Friday, October 13, 2006

Thank You for Smoking

Єнгєрсєн зун алдарт зохиолч Салман Рушди бээр “Bill Moyers on Faith and Reason” нэвтрvvлэгт єгсєн ярилцлагадаа “[…] it seems to me that that argument is freedom. You know, it's not to win the argument, because actually nobody ever wins that argument. But the argument itself is freedom” хэмээн нэгэн гайхамшигтай тодорхойлолтыг єгсєн байсан. Ухаандаа энэхvv тодорхойлолт ёсоор бол аргумент хэмээх зvйл нь ардчилсан нийгмийн оршин тогтнох гол vндсэн тулгуур ойлголт нь болох бєгєєд бусад дарангуйлагч нийгмээс ялгарах гол онцлог нь аж. Гэхдээ энэ нь аргумент єєрєє тєгс тєгєлдєр гэсэн vг огтхон ч биш. Єєрєєр хэлбэл дээрх тодорхойлолт нийгэмд хэрэгжиж байгаа цагт хэн хамгийн сайн аргументтай нь бус харин хэн аргументаа хамгийн сайн тайлбарлаж чадсан нь олонхийн дэмжлэгийг авна. Vvнийг ажигласан Ромын алдарт уран илтгэгч Цицерон эргэлт буцалтгvйгээр дарангуйллыг ємгєєлєх болсон ч гэдэг. Юутай ч энэхvv ардчиллын сул талыг элэглэсэн найруулагч Jason Reitman-ы “Thank you for Smoking” хэмээх киног энэ удаад та бvхэнд танилцуулж байна.

Нэгэн vе профессор Chomsky-той мэтгэлцсэн нэвтрvvлгээрээ шуугиан тарьсан алдарт сэтгvvлч William Buckley Jr.-ийн хvv Christopher Buckley-гийн бичсэн сатир зохиолоор хийсэн энэхvv киног єнгєрсєн жил найруулагч Jason Reitman бvтээжээ. Тэрээр урьд ємнє нь єєрийн хийсэн богино хэмжээний кинонуудаараа олон олон кино наадмуудын хvндтэй шагналыг авч байсан бєгєєд энэ удаагийнх нь тvvний анхны бvрэн хэмжээний кино юм. Ердєє 6.5 сая долларын тєсєвтэй киногоор 25 саяын орлого олно гэдэг залуухан найруулагчийн хувьд муугvй л эхлэл.

Киноны гол протагонист маань Тамхи Судлалын Академи хэмээх тамхи vйлдвэрлэгч том корпорацуудын “зєвшєєрлийг vйлдвэрлэдэг” нэгэн байгууллагын дэд ерєнхийлєгч. Ямар ч бэрхшээлтэй асуудлыг маш хєнгхєєн шийдвэрлэчихэж чаддаг тэрээр тамхи татагчдын эрхийг хамгаалах нэрийдлээр нийгмийг єєрийн талд оруулж тамхи vйлдвэрлэгчдийн халаасыг зузаална. Хэдийгээр тэрээр энэхvv vйлдэл нь олон хvний амь насанд аюул учруулж буйг мэдэх боловч хэн ч гэсэн эцсийн эцэст барьцаат зээлээ тєлєхийн тулд л байдаг шvv дээ хэмээн єєрийгєє зєвтгєх аж. Харин єєрийнхєє нийгмийн сэтгэл зvйгээр тоглож чаддаг тухайгаа тэрээр ардчиллын нэгэн гайхамшигт чанар болох єнєєх л аргументтай холбож тайлбарлана. Єєрєєр хэлбэл энд ноён зєвшєєрєл vйлдвэрлэгч маань заавал ч vгvй тамхи татах нь сайн гэж маргах хэрэггvй, харин тамхи татах нь заавал ч vгvй муу биш гээд баталчихад л бvх зvйл тvvний санаснаар болно. Ухаалаг бєгєєд энгийн байгаа биз?

