Sunday, December 23, 2012

In the Mood for Love


Энэ амралтын өдөр энэ киног хэд хэд давтаж үзээд олон олон зүйл бодогдсоны дараа товчхон ч гэсэн сэтгэгдэл бичмээр санагдлаа.

Мэдээж энэ кино миний цуглуулгад зайлшгүй орох ёстой киноны нэг ба уг киног үзэж суухад илүүдсэн ч юм уу гэмээр үг яриа, үйл хөдлөл огт байхгүй мэт санагдав. Мөн зарим нэг кино шиг үзэгчдэд бэлэн хоол халбагадаж өгөхгүй тул их анхааралтай үзэх хэрэгтэй. 

Сэдэвийн хувьд нууцлаг амьдрал буюу нууц амрагийн тухай сэдвийг хөндөж харуулсан ба тус тусын эхнэр нөхөр хоёр нь араар нь тавьдагийг хөрш нөхөр эхнэр хоёр нь мэдэх ба улмаар тэр хоёр ч мөн адил бие биедээ татагдаж сэтгэл урвах болдог. Гэхдээ араар тавигчидаас ялгаатай нь өнөөх "хэлмэгдсэн" хоёр бие биедээ сэтгэлээ алдсан хэдий ч нөгөө хоёроос биеэ барьж чаддагаараа ялгаатай гэдгээ мэддэг. 

Хэзээ нэгэн цагт бидний сэтгэл зүрх урвах тавилантай тулгарвал уг хоёр шиг бие, сэтгэлээ барьж чадах болов уу?

Энэ киног найруулагч анх Нууц гэж нэрлэх гэж байгаад I'm in the mood for love гэсэн дууг сонссоны дараа нэрийг нь ингэж өгсөн гэдэг.

Энэ киног хэд дахиж үзсэн хэдий ч (өмнө нь англи subtitle-тайгаар үзсэн ба сая монгол subtitle-тай үзсэн хэдий ч) тайлж чадаагүй хэд хэдэн асуултанд хариулт олж чадахгүй л үлдэв:

-Ноён Чоугийн араас Чанг ирээд өрөөнөөс нь юу олсон юм бол?
-Чанг хүүхэд өргөж авсан гэж үү? Мөн нөхөрөөсөө салсан?
-Төгсгөлд гардаг Камбоджийн айлчлалын мэдээ юутай холбоотой вэ? гэх мэт.

Мөн энэ кино Days of Being Wild (1996) гээд өмнөх хэсэг,  2046 (2004) гээд үргэлжлэл хэсэгтэйг нь үзсэний дараа эдгээр хариулт тодорхой болж магадгүй юм.





http://www.imdb.com/title/tt0118694/?ref_=fn_al_tt_1

Tuesday, December 15, 2009

Funny People (2009)

Yunii turuund Enehuu blog nii gishuun bolsondoo bayartai bn. Byatshan kino sonirhogch namaig gishuun bolohiig urisan Admin-daa bayarlalaa.

Ankhnii post-ndoo hamgiin suuld buyu uchigdur uzsen neg kino nii talaar bichie gej bodloo. Ene bol Hollywood iin "amid domog" bolson comic Adam Sandler bas usuj bui zaluu comic Seth Rogen naryn togloson "Funny People". Hamgiin turuund ene kinog uzeh humuusd anhaaruulah neg zuil gevel aav eejteigee esvel huuhduudteigee uzeh kino bish gej helmeer bn. Uchir ni mash ih Zui bus helleg ba zarim hesegt "tom hunii um" gardag. lol "Hugshirch" tetgevert garsan aldart comedian iin bayan bolovch gantsaardmal amidral, bayan amia hicheesen hun uheh bolohleeree yu boddog, yamar alhmuud hiideg zergiig haruulsan kino gej minii bie dugnesen. Er ni stand-up comedy bolon ene hoer jujigchind durtai buh humuusd taalagdah baih. Ene kinog drama gej angillaj boloh baih gej bi bodoj bn. Ihenhdee ineedtei um yaridag ch gesen amidraliin talaar neg iig bodogduulsan kinonuudiin neg bn lee. Amidraldaa asuudaltai baigaa humuus uzeed setgel ni sergeh magadlaltai...esvel buur ch hyamraj magadgui...

