Monday, February 27, 2006

All the President's Men

“Keep diggin’”, энэ бол єнгєрсєн зууны хамгийн том сенсацуудын нэг Watergate scandal-ийн хэргийг олон нийтэд ил гаргаж ирсэн Bob Woodward, Carl Bernstein хоёрын мотто гэлтэй. Washington Post сонины сурвалжлагч энэ хоёр залуу аливаа дарамт шахалтаыг vл тоон, єєрсдийн цєхрєлтгvй эрэл хайгуул, сэтгvvл зvйн єндєр ур чадварынхаа ачаар магадгvй XX зууны хамгийн ач холбогдолтой сурвалжлагыг хийсэн юм. Нєгєє талаасаа урьд ємнє нь ямар ч сонины ямар ч нийтлэлийн хvрч байгаагvй єндєрлєгт хvрч, дэлхийн хамгийн нєлєє бvхий орон болох АНУ-ын ерєнхийлєгчийг огцрох шалтгаан нь болсон гэдэг утгаараа хамгийн амжилттайд ч тооцогдож болохоор. Юутай ч энэхvv тvvхэн чухал vйл явдлыг дэлгэцнээ буулгасан “All the President’s Men” хэмээх киног та бvхэнд vзэхийг зєвлєе.

DVD Cover

Алдарт Robert Redford (Out of Africa, Last Castle), Dustin Hoffman (Kramer vs. Kramer, Rain Man) нарын хамтран тоглосон энэхvv тvvхэн кино Watergate-ийн хэрэг явдлын бодот vнэнийг олон нийтэд таниулахаас гадна ардчилсан нийгмийн 4 дэх засаглал гэгддэг хэвлэл мэдэллийн хэрэгслийн vvрэг ямар чухал болохыг харуулах гэсэн мэт. Шат бvрт шавар хаах бюрократууд, гишгvvр бvрт гэмээ хаацайлах зусарчид хэдийгээр хэмжээлшгvй их эрх мэдэлтэй мэт боловч Woodward, Bernstein хоёрын vгсийн ємнє хvчин мєхєсдєх нь гайхамшигтай (энэ нь єєрєє тєрийн жинхэнэ мєн чанарыг бидэнд таниулж буй мэт). Тэр ч утгаараа найруулагч Alan J. Pakula (To Kill a Mocking Bird, The Pelican Brief [зохиолоо гvйцээгvй мяа кино]) бичгийн машины дууг нь гаргахын тулд сумны тэсрэх чимэг ашигласан байна. Мєн dioptric lens ашиглаж зарим нэгэн хэсгvvдийн зургийг авсан нь хол ойр олон орон зай фокустай гарч vзэгчдэд дvрvvдийн хувьд харьцуулалт хийх боломжийг олгожээ.

“All the President’s Men”-ий бас нэгэн тэмдэглvvштэй зvйл нь Hollywood-ын бvтээл гэхэд болсон vйл явдлаас бараг ямар ч зєрєєгvйгээр хийгдсэн явдал юм. Кино бол vндсэндээ Woodstein-ы (хэхэхэ, эрхлэгч нь тэр хоёрыг хялбар vvднээс ингэж дууддаг) бичсэн “All the President’s Men” хэмээх номон дээр vндэслэж хийсэн юм. Тэр ч утгаараа бvр жижиг деталь бvрийг маш нямбай харуулахыг зорьжээ. Жишээ нь: Watergate-д нэвтэрсэн хvмvvсийг илрvvлсэн хамгаалалтын албаны ажилтан єєрийнхєє дvрд тоглосон, Kenneth Dahlberg-ын хєрш эмэгтэй нь барьцаалагдсан (энэ явдал vнэхээр болсон), Woodward-ын (Redford) Цагаан ордон руу залгасан дугаар гэх мэт...

Энд Watergate scandal-ын талаар єгvvлэх нь бараг илvvц мэт. Гэхдээ нэгэн сонирхолтой баримтыг дурьдалгvй єнгєрч болохгvй нь. Кинон дээр Bob Woodward-д хэрэг явдлын талаар нууц мэдээ дамжуулдаг “Deep Throat” хэмээх эрхэм 30 гаруй жилийн дараа єєрийгєє илчилсэн явдал байлаа. 70, 80-аад оныхны дунд нэн алдаршсан (pornographic кинонд энэхvv нэрийг ашигласан нь бvр их шуугиан тарьсан :P) энэхvv нууц эх сурвалж нь тухайн vедээ FBI-ын дээрээсээ хоёр дахь албан тушаалтай Mark Felt байсан юм. Woodward тvvний нэрийг єнгєрсєн хугацаанд хэнд ч хэлээгvй (бvр эхнэртээ ч) бєгєєд энэ нь тvvний ямар ч vед эх сурвалжаа хэлэх ёсгvй сэтгvvлчийн ёс зvй ямар єндєр тvвшинд буйг нь илтгэнэ.

