Wednesday, June 14, 2006

3 Iron (2004)

Сая "Edukators"-ийн review бичиж байх зуур нэгэн гоё кино санаанд орлоо. Корeа tv сериалуудын бємбєгдєлтєєс болоод Солонгос киноноос жаахан зайлсхийгээд байдаг болсон миний бие "3 Iron"- г vзээд сэтгэл ихэд хєдлєснийг нуушгvй ээ. :-)




Эзэнгvй айлуудын гэрт нь орж, хэд хоног амьдраад тэр зуураа гэр орныг нь цэвэрлэж, эвдэрч сандайчсаныг нь засаж сэлбээд явдаг нэг залуугын талаар єгvvлнэ. Гол дvрийн залуу нэг удаа эзэнгvй айлд орлоо гэж андуурч ороод нєхєртєє зодуулаад vлдсэн залуухан бvсгvйг олсоноор єрнєнє. Yргэжлэлийг таньд vлдээе.
Уг киноны нэг гол онцлог нь киноны дvрvvдэд харилцан яриа бараг байхгvй бєгєєд араб хєгжим дууг ашигласан нь киног ихэд чимж єгсєн санагдсан. Нэг харц нэг vйл хєдлєл маш олон зvйл єгvvлж болдгыг, маш хялбархан vнэнхvv beautiful киног урт удаан хугацаа гэлтгvй хийж болдгыг vзvvлнэ. Найруулагч Ким Ки-Дук нь уг киноны зохиолыг нэг сарын дотор бичиж 16 хоногт багтаан кино зургаа аван 10 єдєрт киноны эвлvvлэгээ хийж дуусан аж. Олон улсын кино фестифалиудаас олон шагнал євєртєлж дэлхийн кино урлагын цуглуулгад єєрийн байр сууриа эзэлж чадсан энэхvv сонирхолтой киног TA заавал олж vзээрэй !


ENJOY !

2 comments:

Зэлмэ said...

ene kinog halit harj baisan sanagdaj baina. guitsed tuvlurch uzeegui bolohoor yamarhuu kino bolohiig sain oilgoogui ungursun

Anonymous said...

Kim Ki Duk.iin ihenh kinog DL-laj avaad uzsen. Winter, Spring, Summer, Fall and Winter... cool movie!! Samaria chas.