Sunday, November 15, 2009

Avatar


"Аватар" бол Жеймс Камероны гараас гарсан шилдэг бүтээлүүдийн тоонд зүй ёсоор багтах байх. Магадгүй 2010 онд хамгийн их үзэгчдийн киноны эхний гуравт жагсаж ч магадгүй. Өөрийн график дизайн түвшингөөр "Transformers"-с тутахааргүй болсон гэж би хувьдаа үзэж байна. Утга санааны хувьд хүний сэтгэлд амьдарлын утга учирын талаар бодогдуулахаар болсон. Кинонд хүн гээч амьтан ямар ч нөхцөлд зүрх сэтгэлдээ сайн сайхан ариун бүхнийг хадгалж явдаг гэдгийг бага ч гэсэн харуулахыг оролдсон юм болов уу гэж төсөөлж байна. Мэдээж энэ кино бол цэвэр ургуулан бодох сэтгэхүй дээр тулгуурлсан учир та бидний амьдрал шууд утгаараа тусахгүй ч, өөр гариг дээр хүн хийгээд хүмүүсийн харилцаа, homo sapiens sapien болон харь гарагын уугуул иргэдийн хоорондын харилцааг бодит мэтээр буулгасан нь энэхүү киноны нэгэн онцлог гэж хэлмээр байна. Ингээд 12 сард нээлтээ хийх уг кино саатан сууж, тухлан үзэгтүгэй!

Tuesday, November 03, 2009

RockStar (2001)

Японд очоод удаагүй байхдаа энэ киног үзэж байсан санагдана. Үзэж байх үед нээг их зүйл бодогдуулаагүй, саяхан нь триаллерийг нь үзсэн жоохон юм бодогдоод явцан, сонин юм хөгшигч байгаан байхдаа.
Залуу байхад юм юм сайхан харагдаж, нэг бол ийм ч хүн болмоор нэг бол тийм ч хүн болмоор санагдах үе их байдаг шиг санагддаг. Оролдож байгаа салбартаа л нэрээ дуурсгачих хүсэл тэмүүлэл дүүрэн байдаг тогтворгүй үе.
Гэтэл нэг л өглөө нүүрээ угаангаа толинд хартал нөгөө их хүсэл тэмүүлэл нүднийх нь гал цогтой хамт хаа нэг тийшээ сарниад одчихсон хоосон царайг нүүрнээсээ олно. Амьдралын урсгалд шидэгдээд хаа нэгэнтээ хүсэл мөрөөдлөө гээцэн юм болов уу гэмээр. Ер нь хүмүүний нийтлэг дүр төрх иймэрхүү. Энэ нь ч өөрөө амьдралын үнэ цэнийг хүн өөрөө хэрхэн сонгосон бэ гэсэн үг байх.
Энэ кинон дээр рок стар болох хүсэл мөрөөдлөөр дүүрэн хөдөөний залуу, Стиил Драгоны улаан фен Крис Коул өөрийгөө BORN TO ROCK гэдгээ мэддэг, гэхдээ тэр санамсаргүй од болчихоод BORN TO ROCK нь амьдралых нь утга учир биш гэдгээ сайн ойлгодог. Яагаад гэдгийг нь би сайн ойлгоогүй, зүгээр л залхсан юм болов уу гэж л гадарласан.
Уншигч та үзчихээд санал бодлоо үлдээгээрэй.

Saturday, September 19, 2009

Би чамд хайртай: 20 жилийн дараа

Би чамд хайртай 2 гээд киног үзлээ. Хэд хэдэн зүйлд сэтгэл дундуур байлаа.
Орой 18 цагийн билетийг авах гээд 14 цагт очтол зөвхөн эхний эгнээний суудал байна гэж авдаг юм, -за дүүрч, нүүрдээ том дэлгэц тулгаж байгаад л үзлээ.