Эцэст нь хэлэхэд “All the President’s Men”-ийг ганц кино урлагийнх нь талаас нь бишрээд єнгєрєх нь учир дутагдалтай мэт. Сэтгvvл зvйн талаарх хамгийн сайн бvтээл гэдэг утгаараа ил тод ардчилсан нийгмийг цогцлоох гэж чадан ядан буй бидэнд асар том сургамж болох учиртай. Єнєєдєр хэвлэл мэдээллийнхэнд ганц сонины нийтлэл бичээд ерєнхийлєгчєє огцруулчих хэмжээний эрх мэдэл бий билvv? Нєгєє талаасаа Монголд хєдєлшгvй нотлох баримт ашиглаад даацтайхан шиг биччихдэг сэтгvvлч бас хэд билээ? (it was a rhetorical question гэсэн, хахаха)

WoodStein

Эндээс WoodStein нийтлэлийн талаар илvv дэлгэрэнгvй мэдээлэл авч болно

Sunday, February 26, 2006

12 Angry Men

Найруулагч:Sydney Lumet
Гол дүр:Henry Fonda
(гол дүрийг нэрлэх хэцүү боловч Fonda-ын бүтээсэн дүр уг киног яахын аргагүй чимж байлаа.)
Хэзээ хийгдсэн:1957 он, хар цагаан


Хүн амины хэрэгт сэжиглэгдсэн ядуу, хар жаалыг шүүх ажиллагаанд иргэдийн төлөөлөгчөөр(juror) томилогдсон 12 эрчүүдийн 90 минутын яриа. Киноны бүхий л үйл явдал ганцхан өрөөнд өрнөнө. Ерөнхий зураглал бичигдсэнээс
screenplay by Reginald Rose хойш ердөө 17-хон хоногын дотор бүх зураг авалтыг дуусгаж амжсан гэж байгаа. Миний хувийн үнэлэмжээр "бага төсөвтэй, лут кино"-уудын хоёрдугаарт бичигдэнэ(1-т Darren Aronofsky-ийн "Pi"-г оруулж буй ухаантай). Үзэхэд зураг авалт, үйл явдлын өрнөц, найруулга 'солиотой'гоос гадна нилээн сургамжтай кино шиг санагдсан(even academically fruitfull,could I say).

Киноны гол үйл явцыг хураангуйлан бичвэл.
Асуудлыг хэлэлцэхээс өмнөх анхан шатны санал хураалтаар "11-жаалхүү алуурчин, 1-жаалхүү буруугүй" гэсэн дүн гарна. 6 төлөөлөгч эргэлзэх зүйлгүй гар өргөх бөгөөд, Juror#8-аас бусад үлдсэн 5 төлөөлөгчид тэднийг дагах маягтай гараа өргөцгөөнө(
Дийлэнхийн амыг харж тэднийг дагах нь өөртөө итгэлгүй эсвэл тухайн асуудлын талаар нухацтай шийдээгүйн шинж. Үүнийг хүний төрөлхийн шинж чанар хэмээн үзэх нь ч бий: herd behaviour-гээд google-дээд үз. Бас нилээд дээр үеийнх ч, 集団圧力-группын дарамт?тай холбогдуулсан нэг сонирхолтой туршилт байдаг-Asch conformity experiments. ). Гол дүр Henry Fonda (Juror#8) маань бусдаас өөр саналтай буй хэрэг. Мэдээжийн, бодоожын, ойлгомжтой, илэрхий асуудал дээр эргүүтээд, амархан шийдвэрийг ярвигтай болгоод буй Juror#8-д бусад ' зав муутай, ардаа илүү чухал ажилтай' төлөөлөгчид унтууцан, түүний харалганыг гайхацгаана.
"-Би гараа өргөх төдийхнөөр тэр жаалыг цаазын тавцан руу явуулмааргүй байна. Бидний хэдэн иргэдийн төлөөлөгчид бүхэл бүтэн хүний амийг 5-хан хоромд шийдчихнэ гэж ... " .Juror#8-ын хүсэлт ердөө л энэ. (
Иргэдийн төлөөлөгчийн үүргээр шүүлтэд оролцож буй тэдний шийдвэр шүүхийн эцсийн шийдвэрт нилээд том жин дардаг: see- jury and odds ). Кино үргэлжлэх тусам, энэхүү энгийн хүсэлтийн цаанаас нухацтай, нягт, шударга, хүндлүүштэй нэгэн характер тодрон гарч, нэг л мэдэхэд та өөрийн хамаг бодлоо орхин түүний үг бүрийг хичээнгүйлэн сонсож байх болно(もしくは俺だけでしょうか:)). Киноны өрнөл хэсгийн харилцан яриа бүрийн дараа үзэгч миний болон тэдгээр төлөөлөгчдийн бодол чиглэлээ аажмаар өөрчлөн "жаалхүү буруугүй" руу даялан явах нь гайхалтай. Хальт 'жаргон'двал бүхэлдээ "Bayesian Learning" байлаа.
Мэдээж хэрэг сүүлийн шийдвэр "1-11". Хамгийн эцсийнх "0-12not guilty,notguilty:хөлсөө арчих".
Үзлээ, мэдэрлээ...Та ч бас үз.

