Wednesday, May 31, 2006

Sophie Scholl - Final Days (2005)

бас синема-д гарч байхад нь vзнэ дээ гэсээр алдсан киноны нэг, єнєєдєр DVD гээр олж vзээд сэтгэл хєдлєєд Review-г бичлээ, улс орон бvрт vндэстнийхээ бахархал болсон зоригт охид хєвгvvд байдаг, эх орон ард тvмэн нь тэднийг vеийн vед дурсан санаж байдаг билээ...

Германы Мюнхэн хотод 1943 оны vед єрнєсєн бодит тvvх явдлыг vгvvлэх уг кино нь Германы ард тvмний бахархал болсон Sophie Scholl хэмээх зоригт бvсгvйн амьдралын сvvлийн єдрvvд болон "White Rose" хэмээх наци дэглэмийг эсэргvvцэгч залуучуудын бvлгийн vйл ажиллагааг тод томруун харуулж чадсан сайн бvтээл болжээ.
Sophie єєрийн ах Хансийн хамт "White Rose" бvлгийн vйл ажиллагаанд идэвхитэй оролцдог ба наци дэглэмийн эсрэг суртал ухуулгын хуудсыг найруулан бичиж тvvнийгээ олон мянган хувиар хэвлэн, томоохон их сургууль дээр тарааж байгаад баригдан эстэстээ цаазлуулж байгаагаар киноны vйл явдал єрнєнє.
Уг киноноос ємнє миний хувьд тухайн цаг vед тэр том дэглэмийн эсрэг хєдєлгєєн германд єрнєж байсан талаар огт дуулаагvй байсныг хэлхvv тvvхэн талаасаа их сонирхолтой санагдсаныг нуух юун. Гол дvрийг бvтээсэн жужигчин Julia Jentsch-ийн авъяaс чадварыг тухайн киноноос тод томруун олж харах байх аа. Урьд нь The Edukators (удахгуй review-г тавина) хэмээх киноны гол дvрийг бvтээсэн жvжигчин бvсгvй маань Германын шилдэг эмэгтэй дvрийн шагналыг энэхvv киногоор авсаныг дурдах хэрэгтэй байх аа. Киноны ихэнх vйл явдал нь Sophie болон цагдаагийн байцаагч нарын яриагаар єрнєх бєгєєд эндээс дvрийн дотоод мєн чанар гол санааг зангидаж гаргаж ирэхийг зорьжээ. За ямар ч байсан энэхvv сонирхолтой киног олж vзэн санал бодлоо хуваалцаарай.

ENJOY !

Monday, May 22, 2006

Somersault (2004)



Trailer-г нь анх vзчихээд нэг л совин татаад хvлээгээд байсан юмдаг, хvлээсний эцэст хєлс гарлаа... гэдэг шиг єнгєрсєн жил vзээд, нээх их enjoy болж билээ...

Киноны vйл явдал Австралийн нэгэн жижиг хотод єрнєх ба 16 настай Хайди охин гэрээсээ оргон цанын баазад ирж бvхнийг шинээр эхлэдэг. Єсвєр насаа ардаа орхин ажиллаж амьдарахаар зvтгэж байгаа, мєн тvvнчлэн хайр сэтгэл сексийн ялгаа, эр эм хvмvvсийн хоорондын харилцаа ба амьдрал дунд єєрийгєє олж авах алхамуудыг хийн биеэрээ мэдрэн суралцаж буйг єгvvлэх утга уянгын драма-г олж vзээрэй гэж зєвлєх байна.
Гол д
vр болох Хайдиг чадварлаг гаргасан Abbie Cornish нь залуу жvжигчин, найруулагч Cate Shortland-ийн бичиж найруулсан анхны кино гэдгээрээ онцлог. Гэхдээ Oскартай дvйцэхvйц Австралийн кино наадмын шагналыг 13 тєрлєєр авсан тєдийгvй олон орнуудын кино фестифалиyдад амжилттай оролцжээ. .

Нэг л тvгшvvртэй муу зvйл тохиолдох гээд байгаа мэт сэтгэгдэл бvхий дэгэлзvvлсээр эцэст нь дотно єєр амисгалаар тєгсєх нь vзэгч миний хувьд маш гvн нєлєєлж, хvчтэй сэтгэгдэл vлдээж билээ. Кино зураглалын олон туршилтыг хийж авсан нь vр нєлєєтэй болж, дvрийн сэтгэл зvйг хvчтэй, vнэмшилтэй гаргаж ирэхэд тусалж байх шиг санагдсан. Ялангуяa олон єнгийн lens ашиглаж бичсэн хэсэг, хятад хоолны газар чилли-г нvд хальтартал идэж байгаа зэрэг нь ойроос авсан зураглаачын ажил маш оновчтойг харуулад байна уу гэлтэй.

За олон зvйл нуршаад яaхав. Yзээд, Cэтгэгдэлээ ...


EnjoY, Минасан ! ! !