Юуны түрүүнд өмнөх ангийг нь эргээд саная, гол түлхүүр нь Үрлээ төрсөн өдрөөрөө би чамд хайртай гэж ангийнхандаа санаандгүй хэлсэн үгийг Дэлгэр үнэмшин хүлээж авснаар эхлэдэг. Мөн уг кино нь социйн үеийн элдэв уриа, лоозон багатай байхыг хичээсэн ба сурагчдийн үерхэл хайр дурлалын гурвалжинг харуулахыг зорьсон байдаг. Бас уг киноны найруулага, зохиол сайн болсон ба энэ нь үйл явдалууд илүү дутуу зүйл огт байхгүйгээс гадна хоорондоо логик дэс дараалал сайтай холбогддог, мөн ямар ч тайлбар байдаггүй, дуу дүрслэл үйл явдалаар "текстгүйгээр" тайлбарладаг.
Жишээ нь, Үрлээд сайн гэж хэлснийхээ дараа Дэлгэр гэрийнх нь гадаа зам дээр шохойгоор би чамд хайртай гэж бичдэг, Дэлгэр хичээлээсээ хөөгдөж гарч ирээд гадаа спортын талбайд сууж байхад нэг өвгөн ГАРАА гэсэн самбар босгодог, Гутлын үйлдвэрт ажлын гарааг эхлэж байхад Дэлгэр гаднаас нь хараад зогсож байдаг, хичээл дээрээ араг ясыг бүжиглүүлэхэд хүүхдүүд инээлдэж байхад Үрлээ уруулаа хаздаг, Дэлгэр аавынх нь оронд өвлийн өвгөн болоод Үрлээгийнд очдог гээд олныг тоочиж болно.
Мөн дүрүүдийн текстүүд, жижиг жижиг үйлдлүүд нь тухайн дүрүүдийг маш тодотгож өгдөг. Нөгөөх "алдарт" чи тэр үгээ Дэлгэртээ л хэл, Би бол өөр хүн шүү гэдэг үг бол ёсөөрөө Баярааг ямар хүн болохыг шууд л тодорхойлчихож байгаа. Мөн тэдний ангийнханыг нь болон Баяраагийн ирээдүйг Дэлгэрт бичсэн ганцханы захианы текстээр хэлчихдэг.
Товчхондоо өмнөх анги нь бол маш сайн бүтээл болсон гэхэд хэн ч маргахгүй бизээ.

Тэгвэл 2р анги нь баахан шүүмжлүүлэх болох нь, уучилаарай. Гэхдээ мөхөс би мэргэжлийн кино шүүмжлэгч биш, зүгээр үзэгч. Монголын кино урлаг сэргэж олон олон бүтээлүүд гарч байгаад баяртай байна. Би л хувьдаа энэ олон ТВ-ээр гарч байгаа уйлаан майлаантай солонгос сериалын оронд Эзэнгүй айл, Мөрөөдлийн хөлөг онгоц, Сарын нулимс шиг монгол сериал гардаг болоосой гэж боддог. Монголын залуусын тархи сэтгэхүй, ирээдүйг ТВ-үүд тодорхой хэмжээгээр алж байгаа байхгүй юу (Худлаа гэвэл АХА нэвтрүүлгийн оролцогчдийг харна уу), үндэсний үзэл болон монголоороо бахархах эдэр гэсэн зүйлийг яриад байна л даа.

2р ангийн зохиолоор бол Дэлгэр Үрлээтэй суугаагүй, Баяраа Үрлээ хоёулаа ганц бие. Дэлгэр харин Хөвсгөл очиж хүнтэй суусан ба нэг хүүтэй (Болд). Үрлээгийн хүүхэд нь охин (Ундрах). Дэлгэр нас барсан ба түүний хүү нь хотод ирснээр үйл явдал эхлэнэ.
Хотод дөнгөж буунгуутаа хамаг зүйлээ хулгайд алдана (Энэ нь цаашаа ямар ч үйл явдалтай холбоогүй, зүгээр л хулгайд алдчихсан. Хөдөөний баагий гэж харуулах гэсэн юм байлгүй л гэж ойлгосон). Түүний найз нь нэг л их марзан ч гэмээр, тэнэг ч гэмээр нөхөр байх (Өөскөө). Үлдсэн мөнгөөрөө Болд нэг утас авнаа (Аа харин энэ утас бол цаашид маш их хэрэг болно шүү. Учир нь Ундрахтай мессеж бичдэг юм байна лээ, кэкэ)
Өөскөөгийн марзан хошигнол бас ямар ч "агуулга, утга санаа" байхгүй зүгээр л "чимэг" юм уу эсвэл үзэгчдийг жоохон хөгжөөх гэсэн "маркетинг" ч юм шиг.
Киноны гол түлхүүр нь Дэлгэрийн Үрлээд бичиж байсан захиа гэж ойлгосон. Дэлгэр маш олон захиа бичсэн боловч Болдын авч яваагаас бусдыг нь хөвсгөл далай "уншсан" гэжуга. Захиаг аваачиж өгөхөөр хаягаар нь 40 мянгат ороод Ундралтай танилцана. Гэвч аймшигтай "боевик характертай" найз залуугаас нь (Эрдэнэбилэг) болоод өгч чадахгүй, улмаар өөрсдөө уншчихна. Ингээд Өөскөө "аавынхаа хариуг" Үрлээгийн охиноос ав (түүнийг өөртөө татаад дараа нь хая) гэж Болдыг ятгаснаар үйл явдал өрнөдөг. Надад бол оршил, өрнөл тэгээд цаашлаад тайлал, төгсгөл эдэр нь бол нэг сайн болоогүй санагдсан. Зохиол, найруулга эдэр дутуу дулимаг болсон гэж хэлмээр, харин киноны хийц, зураг авалт, жүжиглэлт эдэр бол дажгүй ээ, угаасаа драма шүү дээ.

