Өмнөд Африкаас тодорсон үзэсгэлэнт бүсгүй Чарльз Тероны тоглосон энэхүү киног үзээд нэг хэсэгтээ шоконд орсон билээ. Киног 1980-аас 1990- оны хооронд 7 хүний амийг бүрэлгэсэн биеэ үнэлэгч Алеен Воурнос бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Би киноны үйл явдлын тухай олон зүйл ярихгүй, энэ бол цэвэр бодит амьдралаас бүтээсэн кино болохоор биднийг бага байхад айлгадаг байсан “хадны мангаа”-ны амьдралын тухай өгүүлэвээс:
Алеен нь Диан Воурнос, Лео Питтман хоёрын дундаас айлын ууган охин болон мэндэлжээ. Тэрээр аавыгаа огт мэддэггүй ба түүний аав нь хүүхдийг хүчирхийлэгч байсан ба 1969 онд шоронд өөрийгөө дүүжлэн амиа хорложээ. Алеен Воурносын ээж түүнийг 15-тайдаа төрүүлсэн бөгөөд түүний дараа 2 ч хүүхэд олоод эмээ, өвөө дээр нь өсгүүлэхээр өгсөн байна. Воурнос эмээгээ үргэлж согтуу байдаг байсан ба өвөө өөрийг нь хүчирхийлдэг байсан тухай ярьсан байдаг. Воурнос өөрөө 13-тайдаа анх жирэмсэн болсон бөгөөд өсвөр насандаа хэд хэдэн залуутай бэлгийн харьцаа тогтоосон байсны дотор түүний төрсөн ах нь хүртэл байжээ. Үргэлжийн ядуу зүдүү байдалд өссөн бага насны амьдрал нэг иймэрхүү,
Ерөөс түүний амьдралд гэрэл гэгээтэй гээд гэхээр зүйл огт байсангүй, түүнийг хайрладаг хүн бүүр ч байсангүй. Цаглашгүй хайраа өгсөн лесби хүүхэн нь хүртэл түүнээс сүүлд урвасан байна. Ийм дардан зам туулсан хүний амьдралаар хийсэн киног үзээд би Воурносыг жигших үү, эсвэл түүнийг ийм байдалд оруулсан хүмүүсийг буруутгах уу, ардчилал гэж нэрлээд байгаа нийгмийн буруу тогтолцоог шүүмжлэх үү гээд түмэн бодлын дунд эргэлдсэн билээ.

Киноны оргил хэсэг нь мангас ээлжит аллагаа хийх явцад нэгэн сайхан сэтгэлт хүнтэй учирдаг, тэр хүн өөрийнхөө гэр бүл, хүүхдийнхээ тухай бүсгүйд яриж түүнтэй унтах ямар ч хүсэлгүй байгаагаа хэлнэ. Тэгэхэд мангасын дотор нуугдсан жинхэнэ хүн чанар харагдах ба би чамайг алмааргүй байна гэж уйлан хэлээд буудаж орхино. Гэтэл тэр хүн Техасын цагдаа байлаа.
Эцэст нь Воурносыг дүрийг бүтээсэн Холливуудын жүжигчин Чарльз Тероны тухай хэдэн үг хэлье. Киног үзэхэд түүний царай, төрх, биеийн галбир үнэндээ танигдахааргүй болтлоо өөрчлөгдсөн байгаа. Тэрээр энэхүү дүрийг бүтээх гэж хүчээр 20 кг таргалсан ба тамхи татаж, архи хүртэл ууж сурсан байна, энэхүү хөдөлмөр талаар өнгөрсөнгүй, 2003 онд Оскарын болон Алтан Бөмбөрцөгт шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг авч тэрээр зөвхөн хөөрхөн царайтай гялгар уут биш Жулия Робертс, Николь Кидман нартай өрсөлдөх хэмжээний шилдэг жүжигчин гэдгээ нотолж чаджээ.