Tuesday, May 16, 2006

Geisha (1953)

Японд ирээд 2 жил болоод vзэж билээ, за бараг ойлгоогvй гэхэд болно. 1рт хуучны хэлийг ойлгоход хvндрэлтэй. 2рт, хар цагаан болохоор замын дундаас залхах талтай. Анх их л сонин кино шиг санагдаад єнгєрсєн дєє. Саяхан дахиж vзлээ, Geisha гэдэг номон (хэрэг болгож худaлдаж авч билээ, хэхэ. Гэйша байсан эмээгийн дурсамж маягаар бичигдсэн) дээрх амидрал тэр чигээрээ юмаа. 7 самvрай цаашлаад Aкира Kvрoсава гэдэг хvмvvст vзэхийг зєвлєе. Ер нь Саюyри-г бодвол хамаагvй бодит байдалд дєхєх байх.
_____

Bloody Sunday (2002)



Ирландын далбаа босоо yлбар шар, цагаан, ногоон гэсэн 3-н єнгєнєєс бvрддэг. Ирландын хvн ам протeстант шvтлэгтэн улбар шарууд, католик шvтлэгтэн ногоон-уудаас бvрдэх бєгєєд дунд нь байгаа цагаан нь тэдний эв нэгдлийг илэрхийлсэн байдаг. Гэтэл, хvн амын ихэнх болсон протeстантvvд, котоликуудын хооронд ялгаварлах vзэл (Протестантvvд бvхий л хар ажлыг католикуудаар хийлгэдэг, жижиг дунд vйлдвэр, компаниуд католикуудыг ажилд авдаггvй. Тєрийн байгууллагад ажиллана гэдэг нь католикуудад
мєрєєдєл байлаа. Сонгуульд нэр дэвшигчидийн тоонд п/к харьцаа 2:1 байх мэтээр ялгаварлаж байжээ) 60-аад оны сvvлээр туйлдаа хvрчээ. Яг энэ vеэр буюу 1968 онд Aмeрикт Мартин Льютер Кинг-ийн толгойлсон хар арьстнуудын хєдєлгєєний нєлєєнд Ирландийн хойд хэсгийн католикууд хvний эрхийн тєлєєх хєдєлгєєн гаргаж эхэлсэн байх юм.
Энэ мэтээр хєдєлгєєнvvд газар авч явсаар, 1972 оны 1-p сарын 30-ний єдєр (ням гариг) Дэрри тaунд католикийн хєдєлгєєнийг зэвсгийн хvчээр зогсоож (английн цэргvvд оролцон) , vvнд 14 хvн алуулсан тvvхтэй.
____
Киног нь таньд зєвлєж байна. Бас дажгvй шvv...

Barfly (1987)

Mickey Rourke-ийн "Barfly" (1987) гээд киног vзээрэй. Henry Chinaski-гийн дvр Mickey-гийн єєрийх нь дvр зураг байгаа. Жоохон хар талдаа кино.
(Кинонийх нь талаар товчхон: LA-ийн бaаруудад авъяаслаг яруу найрагч Henry Chinaski-гийн амьдрал єрнєнє. Тэр орой болгон архи уудаг. Нэг єдєр бааранд Wanda гээч архичин бvсгvйтэй танилцах бєгєєд ємнє нь найзалж байсан бvсгvйчvvдээс єєр, євєрмєц сэтгэгдэл тєрvvлж, яваандаа тэд бие биедээ хайртай болдог. Henry-гийн зохиолыг хулгайлж, тvvгээрээ саятан болсон Tully Sorenson гэгч бvсгvй Henry-д зохиолоо хэвлvvлэхийг зєвлєх бєгєєд, богинохоон хугацаанд Henry маань нэр хvндтэй, мєнгєтэй амьдарлыг биерээ туулж vздэг. Гэхдээ Henry болон Wanda-д, амьдарлын ганцхан зорилго бий бєгєєд тэр нь архи ууж єнгєрсєн азгvй амьдарлаа мартахад байдаг)
______

Улаан иштэй "марлборо" зуусан, дуу цєєнтэй, хааяa нэг амандаа бувтнаж ярьдаг Mickey маань яагаад ийм муухай царайтай болчихвоо. Fan-ууд нь тvvнийг архиа хаяад эргээд хуучний дvрvvдээ бvтээхийг нь хvлээж байв. Гэхдээ сvvлийн veд "Sin City" мэтхэн comic epic шиг юманд тоглоод, хаа нэгтээ clip-нд 'Bad Guy'-ийн (Муу хvн) дvр бvтээгээд явж байна.

80-аад оны дундуур Harley Davidson унасан Mickey яг л Marlon Brando, James Dean-ийн дараагын veд тооцогдож байлаа. "In Diner", "Rumblefish", "Barfly", "The Pope of Greenwich Village", "Angel Heart", "Year of the Dragon" , "9 1/2 Weeks" зэрэг киногоороо Hollywood-д єєрийн image-ээ бvрдvvлж чаджээ. Тиймээ тэр уeд тvvнд оргилсон авъяас, загвар ємсєгч эхнэр, алтадсан Rolls Royce гээд бvх зvйл байв.
"Гэхдээ би бvхнийг алдсан , Тиймээ vнэхээр гамшиг болсон" гэж хэлээд муухан инээж байсан ярилцлагыг би мартаж чаддаггуй юм. Надтай адил Mickey-гийн сая сая fan-ууд тэр interview-ийг санаж байгаа байх.
Тvvний нэр хvнд, мєнгє, тэр их авъяасыг ганцхан архи л булаасан гэдэгт би одоо болтол итгэдэггvй. Гэхдээ энэ бодит, болоод єнгєрсєн эмгэнэлт тvvх.

