанд оруулах бєгєєд уг хоёр амьдралын алиныг сонгохоо эргэлзэн тээнэгэлзэнэ.

-Єдєр шєнєгvй дарамтлах Нолаг, гэдсэн дэх хvvхэдтэй нь устгаад Клотой юу?
-Тансаг амьдралыг таягдаж хаяад томчуудын дарамтлал дор Нолатай юу?

Крис асуудлыг хэрхэн шийдсэнийг энэхvv сэтгэл хєдєлгєсєн сонирхолтой киноноос мэдэх завшааныг таньд vлдээе дээ!

(Хаяг: http://www.on-air.mn/cinema/)

Tmavomodrý svet (Dark Blue World)

Гvн хєх тэнгэр

Агаарын тулаант кинонд дуртай vзэгчдэд таалагдахаар дажгvй кино.

Vйл явдал дэлхийн 2-р дайны vед Чехийн сєнєєгч нисэгчид Их Британы тэнгэрт Германий фашизмын эсрэг тулалдаж байсан ба хожим тэднийг эх орондоо эргэн ирэхэд нь тухайн vеийн Чехийн эрх баригчид шоронгийн хаалгаа нээн угтсан бодит тvvхэд тулгуурлан бичигдсэн ба Франта, Карель хэмээх хоёр найз нисэгчийн амьдралыг харуулна.

Хvvхэний тэнгэртэй, арай ахмад Франтаг юм vзээгvй хvvхдээрээ шахуу ч, чадварлаг сайн нисэгч болох Карель дагалдан нисдэг бєгєєд хvнд бэрх хэд хэдэн тулааныг ардаа хийнэ.

Нэгэн єдрийн тулаанд Карелийн онгоц оногдох ба тэр шvхрээ задлан vсэрч амжихгvй байсаар унаж орхино. Эндээс л бvх зvйл эхлэх бєгєєд учир нь Карель амьд vлдснээс гадна анги руугаа буцах замдаа Сюзан хэмээх царайлаг англи бvсгvйн гэрт саатах ба тvvнд анхны хайр сэтгэлээ гээж орхино. Гэвч дараа нь Франта Сюзан хоёр сэтгэлтэй болох бєгєєд азгvй дурлалын гурвалжин хэрхэн цааш vргэлжлэх, хэн эрчvvдийн андын холбоогоо аминаасаа илvv эрхэмлэх, хэн гал халуун дурлал тачаалын боол болж эрхэм анд нєхрєєсєє салах vйл явдал, гvн хєх тэнгэрт хэрхэн болж єнгєрєхийг vзээрэй!

9-р рот

9 дvгээр РОТ

Сvvлийн vед манай хойд хєрш ОХУ ах нарын кинонууд маш их сайжирч Холливудын тvвшинд тун дєхєж байгааг "Турк гамбит", "Сvvдрийн тулаан", "Шєнийн харуул" гэх мэт бvтээлvvдээс тодхон харж болно.

Энэ танилцуулж буй кино маань ч тэдний адил аль аль талаараа єєлєх зvйлгvй сайн бvтээл болсон гэж хувиасаа vнэлмээр байна.

Ерєнхий найруулагчаар нь алдарт Сергей Бодарчукийн /Хvний хувь заяа, Дайн ба энх/хvv Федор Бондарчук ажиллаж мєн уг кинонд гол дvрийг бvтээжээ.

... Дєнгєж цэргийн албанд татагдаж ирж байгаа омголон залуус хєєрцгєлцєєж, маргааш хувь тавилан яаж эргэхийг эргэцvvлэх ч сєхєєгvй дарвилдацгаана. Тэдний дундаас 9-р ротын залуусын хэрэг зєрчил, танхай авирыг ахлагч нар тэсвэрлэн єнгєрєєх нь ёс журмыг хатуу сахидаг цэргийнхэн гэхэд хачирхалтай. Учир нь тэдгээр давилуун залуус 9-р ротд хуваарилагдаж Афганистанд болж буй дайнд оролцож цусаа асгаруулахыг нь тэд мэдэж байж л дээ...
... Цэргийн хуаранд бэлтгэгдэж буй шинэхэн цэргvvд єдєр бvрийн хичээл нэртэй тамлалаас vнэндээ залхацгаах бєгєєд vхэхээс бусдыг vзсэн хошуучын (Алексей Серебряков: Штрафбат) зааж буй Афганий ёс заншилын тухай хичээл нойр хvргэмээр. Гэвч хошууч нэг л vгийг шvд зуун хэлнэ: Тvvхэнд хэзээ ч, аль ч улс Афганистаныг эзлэж чадаагvй юм...

Уг кинонд бодит vнэн тvvхийг єгvvлдэг ба улс тєрчдийн бодлогын золиос болон vлдэх Зєвлєлтийн залуу vе, армийнхны тухай єгvvлнэ. Афганистаны дайны тєгсгєлийг vзvvлэх уг кино нь Оросын шинэ vеийн кино урлагийн нэгэн хэмжvvр болсон гэлтэй. ЗХУ задран унаж, эх захгvй vймээн эхлэн, Афканаас цэргээ маш яаралтай гаргах болоход тухайн vеийн vймээний золиос болон нэргvй нэгэн єндєрлєгт зvгээр л мартагдан хоцроод эцэст нь Душмануудын дайралтад хvйс тэмтрэгдсэн 9-р ротын хэдхэн дайчидын тухай болж єнгєрсєн гашуун vнэн тvvхийг энэхvv киноноос vзээрэй.

... Эх орны тєлєє, эв нэгдэл, интернационализм социализмийн тєлєє зэвсэг нэгт ахан дvvсээ хядуулан байж нэргvй єндєрлєгийг хамгаалан эцсээ хvртэл зогссон энэ бvх тэмцэл, байлдааны алдарын хэдэн одон хэсэгхэн хугацааны дараа ямар ч vнэ цэнэ, утга учиргvй болон хувирах цаг vе ...