Tuesday, December 05, 2006

Pay it forward

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаар тэвдэж явахад тэвнээр туслаа гэдэг үг байдаг даа. Би дотроо бол энэ зарчмыг баримтладаг юм. Учиргүй сайн явах цагт тойрч давхиад л яах уу, яаж туслах уу гээд л долгиноод ч байгаа юм уу яагаад байгаа мэдэгдэхгүй хүмсүүд байдаг. Бас бусдыг “зовох” цагийг отож хүлээж байгаад сайн хүн болж туслах гэдэг ч санаа муутууд бий. Тэглээ ч тэр нь мэдэгдэнэ нэгэн цагт. Харин хүнд өр зүрх, үнэн сэтгэлээсээ тус хүргэнэ гэдэг үнэхээр сайхан. Энэ тус нь мөнгө төгрөгөөс авахуулаад сэтгэлээр дэмжих, урмаар тэтгэх, уучлах гээд өргөн утгыг агуулна. Харин ингэж тусалж байгаа хүнд талархаж дотроо Thanks, dude, I will pay it back буюу Баярлалаа, ачийг чинь мартахгүй ээ эргэж хариулнаа гэж боддог. Ер нь би чамд туслалаа гэхэд чи надад баярлаж надад эргүүлж тус болохыг хичээнэ. Энэ бол зөвхөн чи бид хоёрын дунд л болж байгаа харилцаа. Харин энэ харилцаанд хөндлөнгийн хүмүүсийг яаж оролцуулах вэ? Үгүй ээ мөн сайн хүн гэж бусдад магтаж явах уу? Энэ тийм ч явуургүй арга. Тэгвэл нэгэн хүү ачийг эргэж хариулах бус харин “ургаш нь хариулах буюу төлөх” санаа гаргаж ингэснээр атгаг муугаар дүүрсэн хорвоог бага ч гэсэн өөрчлөхийг хичээхээр чармайна. Энэ бол Pay it forward гэдэг хино.
Жаал хүү Хэлэй Жоул Осмент нийгмийн хичээлийн даалгавараа хийх гэж яваад дэлхийг өөрчлөх гайхамшигт санаа олж, түүнийгээ хэрхэн гүйцэлдүүлж байгаа тухай юм.Хелен Хант, Кевин Спэсий, Анжий Дикинсон гээд үнэхээрийн чадварлаг гайхамшигтай тоглосон болохоор кино үзэж байгаа бус харин хэн нэгний амьдралд та орчихсон юм шиг сэтгэгдэл төрнө. Зарим хэсгийг нь лав би гурав дөрөв эргүүлж үзсэн. Нүүрний хувирал, үйлдэл хөдөлгөөн нь ямар мундаг юм бэ. Би анх Хэлэй Жоулын Хийсвэр оюун ухааныг үзээд хүүтэй бол ийм л хөөрхөн хүүтэй болох юмсан гэдэг бодож байж билээ. Энэ киног үзээд бас ингэж бодов. Архичин аав нь үе үе орхиод алга болчих болохоор ээжийгээ сэтгэл санаагаар дэмжих, хамгаалах чухал үүрэг хүлээсэн, бас сайхан сэтгэлтэй хөөрхөн хүүгийн дүрийг үнэхээр сайн гаргасан.

Амьдралынхаа цаг хагасыг энэ кино үзэж өнгөрүүлэхэд харамсахгүй байх аа.

4 comments:

Хєлгєн. Б said...

Dajgui bolj. Tsaashid ulam hicheene biz... Amjilt!

hasha said...

Iimerhuu moral precept-tei kino uzeh joohon hetsuu sanagddag boltson baina.

hasha said...

hogshircheegaam boluu

Anonymous said...

Тийм ээ. Би энэ кинонд үнэхээр дуртай. Гоё гоё гээд хүмүүст үзүүлсэн чинь нээх хүлээж аваагүй шд. Хүний сонирхол янз бүр л юм даа. Энэ киног үзэхээр эцэг эхээ бид хайрлаж чаддаг билүү гэж өөрийн эрхгүй бодогдоод байдаг юм. Анх үзэхдээ доголон нулимстай байсан шүү.