Өмнөх ангиасаа нилээд зүйл дууриасан, эсвэл эргэн дурсаад байгаа ч юм уу. Тухайлбал Үрлээ гэрээсээ гараад уйлаад гүйхэд камер яг урд нь дагаад давхина, 40 мянгатын гадаа сонгуулийн сурталчилгаа болоод цагаан хоолой бариад нөгөө хүн орилж байгаа харагдана, харин Эрдэнэбилэг Ундралд "Чи наад үгээ тэр Болдод л хэл, би өөр хүн шүү" гэсэнгүй ээ. кэкэ

За за миний хувьд бол тааруухан зохиолтой байсан ч, харин хажуугийн суудал дээр сууж байсан хүмүүс гоё болсон байна гээд яриад байсанг, бас одоо хүртэл манай зарим найзууд үзэх гээд Өргөө, Тэнгис 2ууланд нь билет олдохгүй байгаа зэргээс харахад гадуур "хит" болж байгаа бололтой, сонин юм. "Сайн эцгийн нэрийг 3 худалдаж иднэ" ?! За мэдэхгүй мэдэхгүй, трэйлер нь лав шаал түүхий харагдсан. Угаасаа манай киночид трэйлер хийж чаддаггүйгээс хойш. 20 жилийн дараа хийсэн бусад кино, зохиолуудыг саная, Шадар гурван цэрэг 20 жилийн дараа? Өмнөхөөсөө бараг илүү гарна тээ? Ирония судьбы? Өнгөрсөн жил дахиад үргэжлүүлсэн, С. Безруков тоглосон, надад лав таалагдсан.

Өмнөх кинонуудаа цааш үргэлжлүүлцгээх үү?
Гэрлэж амжаагүй явна: Уурхай зах зээлийн үед яасан? Сүрэн (Батцэцэг) тэр хоёроос ямар хүүхэд гарсан?
Мартагдашгүй намар: Сарнай, Баярсайхан хоёр суусан уу? Ямар хүүхэд гарсан, Атрын 3-р аянд явуулах уу?
Орчин цагийн Энэ хүүхнүүд үү хувилбар хийх үү?

Sunday, September 23, 2007

Puujee - プージェー (2006)

Өнөөдөр энэ Пүүжээ гэж киног үзлээ. Тэгээд сэтгэл дотор нэг л хачин болж орхих нь тэр. Дотор нэг том хар юм тээглэж, давчидаад байгаа ч юм шиг...

Нэгэн япон жуулчин Монголын талаар аялж явахдаа монгол үндэстэний ахуйн онцлог, нүүдэлчин зан заншил гээд нилээд сонирхож, энэ тэрийг камерийн дурандаа буулгасан ч хөдөөгийн малчин айлын 6 настай хэрсүү бор охин Пүүжээг онцлож энэхүү баримтат гэмээр кино дэлгэцэнд түүнийг мөнхлөж үлдээжээ. Мөн энэ кино нь олон улсын кино наадмуудаас Гран При шагнал эдэр ч авч.

Аралын Япон жуулчинд тал нутагт морь дэл дээр өссөн энэ бяцхан охин сургуульд ч ороход балчирдах ч, хөдөө хээр хонь мал бэлчээн хариулж маллах хүнд ажилд түүртэлгүй амьдрах нь хачирхмаар, гайхмаар ч санагдсан биз.

Энэ киноноос монголчууд бид өөрсдөө ч гэсэн тэр бүр анзаараад байдаггүй нэгэн зүйлийг харж чадна: Хар бага наснаас хагацал зовлон, байгалын зуд турхан гай гамшигийг үзэж, хөдөөгийн өдөр бүрийн хүнд хүчир, эцэс төгсгөлгүй ажилд нухлагдсан энэ жижигхэн охинд ч гэсэн ирээдүйгээ бодож мөрөөдөх, цаашлаад аралын их наран улсыг ч зорьж орчуулагч болох хүсэл ч байдаг юм байнаа гэж... Пүүжээтэй адил хүүхдүүд монголын хөдөө нутгаас зөндөө бий, бас зөндөө байсан ...

Гэвч тэр хүүхдүүдийн хэд нь Пүүжээ шиг 12 хон насандаа тэр л гэгээн мөрөөдлөө аваад эргэж ирэлгүйгээр одсон бол, бас одох бол ...

Энэ хүүхдүүд яагаад тэр мөрөөдөлдөө хүрч чадаагүй, бас чадахгүй байгаа юм болоо гэсэн бодол тээгээд энэ киног үзэж дуусгав ...

