Sunday, September 23, 2007

Puujee - プージェー (2006)

Өнөөдөр энэ Пүүжээ гэж киног үзлээ. Тэгээд сэтгэл дотор нэг л хачин болж орхих нь тэр. Дотор нэг том хар юм тээглэж, давчидаад байгаа ч юм шиг...

Нэгэн япон жуулчин Монголын талаар аялж явахдаа монгол үндэстэний ахуйн онцлог, нүүдэлчин зан заншил гээд нилээд сонирхож, энэ тэрийг камерийн дурандаа буулгасан ч хөдөөгийн малчин айлын 6 настай хэрсүү бор охин Пүүжээг онцлож энэхүү баримтат гэмээр кино дэлгэцэнд түүнийг мөнхлөж үлдээжээ. Мөн энэ кино нь олон улсын кино наадмуудаас Гран При шагнал эдэр ч авч.

Аралын Япон жуулчинд тал нутагт морь дэл дээр өссөн энэ бяцхан охин сургуульд ч ороход балчирдах ч, хөдөө хээр хонь мал бэлчээн хариулж маллах хүнд ажилд түүртэлгүй амьдрах нь хачирхмаар, гайхмаар ч санагдсан биз.

Энэ киноноос монголчууд бид өөрсдөө ч гэсэн тэр бүр анзаараад байдаггүй нэгэн зүйлийг харж чадна: Хар бага наснаас хагацал зовлон, байгалын зуд турхан гай гамшигийг үзэж, хөдөөгийн өдөр бүрийн хүнд хүчир, эцэс төгсгөлгүй ажилд нухлагдсан энэ жижигхэн охинд ч гэсэн ирээдүйгээ бодож мөрөөдөх, цаашлаад аралын их наран улсыг ч зорьж орчуулагч болох хүсэл ч байдаг юм байнаа гэж... Пүүжээтэй адил хүүхдүүд монголын хөдөө нутгаас зөндөө бий, бас зөндөө байсан ...

Гэвч тэр хүүхдүүдийн хэд нь Пүүжээ шиг 12 хон насандаа тэр л гэгээн мөрөөдлөө аваад эргэж ирэлгүйгээр одсон бол, бас одох бол ...

Энэ хүүхдүүд яагаад тэр мөрөөдөлдөө хүрч чадаагүй, бас чадахгүй байгаа юм болоо гэсэн бодол тээгээд энэ киног үзэж дуусгав ...

Puujee.info
Puujee - On-Air.mn Cinema

9 comments:

Pearle Deppsu said...

Яаж олж үзэх вэ?

Эрхэмээ said...

on-air.mn -д бүртгүүлчихээд тэр сайтнаасаа над руу private message илгээчихээрэй. миний userid: erkhem гэж байгаа

Anonymous said...

ih l hudal(yaponoor yarase gdg) yumaar duuren kino doo..bi bas hiihed ni mongol talaas orolcson..barimtat kino gej bui bolovch ogthon ch barimtat bish,bodit bdliig guivuulsan yum nileen bii..

horhii ene ohinii eej ni hoorhiilolteigeer nas barsan daa..Fuji TV giinhen ene ohinoor asar ih business hiij ashig olchood yu ch ogoogui l yun daa..

yum ogoh ni alba bish ldee..tehedee l hondlongoos harj bsan mongol hunii huvid ih muuhai hunshgui sanagdsan,..

Д.Цогбадрах said...

Таны блогийн энэ бичлэгийг ашиглахыг зөвшөөрнө үү... Мэдээллийн эх сурвалжийг дурьдах болно оо.

Мика /美香/ said...

Энэ киног үзхиймсан..
Он-Айр-с өөр газар тавьсан юм байгаа юу?
Эндээс ордоггүй юмаа..

Anonymous said...

Ýíý êèíîã ¿çýýä ÿã áîîæ ¿õýõ ãýæ áàéñàí. ¯íýõýýð ºðºâäºëòýé îõèí. òýð òýíýã ÿïîíûã èðýõýýñ íü ºìíº ç¿ãýýð áàéñàí àìüäðàë íü èðñíèéõ íü äàðààãààñ Ẻí àçã¿é ÿâäàë òîõèîëäñîí.
äàðàà èðýõäýý êîìïüþòåð (gameboy) àâ÷èðíà ãýæ õýë÷èõýýä 3,4-ð õîðîîëëîîñ 3500ãèéí õóæàà òåòðèñ àâ÷èð÷ áàéãàà þì äàà. Õàòàæ ¿õýõ ãýæ áàéãàà ºìõèé ßïîí. Íîì õ¿ðòýë õýâë¿¿ëæ Ẻí ìºí㺠õ¿¿ë÷èõýýä...
Òýð ÿïîíûã ¿çýí ÿäàæ áàéíà.

Эрхэмээ said...

Цогбадрахаа аваад ашиглахад чөлөөтэй шүү дээ. Гол нь эх сурвалжаа дурдчихад л болно гэж бодож байна.

Anonymous said...

www,vitaminjuulalt.bblog.mn
end bicheetei bgaa
Yer ni orood sonirhooroi

Мика /美香/ said...

Ирж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай.
Шинэ жилийн мэнд хүргэе.
Мика
http://mikarito.blogspot.com/