Thursday, May 04, 2006

Bad Education (2005)






Cinema-д анх гарч эхлэхэд нь vзнэ дээ гэж бодсоор байгаад алдаад дараа нь DVD гээр гарч ирэхэд нь авч vзэж билээ... хvлээж хvлээж vзсэн, vнэн таалагдсан сvvлд нь cinema-д том screen дээр дахин vзсэн, єнгє будаг зураглал хєгжим гээд олон зvйлийг нь дахин мэдэрч чадсан тэгхэд...

Каннийн кино фестивал 2004 оны салхийг хагалах эрхэм хvндтэй vvргийг хvлээсэн "Bad Education" кино нь шашны сургуульд сурч байхдаа найзлан улмаар бие биендээ сэтгэл алдарсан 2 залуугын ээдрээтэй амьдралын тухай гардаг бєгєєд багад нь сургуулын багш нь нэгэнд нь дурласаны улмаас тэднийг салган, 16 жилийн дараа нэг нь нэр хvндтэй єсєж яваа кино найруулагч болсон байх бєгєєд тэр vед нь дахин анхны хайрттайгаа учирна, улмаар явсаар ээдрээ тайлагдаж тэр хайртай байсан залуу нь биш харин дvv нь байх бєгєєд ахынхаа нэрийг болон бичсэн зохиолыг нь ашиглан нэрд гарах гэсэн жvжигчин байсныг олж мэднэ. Хэдэн єгvvлбэрт багтаана гэвэл хэцvv, ээдрээтэй маш сонирхолтой уг кино зохиолыг бичсэн, найруулсан Pedro Almodavar нь уг кино хэсэгчилсэн байдлаар єєрийнхєє бодит амьдралд тvшиглэсэн гэдгээ зарлсан билээ. Уг киногоороо хvний амьдрал болон ах дvvсийн сэтгэл зvй, єшєє хорсол, ээдрээт хайр сэтгэл нь юунд хvргэдгийг харуулсан ба тухайн vеийн шашны сургалт сургуулийн бодит цочирдом vнэнийг гаргаж иржээ.
Єєрийн гэсэн хурц содон киногоороо дэлхийн кино урлагт Almodavar хэмээх урсгалыг гаргаж иртэлээ хєдєлмєрлєсєн уг найруулагч маань Гэй хvний хувьд энэ сэдвийг сонгон авч хvнд юм бодуулах даацтай уран бvтээлvvдийг олныг туурвисан бєгєєд дурдвал "All about my mother", "Talk to her", "Live flesh" "Tie me up tie me down"... гэх мэт.
"Bad Education" киноны гол дvрд одоо дэлхийн буюу World cinema урсгалын кинонуудад тоглон алдаршиж байгаа залуу жvжигчин Gael Garcia Bernal тоглон, straight жvжигчин залуу болон Drug Queen-ийн гэсэн эсрэг тэсрэг 2 дvрийг чадварлагаар гарган ирж oscar байтугай шагналыг ч авахаар зvйл хийсэн гэж хувьдаа бодож бна, Gael Garcia Bernal-г "Motorcycle diaries", "Amores Perros", "Y Tu Mama Tambien" (teenager-ийн дvрийг гоё гаргаж ирсэн бас л гоё киноны нэг дээ) зэрэг кинонуудаар нь сайн мэдэх байхаа...

Wednesday, May 03, 2006

Hair (1979)

Милош Форманы "Yс" гээд мюзикл бий. 1 vзээд ойлгогдохгvй л болов уу. Магадгvй 2, 3 vзвэл зах зухаас нь ойлгогдож эхлэх вий. Yйл явдал нь хэт замбараагvй (хиппинvvдийн амьдрал гэж угаасаа ч мeсси..) , гэхдээ vзэж дууссаны дараа хэтэрхий ойлгомжтой санагдах байх.
60-аад оны дундуур Бродвэйн театрvvдад тоглогдож байсан гэж байгаа. 70-аад оны эхээр найруулагч Жорж Лукас зохиолыг нь авч кино хийх гэж оролдож байсан боловч тэр vеэр нь "American Graffiti" -д дарагдаад , явсаар 1979 онд Милош авч найруулжээ.
Энэ удаад vйл явдлын хураангуйг бичихгvй єнгєрєєе. Таньд зєвлєж байна, заавал vзээрэй. Хэрвээ vзсэн хэн нэгэн байвал, надтай vсний тухай ярилцаж болно шvv.
Yс бидний эрх чєлєє гэж vv? гээд яриагаа эхэлье.