Puujee.info
Puujee - On-Air.mn Cinema

Saturday, August 04, 2007

Obituary

Ungurch bui doloo honogt kino urlagiin hoyor shigtgee hoyul hoyulaa neg udur yurtuntsiin munh busiig uzuultsgeev. Uur uursdiin davtagdashguy buteeluudeeree hun turulhtnii oyuniig myalaasan Sweden-ii gaihamshigt nairuulagch Ingmar Bergman, Italiin sor nairuulagchdiin neg Michelangelo Antonioni nar bol yah argaguy XX zuunii kino urlagiin tomoohon tuluulugchid bailaa. Yalanguya Ingmar Bergman bol uuriin asar gun gunzgii, existentialist buteeluudeeree minii amidraliig harah uzliig uurchilsun yum. Tuunii tuhai Woody Allen negentee “probably the greatest film artist, all things considered, since the invention of the motion picture camera" hemeen dursaj baisan tuuhtey. But without further adieu, end edgeer humuusiin gaihamshigt amidraliin talaar tsuhas durdsan niitleluudiig tavilaa. Hervee bolomj garval edgeer humuusiin kinonuudiig uzej, bagshiin maani heldgeer "haraaniihaa untsgiig nemegduuleerey" hemeen hicheenguylen guiya.

A.O.Scott - Before Them, Films Were Just Movies
Michelangelo Antonioni, Bold Director, Dies at 94
Ingmar Bergman, Master Filmmaker, Dies at 89
Ingmar and Woody
Ingmar Bergman's Obituary on The Economist
Antonioni, Bergman: In Death, Their Similar Paths Crossed

Wednesday, August 01, 2007

Sicko

Anecdote 1: Mani met shig yaduu oyutnuudad yamar yumniih ni iluudee garsan mungu baihav. Bolomj l oldvol nimgen halaasaa ulam nimgelchihguyg hicheene. Tegsen neg udur udiin hoolnii uyer surguuliin suvilagchtay taardag yum baina. Ungursun sard minii tussan haniadnaas avhuulaad yusun shidiin yum yarij garav. Neg medsen nuhur nadaas asuuj baina, "Yur ni hoyulaa chinii insurance-iig chini ashiglaad daatgalaas mungu tsohivol yamar ve? Hediigeer baga ch gesen 50:50-iar ni huvaaj avya" geh ni ter. Uuduus ni bi "Tegj boldog yum uu, barigdval yana?" gesen chini nuguu nuhur heneg ch uguy "Zugeer, bi bugdiig ni argalna udahguy chamd daatgaliin baiguullagaas e-mail irne, tegeheer ni ochij munguu avaaray" geed yavaad ugdug yum baina. Bi ch dotroo neg ih toosonguy "Yamar bulterdeg gar ve?" gej bodood hicheel ruugee yavav. 7 honogiin daraa e-mail nadad irev: "Daatgaliinhaa mungiig irj avna uu." Hediigeer ih bish ch gesen --oiroltsoogoor 30-aad dollar-- orguy hoosnoos mungutey bolsondoo bayarlav :P Gehdee nuguu talaasaa minii tanihguy hen negnii Tamiriin musiig doloon baij tulsun tatvariin mungiig ni bi heneg ch uguy shuuchihsandaa setgel tavguytev :|

Anecdote 2: Zarimdaa amrahguy jaahan yadarchihval minii bien deeguur yum tuurchihdag tal bii. Odoogoos hoyor sariin umnu finals week-iin uyer ene baidal maani bur ch dordov. Amerikt iruutee sain dermatologist-d ochij uzuulne dee gesen bodloor teruuhen tend ni uuriiguu argalsaar l bailaa. Tegj tegj neg yum emnelegt ochiv. Daatgalaa uzuultel "Chinii daatgaliig chini endehiin gantshan l emneleg huleen zuvshuurnu, hervee tend appointment hiine gevel barag 2 sar ocherloh hereg garna" gedeg yum baina. Uchir baidlaa boss-doo hellee. Nuhur utsaar hoyor minute orchim yaringuutaa namaig tanidag huniihee tuslamjtaygaar nuguudur ugluu ni zai zavsaraar ni oruuluulahaar bolov, bravo! Nuguudur ugluu ni emchiin uruund ortol emch namaig uzeed Dove savan, bas neg tos-nii prescription bichij uguv. Sain daatgalguygeesee bolj yurduu l 5-han minute-iin tuluu ingej zovoh gej... (adal yavdal uugeer duusaaguy, emiin sand ochood unuuh tosiig ni avah getel nadaas $160 nehsen gej baigaa :P)

