Sunday, April 23, 2006

Master and Commander: The Far Side of the World

Алдарт зохиолч Patrick O’Brian-ы Aubrey-Maturin хэмээх 21 боть цуврал бий. Магадгvй эдгээр номууд Наполеоны (18-р зууны) vеийн далай тэнгис дээрхи дайн тулаануудыг хамгийн гайхалтайгаар дvрсэлсэн нь байх. Гэхдээ бидэн шиг хуурай газрын хvмvvст уншихад бага зэрэг бэрхшээлтэй юм билээ. Усан онгоцны эдлэл хэрэгсэлээс авхуулаад далайн салхины чиглэл гэх мэт зvйлсийн уншаад шууд ойлгоход тєвєгтэйн дээр толгойд дvрслэгдэж єгєхгvй нэлээд юм болно. Тэгвэл та бvхэнд эдгээр бэрхшээлгvйгээр O’Brian-ы тэрхvv бvтээлvvдийг мэдрэх боломжийг олгосон “Master and Commander: The Far Side of the World” хэмээх киног танилцуулж байна.

Masta and Commanda

Хийсэн бvтээл бvрээрээ олон хvний амьдралыг єєрчилсєн чадварлаг найруулагч Peter Weir (Dead Poets Society, Truman Show, Mosquito Coast) энэхvv тvvхэн сэдэвт киногоо 2003 онд бvтээсэн юм. Кинонд хєлєг онгоцны ахмад Jack Aubrey (Russell Crowe) болон эмч Stephen Maturin (Paul Betany) хоёрын нєхєрлєл, тvvнд учирч буй сорилтуудыг тухайн vеийн дайн тулаанууд хийгээд хєлєг онгоцны багийг хэрхэн чадварлагаар удирдаж буйтай хамт параллелаар харуулсан байна. Тvvний дээр киноны cinematography нь бол truly exceptional гэж хэлж болно. Далайн шуурга, усан онгоцон дээрх тулаанууд, бvр цаашилбал жvжигчдийн хувцас, эдлэл хэрэгслvvдийг маш vнэмшилтэй бєгєєд танд яг л 18-р зууны уур амьсгалыг мэдрvvлнэ (18-р зууныг маш гайхамшигтайгаар дvрсэлсэн єєр нэгэн кино нь Кубрикийн “Barry Lyndon”, зав гарвал vзээрэй).

Эдгээрээс гадна киноны ерєнхий уур амьсгалыг бvрдvvлэхэд хєгжим маш чухал vvргийг гvйцэтгэжээ. Soundtrack list-г нь харвал ерєнхийдєє классик ба ардын дуунуудаас бvрдсэн байх агаад Yo-Yo Ma-гийн тоглосон Bach-ын Unaccompanied Cello Suite-ээс авхуулаад Моцартын Violin Concerto гээд сонголтууд нь танд таалагдана гэдэгт итгэлтай байна.

Киноны plot-ын хувьд бол Наполеоны байлдан дагуулалтын vед ахмад Aubrey-гийн удирдсан Английн Surprise болон Францын Acheron хєлєг онгоцнуудын Ємнєд Америйкийн ойролцоо хоёр далай дамжин (Атлантын ба Номхон далай) муур хулгана болон хєєцєлдєж буй тухай гарна. Хvчин чадлын хувьд илт давуу Acheron хєлєг онгоц Aubrey-д нэлээд хvнд цохилт єгєх боловч тэрээр єєрийн амбиц болон басхvv нэр тєрєє хамгаалахын тулд мєчєєгєє єгєлгvй тулалдана. Гэхдээ энэхvv байдал нь нєгєє талдаа хєлєг онгоцны эмч хийгээд тагнуул Maturin болон Aubrey хоёрын нєхєрлєлд нь томоохон сорилт болох бєгєєд ахмадад маань алдар нэр найз нөхөрлөл хоёрын алийг сонгох вэ гэсэн хэцvv даваа тулгарна.

5 comments:

Anonymous said...

ene chini harin goyo kino baina lee. uzeegui humuus zaaval uzeerei.

Anonymous said...

Your are Excellent. And so is your site! Keep up the good work. Bookmarked.
»

Anonymous said...

Your are Nice. And so is your site! Maybe you need some more pictures. Will return in the near future.
»

Anonymous said...

Hooe utga sanaa ni arai l zorood yavchih shig bolloo doo. Emch gedeg maani tulaand yalagdsan holog ongotsnii ahmadiig heleed baidag shuu dee. Chi buruu oilgovuu bi buruu oilgov uu. Yamar ch baisan review unshaad dahij uzeh husel torchih loo. Tnx

Tuvshin said...

Emch gedeg ni Paul Bettany shuu dee ho. Chi l buruu oilgoson boltoy.