Friday, December 08, 2006

Das Experiment

Танил маань 3 сарын курст сууж цагдаа болчихоод догширсныг яана! Юм л бол барьна, хорьно, торгоно, эрүүлжүүлнэ, бороохойдно хэмээн агсарч гарна даа. "Би дүрэмт хувцастай цагдаа хүн" гэж архирна. Гуравхан сарын дотор "Хуучин малгайгаа сольсноос, Хуучин муу толгойгоо солиогүй л байлтай". Яагаад номхон төлөг шиг байсан хүн, догшин бар шиг болж орхидог билээ?

Энэ үзэгдлийг сэтгэл зүйн үүднээс тайлах чухал туршилт 1970-аад оны эхээр Dr.Zimbardo-ийн удирдлага доор хийгдсэн аж.
Шоронгын "хуяг", "хоригдол" гэсэн дүрүүдэд institutional norm хэрхэн илрэхийг үзүүлэхийг зорилгоор, Stanford Uni-ийн хонгилд бяцхан шорон байгуулж, туршилтад оролцогчдыг цуглуулах зар түгээжээ. Ингээд "насанд хүрсэн, сэтгэл зүйн хувьд тогтвортой, элдэв хэвийн бус зуршилгүй, цагаан арьст" 24 оюутныг шалгаруулан авч туршилтаа эхэлж гэнэ.
Гэтэл анхлан 2 долоо хоног үргэлжлүүлэхээр төлөвлөсөн туршилтаа зургаа дахь өдөр зогсоохоос өөр аргагүйд хүрчээ.
Энэ тухай Dr. Zimbardo...

In less than a week the experience of imprisonment undid(temporarily) a lifetime of learning; human values were suspended,and the ugliest, most base, pathological side of human nature surfaced.
We were horrified because we saw boys(guards) treat others as if they were despicable animals, taking pleasure in cruelty, while other boys(prisoners) became servile dehumanized robots who thought only of escape, of their own individual survival, and of their mounting hatred for the guards
гэж бичиж үлдээсэн байдаг. Энэхүү Стэнфордын шоронгын туршилтыг яагаад товлосон хугацаанаас эрт дуусгасан, туршилтад оролцогчид хэрхэн хүнлэг чанараа гээж, адгуус мэт авирлах болсон, мөн institutional norm гэгч нь хүний авирт хичнээн нөлөөлдөг болохыг social psychology-ийн дурын сурах шүүрэн авбал дүүрэн бичээстэй бий.
Гэхдээ заавал сурах бичиг шүүрч авалгүйгээр Das Experiment-г үзээд төсөөлөл авч болох юм. Кино прокатны хажуугаар гэнэгүй явж байтал Der Untergang-с танил болсон царайнууд шинэ кинонд тоглосон байхаар нь сонирхоод авч үзсэндээ огт харамсаагүй шүү. Сургамжтай кино гэдэг нь илт хэрэг ч, кино урлагын талаас хир бүтээл болохыг таны aesthetic мэдрэмжинд даатгая.