Enehuu hoyor anecdote (by the way, manaihan anecdote-iig onigoo gej buruu oilgood baidag tal bii, ene ni unendee zugeer l biographical incident-iig helne) bol odoogoor delhiid tugeemel baigaa hoyor health care system-iin -- private (market based) system & public (universal) health care system -- sul taluudiig ni hamgiin tod tomruunaar haruulna. Neg ni irgen burt eruul mendiin daatgal gesen socialist sanaan deer tulguurlah bolovch dundaas ni mani metiin parasite-uud baga bagaar shimegchleed inefficient bolgochihno, nuguu ni buhniig zah zeel medeg geed zund ni hayachihnaas bolood etsest ni olonh boloh yaduuchuud hohirood uldene. Uuruur helbel udguu hun turulhtun hamgiin efficient eruul mendiin system-iig bodoj olooguy l baina.

"Roger and Me", "Bowling for Columbine", "Fahrenheit 9/11" geh met kinonuudaaraa documentary-giin hugjliig shine tuvshind avaachsan Michael Moore uuriin eeljit buteelee enehuu Amerik-iin market-based eruul mendiin system-iin muu taliig dugnen shinjlehed zoriuljee. Tuuniiheer bol udguugiin Amerik dahi health care industry ni industrialized countries dotroo hamgiin muu ni buguud udguu hurtel gantsaarhanaa universal health care system-guy ni baigaa yum. Tuuniigee tereer ashgiin tuluu bus gesen zarchimtay Britain, France, Cuba gesen ulsuudiin system-tey mash chadvarlagaar haritsuulj haruulna (gehdee ter ulsuudiin systemiinh ni dogoldliig ni haruulahguy jaahan hypocritical sanagdsan).

Yurunhiiduu bol ene kino 2008 ond boloh ANU-iin yurunhiilugchiin songuuliin sungaatay davhtsaj hiigdseniig ch heleh uu udguu Amerikiin pundit-uud dund jinhene shuugian tarij baina. Hervee suuliin hagas sariin NYTimes, WSJ-iin Op-Ed-uud hiigeed CNN, FOX News zergeer garch bui hutulburuud, bur tsaashilbal sayhan bolson Democratic Party & GOP-iin metgeltseeniig unshsan bas uzsen bol barag udur bolgon ene kinotoy holbootoy yamar negen tomoohon survaljlaga, editorial garch buig olj harah bolno.

Nuguu talaasaa odoogoor sunultiin baidaltay baigaa Mongoliin eruul mendiin system-iin talaar arga hemjee avah tsag negent bolson baimaarsan. Erh barigchdad shinechlel hiihed chuham yu dutaj baina ve? Dan gants irgenii zorig uu, ali esvel tuunii ard ni yamar negen special interest baina uu?

Hervee zav oldvol ene kinog zaaval uzeerey. Tegeed Mongoliin eruul mendiin system-iig herhen avarch boloh talaar uursdiinhuu sanaa onoog comments hesegt bicheerey.

Links:
What’s Lacking in ‘Sicko’
WSJ Commentary - Who's Really Sicko?
Paul Krugman - Health Care Terror
Mongoloo on XX century Mongolian population

Wednesday, July 25, 2007

Transformers (2007)

Хэхэ.. Тэгэлгүй яахав энэ бол Трансформерс ..

Нээлтээ хийгээд удаагүй байгаа ч рэйтинг нь нэхх буурахгүй явсаар л байгаа кино. Түрүү 7 хоногт Тэнгис кино театрт очиж "тухтай гэгч" нь үзсэн л дээ

( За тухтай гэдэг нь анх удаа Тэнгис кино театрт саатал гарч байхтай таарав. Кино гарч байтал гэнэт дуу нь алга болоод дүрс нь уруугаа хараад ухарч гарч байх юм. Тийм киног зохиолуудаа тонгороож бичдэг байсан Леонардо Да Винчи л ойлгох байх, жирийн эгэл төрсөн мань мэт бол тэгээд тэр хальсаа дахиж засч ороотол нь л хүлээхээс өөр сонголт юу байхав. Тэгээд хэсэг байж байж цагаан хоолойгоор техникийн саатал гарсан тул 20 минутын дараа үзнэ үү гэж авав. 20 минут өнгөртөл дахин 15 минут хүлээнэ үү гэж сонирхолтой киноны амтанд ороод тэвчээр заан суугаа олны дургүйг хүргэж авна лээ. За мань мэт нь ч яахав гэхэд жуулчид бололтой урд эгнээнд суугаа хямдхан үнэтэй театрт "хямд" киног үзэж байгаа гадныханаас санаа зовж дууссан маань юүхэв. Нэгэнт Тэнгис театрыг муулсаных гүйцээж орхиё: 1-д Орчин үеийн театр байж онлайнаар билет захиалга хийхгүй юм. Заавал очиод оочерлоно. За онлайнаа байг, ядаж Visa, Master гээд картаар тооцоо хийж болдоггүй л юм байх даа. 2-т шинэ кино ирсэн эсэх, ямархуу кино байгаа эдэрийг нь муухан ч гэсэн сайтаас нь орж хардаг байсан, одоо бүүр таг.. Хийгдэж байгаа юм бол тэрийгээ дууссан хойно нь тавьж болдоггүйм байх даа.. Товчоор хэлэхэд Тэнгисын Маркетерууд нь яацийм бол ? )

