Monday, November 27, 2006

SMOKE


"Тэр сvvлийн хэсэг ёстой тансаг аа"
Smoke-ийн фенvvд уулга алдацгаана.


Тамхиний утааг хэрхэн жинлэж болох вэ? Тамхийг татаж дуусгаад акуркийг нь жигнээд, тамхиний жингээс хасвал утааны жин гарна. Иймэрхvv энгийн боловч хєгжилтэй яриагаар энэ кино дvvрэн.
14 жилийн турш єглєє болгон Брvvклины нэгэн гудамны єнцєгт зураг дарах Оогий(auggie-Harvey Keitel), эхнэрээ vхvvлсэнээс хойш vзэг барихаа больсон зохиолч эр, зохиолчийг ослоос аварсан хар жаал...Кинонд гол дvр онооё гэвэл энэ. Гэхдээ гол дvр биш.
Оогий нэг жижигхээн тамхиний дэлгvvртэй. Тvvний тамхины мухлагт цуглах хvмvvсийн єдєр тутмын vйл, эгэл хvмvvсийн эгэл амьдрал, харилцан яриа, vнэн худал. Энэ бол киноны гол дvр юм. Яагаад ч юм сэтгэл тайвширна, уужирна. Ийм л шидтэй кино доо. Эгэл жирийн юм сэтгэлд дулаан байдаг ч байж болох юм…

Киноны сvvлийн хэсэг. Оогий хэрхэн зураг авдаг болсон тухайгаа ярина. Конец.

Хар цагаан кино эхэлнэ - “Крисмасаар Оогийд тохиолдсон явдал”. Сохор эмгэн, Оогий 2-ын бяцхан уулзалтыг vзэхэд ууж байсан угаадас шиг вино маань шууд bordeaux болж хувирсан. Нээрэн гэм. Tom Waits-ийн Innocent When You Dream зvрх маажих шиг эгшиглэнэ. Тохирсон гэж янз. Согтуурахын жаргалаа гэж.

Гэснээс тамхиний мухлагт Жим Жармуш орж ирээд сvvлийнхээ тамхийг амттай нь аргагvй татахад би єєрийн мэдэлгvй тамхинд буцаад орж билээ :P
Хэрвээ энэ киног vзээд таалагдсан бол дараагийн vзэх кино-"Blue in the Face"

3 comments:

Tuvshin said...

Jarmusch-iig sonsoj baahan inspirationdov. Egee l tamhi tataad uzchihsenguy :P

Thanks Hashaa!

Anonymous said...

" Энэ бол миний ертөнцийн төв " .

Уг киноны энэ өгүүлбэр надад маш их таалагддаг .
Хүн бүр өөрийн ертөнцтэй . Харин төв нь хаана байдаг вэ ?
Бид өөрсдийн ертөнцийн төвөө олж чадсан уу ? гэх мэтээр асуулт үргэлжилнэ .
Өрөөнийхөө хананд " Энэ бол миний ертөнцийн төв " гэж бичихийг хүснэ .

Beck said...

hey why info oruulahaa bolitson um bee?