Wednesday, December 06, 2006

Babel

Эртээ урьдын цагт хүмүүс нэг хэлээр ярьж ойлголцдог байжээ. Тэр үед хүмүүст хийхгүй, чадахгүй юм үгүй байжээ. Бүгд л бие биеээ сайн ойлгох тул аливааг эв нэгдэлтэй, энх тайванчаар хийж бүтээж байв. Тэд амьдрах газар хайж явсаар Шиннар гэдэг нэлийсэн сайхан тал нутагт ирж гэнэ. Тэд тэнд байшин барилга барьж эхэлтэл Ертөнцийн эзэн "Хүмүүс нэг хэлээр ярьж байгаа нь бүхнийг хийх чадлыг олгож байна" гэж үзээд хүмүүсийг өөр өөр хэлээр ярьдаг болгожээ. Хүмүүс ч бие биеээ ойлгохоо байж, хөл толгой, учир зүй нь олдохоо болиод, тэрхүү барьж байсан хотоо Babel гэж нэрлэсэн түүхтэй аж. Ертөнцийн эзэн зөвхөн бидний хоорондоо ярих ярианы хэлийг бус бас сэтгэлийн "хэлийг" ойлголцохгүй болгосон бололтой.
Хэрэв хүмүүс бүгд нэг хэлээр ярьдаг байсан бол нээрээ хэчнээн амар байхсан. Гэвч бүгд л өөр өөрийн хэлтэй. Тэр ч байтугай нэг гэрт байгаа хүмүүсийн зүрх сэтгэлийн хэл нь ондоо. Бие биеийнхээ зүрх сэтгэлийн хэлийг суралцана гэдэг ч туйлын хэцүү. Найруулагч Алехандро Гонзалез Инарриту Babel гэдэг киногоороо бидний амьдралын эрээвэр хураавар, зовлон гуниг, алдаа дутагдлыг дөрвөн гэр бүлийн амьдралаар харуулахыг оролджээ. Америк, Мексик, Морокко, Япон гэсэн дөрвөн гэр бүлийн амьдралд юу юу тохиолдохыг мөн тэд бүгд өөр хоорондоо нэгэн учгаар холбогдохыг та энэ киноноос үзнэ. Тухайлбал тэднийг холбож буй зүйл нь буу. Бие биенийхээ хэлийг олохоо больсон бидний ертөнцөд буу гээч халуун зэвсэг гарч ирснээр үл ойлголцлыг "амархан шийдэх" нэг төрлийн арга болж эхэлсэн. Дээр нь учир мэдэхгүй хүнд уршигтай зэвсэг бариулвал юу болох билээ? Мөн энэ кинонд гарах түгээмэл нэг дүр нь хүүхэд. Дөрвөн өөр нийгэм, соёлд хүүхэд хэрхэн өсөж торниж байгаа, эцэг эх гэр бүлийн харилцаа ямаршуу байгааг олж харна. Бас эрчүүд. Хаа байсан Морокко, хөгжингүй Япон, хүний эрх болсон Америк, хөгжилдөж наргисан Мексикт гээд эрчүүдийг маань юу тэгтлээ ууртай догшин, хүйтэн хөндий бас хайхрамжгүй болгоо вэ? Их л олон юм бодогдуулах байх. Гэхдээ энэ киноны гайхамшиг нь бидний амьдралын олон талыг нэг дор багтааж үзүүлэх гэсэн тул үзсэн хүн бүрийн анзаарах зүйл, ойлголт ондоо байх болвуу.

Анх үзэхэд өнгөрсөн жил Оскар авсан Крашийн нэг хувилбар ч юм шиг санагдсан. Гэхдээ хэлбэрийн хувьд төстэй мэт боловч өгүүлэх санаа нь үнэхээр хавьгүй дээр. Гол дүрд олон алдартай жүжигчид тоглосноос миний хувьд Брад Питт Оскарт нэр дэвшихэ эр дүрийг бүтээсэн гэж бодлоо. Магадгүй энэ кино өөрөө Оскар авах байх шүү.

Tuesday, December 05, 2006

Pay it forward

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаар тэвдэж явахад тэвнээр туслаа гэдэг үг байдаг даа. Би дотроо бол энэ зарчмыг баримтладаг юм. Учиргүй сайн явах цагт тойрч давхиад л яах уу, яаж туслах уу гээд л долгиноод ч байгаа юм уу яагаад байгаа мэдэгдэхгүй хүмсүүд байдаг. Бас бусдыг “зовох” цагийг отож хүлээж байгаад сайн хүн болж туслах гэдэг ч санаа муутууд бий. Тэглээ ч тэр нь мэдэгдэнэ нэгэн цагт. Харин хүнд өр зүрх, үнэн сэтгэлээсээ тус хүргэнэ гэдэг үнэхээр сайхан. Энэ тус нь мөнгө төгрөгөөс авахуулаад сэтгэлээр дэмжих, урмаар тэтгэх, уучлах гээд өргөн утгыг агуулна. Харин ингэж тусалж байгаа хүнд талархаж дотроо Thanks, dude, I will pay it back буюу Баярлалаа, ачийг чинь мартахгүй ээ эргэж хариулнаа гэж боддог. Ер нь би чамд туслалаа гэхэд чи надад баярлаж надад эргүүлж тус болохыг хичээнэ. Энэ бол зөвхөн чи бид хоёрын дунд л болж байгаа харилцаа. Харин энэ харилцаанд хөндлөнгийн хүмүүсийг яаж оролцуулах вэ? Үгүй ээ мөн сайн хүн гэж бусдад магтаж явах уу? Энэ тийм ч явуургүй арга. Тэгвэл нэгэн хүү ачийг эргэж хариулах бус харин “ургаш нь хариулах буюу төлөх” санаа гаргаж ингэснээр атгаг муугаар дүүрсэн хорвоог бага ч гэсэн өөрчлөхийг хичээхээр чармайна. Энэ бол Pay it forward гэдэг хино.
Жаал хүү Хэлэй Жоул Осмент нийгмийн хичээлийн даалгавараа хийх гэж яваад дэлхийг өөрчлөх гайхамшигт санаа олж, түүнийгээ хэрхэн гүйцэлдүүлж байгаа тухай юм.Хелен Хант, Кевин Спэсий, Анжий Дикинсон гээд үнэхээрийн чадварлаг гайхамшигтай тоглосон болохоор кино үзэж байгаа бус харин хэн нэгний амьдралд та орчихсон юм шиг сэтгэгдэл төрнө. Зарим хэсгийг нь лав би гурав дөрөв эргүүлж үзсэн. Нүүрний хувирал, үйлдэл хөдөлгөөн нь ямар мундаг юм бэ. Би анх Хэлэй Жоулын Хийсвэр оюун ухааныг үзээд хүүтэй бол ийм л хөөрхөн хүүтэй болох юмсан гэдэг бодож байж билээ. Энэ киног үзээд бас ингэж бодов. Архичин аав нь үе үе орхиод алга болчих болохоор ээжийгээ сэтгэл санаагаар дэмжих, хамгаалах чухал үүрэг хүлээсэн, бас сайхан сэтгэлтэй хөөрхөн хүүгийн дүрийг үнэхээр сайн гаргасан.