За одоо киногоо ярья. Уншигч таньд баахан хов хүргэж орхисонд өршөөхтий, манайдаа л урдаа барьдаг ганц кино театр маань иймэрхүү хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэж байгаад байнгын үзэгчийн хувьд жоохон уур хүрсэн хэхэ.

Анх энэ киноны трайлерийг нь үзэнгүүтээ л сэтгэл хөдлөөд өөрийн мэдэлгүй л "Би энэ киног үзнэ, би энэ киног үзнэ" гээд байсан гэсэн хажууд сууж байсан манай эхнэр бүүр гайхаад, дараа нь шоолоод ...
Дуу, дүрс болоод киноны хийц нь үнэхээр гайхамшигтай... Япон хүүхэлдэйгээр л гардаг байсан аварга том том робот, онгоц машин тэр бүү хэл танк нисдэг тэрэг болдог роботуудыг компьютер графикийн аргаар яаж жинхэнэ юм шиг амилуулж үзэгчдийн амыг ангайлгаж, алмайруулахыг энэ кино л үзүүлнэ дээ.
Киноын утга, зохиолын хувьд би лав сайн ухаагүй... Роботуудын амьдардаг гаригт сайн муу хоёр тал хоорондоо үзэлцээд нэг нь дийлсэн юм шиг байгаан.. Дараа нь тэдний амьдралыг үүсгэгч нэг жижиг ч болдог, том ч болдог кристалархуу шоо нь манай дэлхийд уначихсаныг киноны гол дүрийн залуугийн өвөө нь олж авсаныг л авах гэж баахан роботууд дэлхий дээр ирээд үзэж тарна...



За тэгээд хувиас зөвлөхөд уг киноны гол зохиомж эдэр нь нээх чухал биш, киноны хурдан өрнөл, гайхамшигтай дуу эффект, роботуудын хувиралт, аймшигт тулаан зэргийг үзэж кайф авагтун, энэ хурдан өрнөл тулаан дунд угаас юун тэр зохиол мохиолтой манатай болно доо...

Тэгээд киног үзэж дуусаад гарч ирэх үзэх юмсан гэсэн хүсэл аяандаа дарагдаж тайвшираад нэг сайхан болох вий, харин гудамжаар Форше ч юмуу, нэг тиймэрхүү 2 хаалгат спорт машин эдэрийг хараад энэ ямар робот болох бол гээд бодогдоод унана шүү гэж lol :D

Monday, May 28, 2007

Бусдын амьдрал – Lives of others

Комминизмийн өмнөх шат нь социализм юм хэмээн хэгжүүн дугарч байсан олон хувьсгалт нөхдийн ихэнх нь өнөөдөр түүхийн харгуйтай хамт ул мөргүй урсан одож зарим хэтэрхий хэгжүүн загнасан нь түүхийн хогийн саванд алдар нэр, ховдог зантайгаа чихүүлж хоцорчээ. За тэгээд социализмийн үеэр юу элбэг байсан бэ гэвэл хоол унд, идиал бодол санаанаасаа илүүтэйгээр төрийн хяналт л элбэг байлаа. ЗХУ-г дагасан социалист орнуудад бараг л золбин нохой хаана бие засаж байгааг нь хүртэл төр хянах гэж оролдог байснаас болж альваа үйл ажиллагаа ашигт үйлийн коэфцент багатай байхаас гадна энэхүү гаж системийн тулгуур хэсэгт гахайнууд үүрлэж, нийгэм айдаст автан улмаар хэлмэгдүүлэлт ч бас элбэг тохиолддог байв. “Бусдын Амьдрал” хэмээх кино бол энэ үеийг сайтар дүрсэлж гаргаж ирсэн билээ.