Хэдийгээр киноны нэрээс авхуулаад сэдэв нь хvртэл тамхитай холбоотой боловч vнэн чанартаа энэ бол тамхины тухай кино огтхон ч биш юм. Энэ нь магадгvй кинон дээр нэг ч тамхи татаж байгаа хэсэг гардаггvйгээр батлагдах биз. Харин миний vзэж буйгаар бол энэ кино орчин vед нийтээрээ эргэлт буцалтгvйгээр тахин шvтэх болсон ардчилал хэмээх ойлголтын сул талыг нийгэмд таниулах гэсэн юм болов уу. Магадгvй ингэснээрээ энэ кино танд Noam Chomsky-гийн “The question in brief, is whether democracy and freedom are values to be preserved or threats to be avoided” хэмээх rhetorical question-г дахин нэг удаа тавьж байж ч болох.

Эцэст нь хэлэхэд гайхалтай ухаалаг элэглэл, санаанд оромгvй уран шийдэлтэй энэхvv киног vзэхийг танаас хичээнгvйлэн гуйя.

Уншигч танд тамхи татсанд тань талархлаа :-D

2 comments:

Anonymous said...

хичээнгүйлэн гуйвал хэнч штээ... чи бүр хальчихжээ сайхан залуу насанд карпе дием хийх сайхан шүү

аналитикал скилл сайжирсан байна шүү гэгэгэ амжилт дахиад олныг хичээнгүйлэн гуйя!

Эрхэмээ said...

Аан тийм бас нэг киног санал болгохоо мартчихаж. Заавал үзээрэй. Хэрвээ OnAir ID хэрэгтэй болвол надад хэлээрэй: zealot_bo58@yahoo.com

"Белый Бим, Черное ухо"
www.on-air.mn/cinema/movie.php?mId=408
www.on-air.mn/cinema/movie.php?mId=410
ЗХУ-ын шилдэгүүдийн нэг.

Оросын кино урлагын сонгодог бүтээл Станислав Ростоцкий 1977 онд бүтээгдсэн энэ киногоороо найруулагч Станислав Ростоцкий, зураглаач Сергей Серебренников мөн гол дүрийн жүжигчин Вячеслав Тихонов гурвуул Лениний шагнал хүртэж энэ кино оны шилдэг киногоор шалгарч эх орон оросдоо шуугиан тариад зогсохгүй, дараа жил нь Шилдэг Гадаадын Киногоор Оскарын шагналд нэр дэвшиж, мөн Карл Варын Олон Улсын Кино наадмын Тэргүүн шагнал Болор Бөмбөрцөгийг хүртэж байсан юм. Оросын нэрт зохиолч Гавриила Троепольскийн туужаас сэдэвлэн бүтээсэн энэ кинонд эзэн нь өвдөн эмнэлэгт хэвтснээс болж гудамжинд гарах Бим нэртэй анч үүлдрийн нохойн тухай өгүүлнэ. Ганц бие зохиолч Иван Иванович байгаль, ан амьтанд хайртай нэгэн бөгөөд ганцаардмал амьдралаа өөрчилөхөөр шийдэн, хэдий үүлдрийн хувьд гологдмол сонин өнгөтэй ч гэлээ сэргэлэн байрын Сээтэр (black stallion) үүлдрийн цагаан гөлөгийг гэртээ авчран ханьсах ажээ. Харамсалтай нь түүний дайнаас олсон шарх сэдэрч улмаар Иван Иванович эмнэлэгт хэвтэнсээр Бим гудамжны золбин амьдралаар амьдрахад хүрдэг. Ийнхүү олон хүнтэй урчирч, хэн нэгний цэвдэг сэтгэл хатуу гарыг, бас хэн нэгний сайхан сэтгэл, дулаан харьцааг мэдрэхийн зэрэгцээ тэрээр өөрөө ч мэдэлгүй олон хүнийг, хүн болгонд байх ёстой нинжин сэтгэл, шудрага занд сургах ажээ.