Амьдралынхаа цаг хагасыг энэ кино үзэж өнгөрүүлэхэд харамсахгүй байх аа.

Friday, December 01, 2006

Хон Гил Дон

Харанхуй гудамжаар хар нинжа нар пижигнэлдэн гvйлдэнэ. Гэнэт, хаа нэгтээгээс лимбэний аялгуу сонстох бєгєєд тэдний дундаас:
- Нинжа нарын нvдэнд харагддаггvй хэн байдаг билээ?
- Хэн л байв гэж, Алив гараад ир. Чи хэн бэ? гэсэн хахир, ширvvн дуу гарав.

Лимбэний аялгуу тасалдаж, дээвэр дээр нэгэн хvн гарч ирээд,
- Намайг Хон Гил Дон гэдэг, ард тvмэндээ лимбэчин залуу хэмээн хариулна.
____
Энэ бол Хойд Солонгосын алдарт экшин "Хон Гил Дон"-ы тухай домог, 80-аад оны дундуур Монголыг байлдан дагуулсан Хит кино.
Ингэхэд Хон Гил Дон гэгч хэн бэ?
Ким Ир Сений дуртай єнгє, чернилэн ягаан алчуур, бvс, гуталны хослол болсон ардын баатар. Ядуу ард иргэдийг ємгєєлєн ноёд тvшмэдийн эсрэг ганц дайчин ганцаардахгvй хэмээн улаан гар, алтан сэлмээр цэмцэгч залуу. Хон тvшмэл, ядуу шивэгчин 2-ын дундаас тєрсєн хэвлvvхэн хvv.
Амьдралын эрхээр гэрээсээ хєєгдєн, Тvгжээд дээрэлхvvлэн, єш санан євєєд шавьлана. Хичээл зvтгэл байвал хичнээн метр модон дээгvvр харайж болдгыг харуулна.
____
Киног дотооддоо биш гадаадад экспoртлoх зорилгоор хийсэн гэж байгаа. Коммунизмын vнэт зvйлс болох хєрєнгийн тэнцvv хувиарлалт, эрх тэгш байдлыг илтгэхийг зорих уг кино vзэл суртлын дэндvv том "сурталчилгаа". Єєрєєр хэлбэл "ягаан алчуурт" улсынхаа хєрєнгийг єєртєє тєвлєрvvлж, дахин хувиарлалтыг бие дааж хийх, ингэснээрээ ард тvмэн баян ядуугийн ялгаагvй эрх тэгш амьдрах юм байх.

Дээрээс нь эртнээс хонь чонодоо тулсан японыг "миaлсан" vзэгдлvvд бий. Нинжа нар хууль бусаар хил даван, Со нарыг vй олноор нь устгаад, хvvхнvvдийг нь РАЧИ хийнэ. Магадгvй энэ кино гарснаар хэзээ нэгэн цагт Японтой РАЧИ -гийн асуудал гарвал, ємнє нь иймэрхvv тvvх байсан гэх, эсвэл Бид биш тэд РАЧИ хийдэг гэж харуулахыг зорьсон болов уу.
___
Эцэст нь "Ягаан алчуурт" маань Хайрт ээж, янаг Юунаа, vнэнч Тvгжээгээ дагуулан Коммунизм гээч диваажинг хайн далайд хєвнє. Тэд баян ядуугийн ялгаагvй, єлсєж цангахыг vл мэдэх vvрдийн жаргалтай тэрхvv улсыг хайн явж байна.
.
.
.
<Уг киног vзье гэвэл дараaх хаягнаас татаж авна уу !>