Жорж Орвелийн “Амьтны Ферм” гэдэг номонд гахайнууд фермийн удирдлагыг гартаа авч өөрсдйин дураар дүрэм журам өөрчилж, бусад амьтдын амьдарлыг бусниулж байгаагаар гардаг. Энэхүү номон дээр гарч байгаатай адил, амьдрал дээрх гахайнуудад нэг нийтлэг зүйл байдаг нь тэд бусдаас давуу эрх эдлэн, төрийн эрхэнд ард түмний төлөө биш өөрсдийнхөө төлөө хуруу хумсаа хугалдагт оршино. Өнөөдөр бид нарын мэддэг хурдан морь уралдуулж, цагаан сараар хаш хөөрөг солилцон, алтан бүс бүсэлж суудаг гахай нараас хамаагүй өмнөхөн Зүүн Германыг социолист байх үед олон гахайнууд тэнд оршин байвай.

Оскарын Шагналтай энэ кинонд нийтлэг шинж төрхтэй улс төрийн нэг гахайгаас гадна эрх чөлөөт нийгмийг хүсэмжилсэн зохиолч, Стаци хэмээх тагнуулын газар ажиллах офицер нар гардаг. Намын Төв хорооны сайд гахай уг зохиолчийн эхнэрт санаархан, бузар санаагаа гүйцэлдүүлэхийн тулд өөрийн тушаалаа ашиглан тагнуулын нохойдыг зохиолчийн араас тависнаар түүнийг нэг л буруу гишгэвэл эдгээр бууны ноход зуухад бэлэн отно. Кино ч цаашаа үзэгчидийг уйдахааргүй үргэжлэнэ.

Баабар ах нэгэн өгүүлэлдээ “улс тєрийн гахай тэжээж байхаар Украйны цагаан гахай тэжээе” гэсэн нь бас тийм ч амар бүтчих эд биш л дээ. Украйны гахай цөөрсөндөө биш, олдохгүйдээ биш харин улс төрийн гахай тэжээх тогтолцоог унагана гэдэг нэг хүн хийхэд арай л хүнддэх даваа байх. Хэдийгээр хүнд даваа ч гэсэн кинон дээр гарах зохиолч маань нийгэмд орших гахайг биш, харин гахайг таргалуулдаг, түүнийг өөгшүүлдэг тэр л системийн эсрэг зогсдог. Энэ кинонд хүн бүр өөр өөрийнхөө зүтгэвэл нарны гэрлийг ямар ч гахайны туурай хааж чадахгүй гэдгийг тодорхой хэмжээгээр харуулжээ.

Өнөөдрийн Герман улс дэлхийн хоёрдугаар дайны дараагаар газрын хөрстэй тэгшлэгдсэн тэр Германтай харьцуулашгүй болтлоо хөгжсөнийг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Түүгээр ч барахгүй Герман улс хүний эрхийг хүндэлж, эрх чөлөөг нь хамгаалдагаараа эрх чөлөөний унаган хөрс болсон Америк, Англиаг гүйцэж түүрүүлсэн гэдгийг дэлхийн нэртэй Нью Ёорк Таймс сонин хүлээн зөвшөөрч. Үүнийг уншаад Жүүдүүдийг хомроглон устгаж байсан энэ орон яаж энэ өндөрлөг хүрдэг байнаа гэж өөрийн эрхгүй асуух байх. Тэгвэл тэдний хөгжлийн эх үүсвэр нь зөвхөн өндөр бүтээмжтэй технологид биш харин туулж өнгөрүүлсэн зам бүрээсээ шинэ зүйл сурч, хийсэн алдаанаасаа суралцацгааж байдагт оршино. Германчуудын хийсэн энэхүү кино бол хүнд алдаагаа давтахгүй гэсэн сургамжтай бас нэг бүтээл мөнөөс мөн. Тийм ч учраас чадварлаг түүхч, чадалтай сурвалжлагч, тууштай парламентын гишүүд, бүтээлч зохиолчид, шилдэг кино найруулагчид бүгд л Герман улсыг өнөөгийн зэрэгт хүртэлх хөгжил дэвшил рүү өгсөхөд түших тулгуур алхах шат болж өгсөн. Нөгөөтэйгүүр эдгээр оюун ухаант хүмүүс л мууг сайнаас нь ялгаж салгаж гахай гэдэг нь зөвхөн гахайны арстай амьтан болгоныг биш бас гахайны дотортойг нь хэлдэг гэдгийг гэдгийг харах нь бусаддаа тусалж, алдаа оноог нь тохируулж байжээ. Энэхүү кино бидэнд ч гэсэн догонцсон амьдралийн маань суурийг тулах ивvvр болог ээ.