by Цыган

Memento

... Ой санамж машины єнгийг, єрєєний хэлбэрийг єєрчилж чадна. Товчхоноор бол ой санамжийг єєрчилж болно. Тэр бол бодит явдал (fact), бичигдээд хадгалсан дvрс (record) биш...

I. Киноний гол дvр Лeoнард урт хугацааны ой санамжаа алдсан хvн. Ердєє л 10 минутын доторх vйл явдлыг санаж чадна. Энэ тохиолдолд ой санамжиндаа итгэх vv эсвэл, бичиж vлдээсэн зурвас, полорайдаар авсан зурагтаа итгэх vv гэдэг асуудал тvvнд тулгарна. Тэр 2 дахийг нь сонгодог.

II. Хэрвээ та уг киног vзээгvй бол энэ бичилтийг цааш vргэжлvvлж уншаад хэрэггvй болов уу!!! Уучлаарай...

III. За тэгээд киноны талаар нэг бvрчлэн тайлбарлаад юукэв. Та мэдээж vзсэн болоод vvнийг уншиж байгаа байх.

Би vзэж дуусаад хэдэн эргэлзээтэй асуултанд хариулт авах зорилгоор "Мементo Мори" гээд зохиолыг нь уншиж vзсэн. Угаасаа зохиол нь єєрєє хариулт єгєлгvй тєгсчих юм билээ. Хэхэ хvний сэтгэхvйгээр тоглоод єнгєрсєн байна .
Лeнни тархиндаа гэмтэл авсны улмаас урт хугацааны ой санамжаа алдсан хvн vv, vгvй юу гэдэг нь гол эргэлзээг vvсгэнэ.

IV. Энд би киноны триктэй хэсгийн хэдэн зургуудыг тавья.

1. Эхнэрээ алуулсаны дараа энэ 2-ын хэн нь гэртээ сууж байна вэ???
10 дахь хэсгийн эхний хэсэгт Лeнниг сууж байгаа дvрс гарна.




Тeддигийн машины дугаар



2. Ленни Тэддигийн машины дугаарыг тэмдэглэж авч байгаа нь ,,, Тэр алдаа гаргасан уу? эсвэл албаар ингэсэн vv???





3. Наталитай kафeд уулзаад, Лeнни маань єнгєрсєн амьдарлаа санах гээд оролддог. Энэ дурсийг харна, энэ vед Лeнни цаана нь яриж байгаа сонстоно. Энэ удаад Сэмми биш Лeннигийн хоолой байгаа.




4. Энэ хэсэгт Теддигийн жолооны vнэмлэхийн дуусах хугацаа нь 2001 оны 2 сарын 29 гэж байгаа. Гэхдээ vvнийг, vнэмлэх хийсэн хvний алдаа биш найруулагч албаар тоглоод єнгєрсєн гэж бодож байна.


5. Леoнардыг утасаар "би чамайг хуурч байгааг мэдлээ" гэж хэлэх vед энэ сум єєр рvv заасан байгаа.

Энэ бvхнээс дvгнээд энэ нь ийм. тэр нь тийм гээд дугнээд хэлэхэд хэцvv байгаа юм. Ингэхэд та vзээд юу гэж ойлгов???




(posted by Khulguu)



The Firm

Митч-ийн дvр, сайн сургуулийг сайн тєгссєн, гялалзсан залуу хуульч. Нэр хvнд бvхий Memphis хуулийн фирм их цалин, байшин, машин-аар мань хvнийг фирм-дээ татаж оруулна... Гэмт хэргийн vvр болсон Memphis, FBI, Италын мафи 3-ийн дундаас хуулийн дагуу хэрхэн бултах вэ гэсэн асуудал Митчид vvснэ...


(posted by Khulguu)